Нохой яагаад биднийг угаалгын өрөө рүү ороход дагадаг юм бол? Үүнийг мэдэж авснаар та нохойгоо улам ихээр хайрлах болно

4

Нохойны хайранд эцэс төгсгөл гэж үгүй. Бүр угаалгын өрөө рүү таныг дагаж орох хэмжээний их хайр тэдэнд бий шүү. Хэдийгээр сонин санагдаж болох ч угаалгын өрөө рүү хүртэл дагаж орох нь таны тэжээвэр амьтны хувьд илүү гүн утга учиртай байдаг аж. Иймээс тэдний энэ үйлдлийг хийх шалтгаануудыг та мэддэг болсноор таны амьтдаа харах өнцөг өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.

Ноход олноороо амьдардаг

© unsplash.com, © 825545 / pixabay

Ноход олноороо амьдардаг бөгөөд ганцаар үлдсэн тохиолдолд маш эмзэг бөгөөд гунигтай болдог гэнэ. Тэдэнд хамтдаа хооллож, тоглож, унтах гэсэн төрөлхийн зөн совин байдаг бөгөөд цаг ямагт бусадтай хамт байхыг тэмүүлдэг гэнэ. Танд хувийн орон зай хэрэг болсон үед ч тэд үүнийг чинь ойлгохгүй хамтдаа байхаар зүтгэсээр л байх болно. Тэдний бодлоор хамтдаа байх нь чамд тус хүргэж буйн нэгэн илрэл ажээ.

 

Нохой таныг хамгаалахыг хүсдэг

© Unknown / imgur, © NYR99 / reddit

Нохой чинь таныг өөрийгөө хамгаалах чадамж сул гэж хардаг тул таныг хамгаалж байхыг хүсдэг. Иймээс тэд хаалганы цаана дуу чимээ гарах үед эзэн нь аюулд орсон байх вий хэмээн эмээж эхэлдэг ажээ.

 

Тэд ямар нэгэн зүйлээс хоцрохыг хүсдэггүй

Гэрийн тэжээмэл амьтдын хувьд таны гэр бол тэдний ч эзэмшил нутаг гэсэн үг. Тиймээс гэрт тань ямар нэгэн зүйл болж өрнөвөл тэд мэдэхийн тулд маш ихээр сониучирхдаг. Гэвч ихэнх нохдын хувьд бүх зүйлс төдийлөн сонирхолтой санагддаггүй тул таныг ирэхийг хүлээнгээ уйдаж хоцрох нь ч бий. Харин өдөр тутам тохиолдоод байдаггүй зүйлс тэдний сонирхлыг маш ихээр өдөөдөг.

 

Нохой тань таныг налж суудаг

© iammaggie / reddit

Зарим ноход бусдаасаа илүүтэйгээр эзнээ налж суух нь бий. Энэ нь тэд тантай илүү ойр байж, үнсэлт, тэврэлт хүсч буйн илрэл ажээ. Тиймээс таны анхаарал дутсан нохойгоо битгий өөрөөсөө түлхээрэй.

 

Таныг гунигтай байгааг нохой чинь мэдэрдэг

© depositphotos.com, © mkwcalvin / unsplash

Нохой чинь таны гаргаж буй үйл хөдлөл болон биенээс ялгарч буй үнэрээр дамжуулан сэтгэлзүйг тань маш сайн ойлгодог. Хэрэв таниас ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдвэл тэр чадах бүхнээ таны төлөө хийж эхэлдэг байна.

Тэжээвэр амьтан тань таныг угаалгын өрөө хүртэл дагадаг уу? Та хувийн орон зай үүсгэхийн тулд нохойгоо сатааруулж чаддаг уу? Таны сэтгэгдлийг уншихдаа бид баяртай байх болно.

302
ГоёГоё
50
ХөөрхөнХөөрхөн
29
БахархмаарБахархмаар
21
ТэнэглэлТэнэглэл
16
Ха ХаХа Ха
13
ГайхмаарГайхмаар
11
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 한비지

    한비지

    2020/09/15 at 21:20

    B Misheel Michele😂cat

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *