Нэрт жүжигчин Арнольд Шварценеггер “Terminator 2” кинонд тоглохдоо хэлсэн нэг үг бүртээ 21,429$ долларын цалин авч байжээ

0

Нэрт жүжигчин Арнольд Шварценеггер “Terminator 2: Judgement Day” кинонд тоглохдоо хэлсэн үг бүртээ $21,429 цалин авч байжээ. Өдгөө 73 настай тэрээр 1991 онд тэрхүү кинонд тоглохдоо нийт 700 үг хэлсэн бөгөөд үүнийхээ төлөө $15 сая долларын цалин авчээ. Энэ нь Terminator киноны эхний ангид тоглосон үеэсээ хангалттай өндөр үнэлгээтэй жүжигчин болсон байсантай нь холбоотой.

Тэрээр тус цувралын эхний ангид тоглохдоо $750,000 цалин авч байсан аж. Тухайн кинонд тэрээр 57 мөр зохиол дээр ажилласан бөгөөд хэлсэн үг тутамдаа $13,000 цалин авч байжээ.

Харин тэрээр Лос Анжелес хотын Dodger цэнгэлдэхэд ирж вакцин хийлгэх үедээ цар тахалтай тэмцэж, вакцинжуулалтад хамрагдахыг хүмүүсийг уриалж Terminator кинонд хэлдэг алдартай эшлэл болох, “Амьдармаар байвал хамтдаа” хэмээх үгээ хэлжээ. Мэдээж үүнийгээ тэр ямар нэгэн цалингүйгээр хэлсэн нь лавтай. Өнгөрсөн 1-р сард Твиттер хуудастаа нийтэлсэн бичлэгийнхээ тайлбарт тэрбээр, “Сайхан өдөр байна. Хэрвээ та вакцин хийлгэх боломжтой бол надтай нэгдэж, вакциндаа хамрагдаарай. Энэ мөрийг хэлэхдээ хэзээ ч ийм баяртай байна гэж бодож байсангүй, амьдармаар байвал хамтдаа!” хэмээжээ.

Түүнчлэн тэрээр цар тахлын эсрэг сайн үйлсийн аян өрнүүлж, өнгөрсөн жилийн хугацаанд 1 сая америк долларыг өөрийн зүгээс өвчний эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан юм. Мөн олон улсын хандив, тусламжийн нэгдэл болох Flexport.org сайтад хандивын аян эхлүүлж, хэрэгцээтэй хүмүүст эмнэлгийн хэрэглэл хандивлах санг үүсгээд байгаа юм.

Үүгээр ч зогсохгүй тэрээр АНУ-ын Лос Анжелес хотын эмнэлэгт 50,000 амны хаалт хандивлажээ. Тэрбээр, “Би кинон дээр л баатар болж жүжиглэж байсан. Харин эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд бол энэ хүнд цаг үеийн жинхэнэ баатрууд юм. Flexport.org сайттай хамтран тэднийг аюулт вирусийн халдвараас аль болох эрсдэл багатай байхад нь туслах боломж гарсанд үнэхээр талархалтай байна. Цар тахлын эсрэг тэмцэж буй тэдэнд туслаж чадах зүйлс маань энэ амны хаалтнууд, бас хандивын мөнгө л байна. Та бүхэн ч гэсэн манай хандивын аянд нэгдэж жинхэнэ баатруудаа дэмжээрэй гэж хүсэж байна” хэмээжээ.

10
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *