Үсээ боолттой чигээр нь унтах нь үсэнд ямар аюул учруулдаг вэ?

0

Үс сайхан бол зүс сайхан гэдэг учраас бүх л охид үсэндээ маш их анхаарал тавьдаг. Гэвч бид үсээ арчлахын тулд янз бүрийн үнэтэй бүтээгдэхүүн авахад хамаг анхаарлаа төвлөрүүлж, өдөр тутмын энгийн үйлдлээрээ үсээ гэмтээсээр байдаг гэдгээ төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс өнөөдөр бид тэдгээр өдөр тутмын энгийн үйлдлүүдийн нэг болох үсээ боолттой чигээр нь унтах нь үсэнд ямар аюул учруулдаг талаар хүргэхээр бэлтгэлээ. Харин бонус хэсэгт бид үс арчилгааны янзтай зөвлөгөө орууллаа.

Үс унахад нөлөөлнө

© depositphotos.com

Үсийг боосон үед хуйхан дээр нэмэлт даралт ирдэг бөгөөд унтаж байхдаа толгойгоо ийш тийш хөдөлгөх нь энэ даралтыг бүр ч илүү муу үр дагавартай болгодог байна. Америкийн арьс судлалын академийн мэдэгдэж буйгаар үсээ боолттой унтах нь үс салаалах, их хэмжээгээр унах шалтгаан болдог гэжээ.

 

Үсний харагдах байдлыг өөрчилнө

© depositphotos.com

Үс уналтаас үүдэж үс огцом шингэрэх бөгөөд ялангуяа магнай хэсэгт илт мэдэгдэх болно. Энэ нь үсээ боолттой унтаж байх үед үсэнд үрэлт их хэмжээгээр үүссэнээс үүдэлтэй бөгөөд чанга боосон хэсгийн үс маш их гэмтдэг байна. Ингэж л таны үс арзгар, хуурай, гэмтэлтэй болж хувирна.

Харин хэрэв та үсээ боож унтахаа боливол үс маш хурдан хугацаанд эргээд хэвэндээ орох болно.

 

Халцрах өвчин үүсгэж болзошгүй

© DR P. MARAZZI/Science Photo Library/East News

Халцрах өвчин бол биеийн бүх эсвэл аль нэг хэсгээс үс унах нөхцөл юм. Үсийг тогтмол даралтаар татсанаар үсний фолликулын гэмтэж эцэст нь ийм үр дагаварт хүрдэг байна. Их Британийн Арьс судлалын Хүрээлэнгийн үзэж буйгаар энэ нь эцэстээ халзралт үүсгэдэг гэжээ.

 

Бонус: Эрүүл үстэй болохын тулд та юу хийж чадах вэ?

© depositphotos.com, © depositphotos.com
  • Үсээ сул тавиад юм уу маш сул сүлжээд унтах хэрэгтэй. Ингэснээр үсний харагдах байдал ч дагаад илүү дээр болно.
  • Нойтон үстэй унтаж болохгүй. Үс нойтон байхдаа хамгийн эмзэг байдаг учраас унтахаасаа өмнө үсээ заавал хатааж байх хэрэгтэй.
© depositphotos.com
  • Дэрний уутаа зөв сонго. Торгон материалтай дэрний уутан дээр унтах үед үсэнд үрэлт үүсэх нь бага учир хамгийн тохиромжтой сонголт болох болно.
  • Унтлагын өрөөгөө чийгшилтэй байлга. Хуурай агаар үсийг хуурайшуулж гэмтээдэг.
8
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *