Нүүр Амьдрал Бүтээлч санаа Байгаль дэлхийгээс санаа авч бий болгосон 10 бүтээл

Байгаль дэлхийгээс санаа авч бий болгосон 10 бүтээл

0
1

Шинжлэх ухааны аугаа нээлт, шинэ санаа бүгд байгаль эхийг ажигласнаар хийгдсэн гэж хэлж болно. Байгаль дэлхийн бүтээл нь дээд зэргийн үр дүнтэй, яг таг тооцоотой байх бөгөөд эх үүсвэрийн хэмнэлттэй байдаг.

Биднээс өмнө үүсэн бий болсон зарим нэг зүйлийг танилцуулахаар бэлдлээ.

Махчин загасны арьснаас илүү цэвэрхэн зүйл үгүй

Махчин загас – дэлхий дээрх хамгийн цэвэрхэн амьтан. Махчин загасны арьс маш олон шүднүүдээр бүрхэгдсэн байдаг. Эдгээр шүднүүд нь нян, мөөгөнцрийн халдварыг түлхэх үүрэгтэй.

Эрдэмтэд махчин загасны арьсны бүтцийг буулган авч бохирын халдвар ихтэй газар буюу сургууль, эмнэлэг зэрэг газруудад ашиглаж эхэлжээ.

 

Гүрвэл таталцлын хүчийг удирддаг

Гүрвэлийн сарвууны үсэрхэг хэсэг нь ямар ч гадаргуу дээр явах боломжийг олгодог.

Хүмүүс гүрвэлийн “нууц”-ыг мэдсэнээс хойш 315 кг ачаа даах цавуу гаргажээ. Өндөрт ажилладаг ажилчид, сансрын нисгэгч нар гүрвэлийн сарвууны зарчмаар ажилладаг хувцас өмсдөг байна.

 

Муур шөнө хардаг

Муурын нүд шөнө гэрэлтээд байдгийг та мэднэ биз дээ? Шөнө тэд гэрлийг тусгаж авч чаддаг бөгөөд үүнийхээ тусламжтайгаар хардаг байна.

Энэ чадварыг нь эрдэмтэд судалж үзээд шөнийн цагаар замын гэрэлтүүлэг хийх аргыг олжээ.

 

Бөгтөр халим хамгийн авхаалжтай нь

Биеийн жин, хэмжээнээсээ үл хамааран маш авхаалжтай ажээ. Эрдэмтэд халимыг судалж байх явцдаа сэлүүрийн өмнө хэсэг нь усыг халуун хутгаар цөцгийн тос зүсэж байгаа мэт сэлүүрдэж байгааг анзаарчээ.

Энэ нээлт дээрээ үндэслэн инженерүүд салхины цахилгаан станцын сэнсийг халимын сэлүүр шиг болгон өөрчилснөөр цахилгаан гаргалтыг 20%-иар нэмэгдүүлж чадсан байна. Дараа нь энэ аргыг онгоцны далавчинд ашигласнаар нисэх хурдыг нэмж чаджээ.

 

Бадамлянхуа цэцэг өөрөө өөрийгөө цэвэрлэдэг

Бадамлянхуа цэцгийг шаварт хийсэн ч заваарахгүй. Навч нь нано үсээр бүрхэгдсэн бөгөөд ямар ч бохирыг үлдээхгүйгээр дуслаар шууд цэвэрлэдэг байна.

Уг цэцгийн эффектийг ашиглан эрдэмтэд өөрөө өөрийгөө цэвэрлэх будаг зохион бүтээжээ. Өнөө цагт ийм будгаар байшингийн хана будаж эхэлсэн, жишээ нь эмнэлгийн ханыг ийм будгаар будахад элдэв төрлийн нян, бохир тогтохгүй ажээ.

 

Элсэн цөлийн хорхой ус хуримтлуулж чадна

Ямар ч үсны эх үүсвэргүй байсан ч нами цөлийн хорхой ус хуримтлуулж чаддаг байна. Хорхойны тэмтрүүл агаараас ус хуримтлуулах гайхалтай системтэй.

Энэ чадварыг нь инженерүүд ашиглан хуурайшилт ихтэй газар нутагт агаараас чийг бий болгох материал зохион бүтээжээ. Бас уг технологийг ашиглахад маш хямд зардал гардаг байна.

 

Шувуу чимээгүй

1964 онд япончууд цагт 190 км/ц хурдлах “суман галт тэрэг”-ийг зохион бүтээсэн, гэхдээ маш таагүй нэг зүйлийг тэд яаж ч чадаагүй юм. Галт тэрэг тоннелиас гарахад агаарын урсгалыг зүсэж маш их чимээ гаргадаг байжээ. Тоннелийн хананд ойх агаарын урсгал нь зорчигчдыг айдаст автуулдаг байв.

Ингээд инженерүүд усанд ямар ч чимээгүй шумбаж загас барьдаг усны шувуудын бүтцийг ашиглахаар шийджээ. Дуу ч алга болж, хурд ч 10%-иар нэмэгдсэнээс гадна цахилгаан зарцуулалт 15%-иар буурчээ.

 

Термит – чадварлаг архитекторчид

Хамгийн анхны агааржуулагчийг термитүүд зохион бүтээсэн юм. Тэд үүрээ 3 метр хүртэл өндөр барьдаг бөгөөд тэсэхийн аргагүй халуун нөхцөлд амьдардаг.

Термитийн үүрийг судалж үзээд 1996 онд архитекторууд Зимбабвейн Истгейт төвийг босгожээ. Халуун +40 хэм хүрэх хэдий ч дотор сэрүүхэн. Уг төв нь хөрш барилгуудтай харьцуулбал цахилгааны 10%-ийг л ашиглана.

 

Цагаан эрвээхий гэрэл цуглуулдаг

Цагаан эрвээхийний нүд ил харагдах бүх гэрлийг цуглуулах бүтэцтэй ажээ. Тэдний харааны бүтэц нь хэд хэдэн микро сферээс бүрдсэн байх бөгөөд уг сферийг нэвтэлсэн гэрэл эргэж алдагддаггүй байна.

Энэ зарчмыг ашиглан эрдэмтэд тусгай плёнк зохион бүтээжээ. Уг плёнкийг нарны зайд ашиглах болж гэрлийн хүчийг 99% цуглуулж чаддаг болсон. Энэ зай нь шөнийн цагаар тасалгаанд ч ажиллах бүрэн боломжтой.

 

Шүр агаар цэвэршүүлнэ

Шүр нь агаараас нүүрсхүчлийн хийг сорж авдаг. Шүрний бүтцийг судалсан Стэнфордын эрдэмтэд экологид ээлтэй цемент зохион бүтээжээ.

Хэдэн тонн энгийн цемент үйлдвэрлэхэд хэдэн тонн нүүрсхүчлийн хий ялгаруулдаг байна. Шинэ цемент үйлдвэрлэх технологи нь байгальд ээлтэй, цементийн бохир, нарийн ширхэгүүд агаарт дэгддэггүй ажээ.

53
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хуванцар савыг дахин ашиглах 17 ухаалаг арга

Хуванцар сав – бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг зүйл. Гэхдээ ихэнх тохиолдолд усны…