Олны танил болохоосоо өмнө өөр бусад алдартнуудын доор ажиллаж байсан 18 од

1

Алдартнуудын олны танил болоогүй байх үеийг төсөөлөхөд ч хүндрэлтэй байдаг билээ. Гэвч өнөө цагийн хамгийн дээд зэрэглэлийн гэгдэх одод ч өмнө нь хүүхэд асрагч, хувцасны өрөө тохижуулагч зэрэг энгийн ажил хийдэг байсан гэдэг. Манай сайт уншигч танд бидний танил болсон алдартнуудын өмнө нь хийж байсан ажлуудыг танилцуулж байна.

1. Kim Kardashian өмнө нь Paris Hilton-ийн хувцасны өрөөг тохижуулагч байсан

© Jeff Kravitz / FilmMagic, Inc / Getty Images, © Christopher Polk / FilmMagic / Getty Images

Kim Kardashian “Keeping Up with the Kardashians” шоугаараа өнөөгийн алдар нэрийг олж авахын өмнө өөрийн найз Paris Hilton-ийн хувцасны өрөөг тохижуулагч хийдэг байжээ. Түүнчлэн тэрбээр Serena Williams, Rob Lowe, Brandy, Kenny G, Cindy Crawford зэрэг бусад алдартнуудын доор ч ажилладаг байсан аж.

 

2. Mindy Kaling “Late Night with Conan O’Brien” шоуны арын албанд ажилладаг байсан

© Featureflash Photo Agency / shutterstock.com, © Kathy Hutchins / shutterstock.com

Өнөө цагийн хамгийн амжилттай жүжигчийн нэг, зохиолч Mindy Kaling Дартмоутын их сургуульд суралцаж байх Conan O’Brien-ийн дор ажлын гараагаа эхлүүлж байжээ.

 

3. Bethenny Frankel өмнө нь  Paris Hilton-ийн хүүхэд асрагч байсан

© Ron Adar / shutterstock.com, © Tinseltown / shutterstock.com

“The Real Housewives of New York City” цувралаараа олонд танигдахын өмнө тэрбээр Paris Hilton болон түүний эгчийн хүүхдүүдийн асрагч хийдэг байжээ.

 

4. Harrison Ford өмнө нь Francis Ford Coppola-ын мужаан хийдэг байсан

© Featureflash Photo Agency / shutterstock.com, © Ron Adar / shutterstock.com

Алдарт “Star Wars” киноны Han Solo-гийн дүрээрээ амжилт олохын өмнө найруулагч Fred Roos болон Francis Ford Coppola-ын хэд хэдэн бүтээлүүдэд хамтран ажиллаж, мужаан хийж байжээ.

 

5. Jennifer Garner Stephen Colbert-ын хүүхэд асрагч хийдэг байсан

© Jaguar PS / shutterstock.com, © Eugene Powers / shutterstock.com

Жүжигчин Jennifer Garner 1996 онд “Spin City” цувралын үеэр жүжигчин Stephen Colbert-той танилцаж, түүний хүүхэд асрагчаар ажилд орж байсан гэдэг.

 

6. Allison Williams Tina Fey-ийн туслах хийдэг байсан

© Tinseltown / shutterstock.com, © Tinseltown / shutterstock.com

HBO телевизийн “Girls” цувралаар алдартай жүжигчин Allison Williams алдар нэрийг олохын өмнө Tina Fey-ийн туслах хийдэг байжээ.

 

7. Angela Kinsey Conan O’Brien-ийн доор ажилладаг байв

© s_bukley / shutterstock.com, © Kathy Hutchins / shutterstock.com

“The Office” цувралын од Angela Kinsey 1994 онд “Late Night with Conan O’Brien” шоуны арын албанд Max Weinberg-ийн удирдлага дор ажилладаг байжээ.

 

8. Meghan Markle Robin Thicke-ийн хуримын урилгыг бичиж байсан

© Kathy Hutchins / shutterstock.com, © DFree / shutterstock.com

Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн болохын өмнө Meghan Markle “Suits” цувралд дүр бүтээж чамгүй амжилтыг олоод байсан билээ. тэгвэл тэрбээр Robin Thicke тэргүүтэй алдартнуудад урилга гараар бичих үйлчилгээ үзүүлдэг байсан аж.

 

9. D’Arcy Carden Bill Hader-ын хүүхэд асрагч байсан

© Eugene Powers / shutterstock.com, © DFree / shutterstock.com

Тэрбээр өмнө нь инээдмийн жүжигчин Bill Hader-ийн хүүхэд асрагч хийдэг байжээ.

 

10. Kevin Federline Justin Timberlake-ийн бүжигчин байсан

© Featureflash Photo Agency / shutterstock.com, © DFree / shutterstock.com

Дуучин Britney Spears-тэй гэр бүл зохиож олны танил болохоосоо өмнө Kevin Federline Justin Timberlake-ийн бүжигчин байсан бөгөөд “Like I Love You” зэрэг олон алдартай бүтээлийн клипэнд бүжиглэж байжээ.

 

11. Heather Morris дуучин Beyoncé-ийн арын бүжигчин байсан

© Kathy Hutchins / shutterstock.com, © DFree / shutterstock.com

“Glee” цувралд дүр бүтээхийнхээ өмнө Heather Morris дуучин Beyoncé-ийн бүжигчин хийж байжээ. Тэрбээр 2007 оны “The Beyoncé Experience” аялан тоглолт болон бусад алдартай бүтээлүүдэд дагалдан, бүжигчин хийж байсан гэдэг.

 

12. Khloé Kardashian Nicole Richie-ийн туслах байсан

© Ga Fullner / shutterstock.com, © Tinseltown / shutterstock.com

Khloé Kardashian нэгэнтээ Nicole Richie-ийн туслахаар ажилладаг байжээ.

 

13. Kanye West Jay-Z-ийн үүсгэн байгуулсан Roc-A-Fella Records студид продюсер хийдэг байсан

© Michael Buckner / Getty Images Entertainment / Getty Images, © Everett Collection / shutterstock.com

Реппер Kanye West өнөөгийн алдар нэрд хүрэхийнхээ өмнө Jay-Z-ийн үүсгэн байгуулсан Roc-A-Fella Records студид продюсер хийдэг байжээ.

 

14. Eric Stonestreet каунти дуучин Garth Brooks-ын доор ажилладаг байжээ

© Ga Fullner / shutterstock.com, © Featureflash Photo Agency / shutterstock.com

“Modern Family” цувралын Cam-ын дүрийг бүтээхээсээ өмнө жүжигчин Eric Stonestreet каунти дуучин Garth Brooks-ын бие хамгаалагчаар ажилладаг байв.

 

15. Katie Lowes Connie Britton-ын хүүхэд асрагч хийдэг байв

© DFree / shutterstock.com, © Kathy Hutchins / shutterstock.com

“Scandal” цувралаараа амжилтад хүрэхээсээ өмнө жүжигчин Katie Lowes Connie Britton-ын хүүхэд асрагч хийдэг байжээ. Connie Britton хожим түүнийг хэтэрхий сайн ажилтан байсан учраас туслахаараа авахаар ярилцаж байсан тухайгаа ч дурдсан байдаг аж.

 

16. Lena Dunham Zac Posen-ын хүүхэд асрагч байсан

© Ovidiu Hrubaru / shutterstock.com, © lev radin / shutterstock.com

“Girls” цувралын зохиолыг бичиж, гол дүрд нь тоглосон Lena Dunham өмнө нь Zac Posen-ын хүүхэд асрагч байжээ. Иймээс ч загвар зохион бүтээгч  Zac Posen-ын загваруудыг тэрбээр улаан хивсний ёслолын үеэр өмсөж гангардаг ажээ.

 

17. Steve Carell Jon Stewart-ийн ажилтан байсан

© Featureflash Photo Agency / shutterstock.com, © Featureflash Photo Agency / shutterstock.com

Алдар нэрд хүрэхийн өмнө жүжигчин Steve Carell “The Daily Show”-д Jon Stewart-ийн удирдлага дор ажилладаг байжээ. Гэхдээ Jon Stewart түүний жүжиглэх авъяасыг олж хараад энгийн нэгэн ажилтан хэвээр үлдээхийг хүсээгүй тул туслах ажилтны ажлаас нь чөлөөлж байсан гэдэг.

 

18. Ashley Olsen Zac Posen-ын доор ажилладаг байсан

© Ovidiu Hrubaru / shutterstock.com, © DFree / shutterstock.com

Загварын ертөнцөд нэрээ гаргахын өмнө Ashley Olsen Zac Posen-ын доор дадлага хийж, ажиллаж байжээ.

Алдар нэрд гарахын өмнө бусад оддын доор ажиллаж байсан алдартнууд өөр бий болов уу?

12
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.