Нэг настай хүүгийнхээ биеэр нь дүүрэн наадаг шивээс наасан ээжийн үйлдэл ихээхэн шүүмжлэлд өртжээ

1

АНУ-ын Флорида мужаас гаралтай залуу загвар зохион бүтээгч, шивээс сонирхогч Шамекиа Моррис нэг настай хүүгийнхээ бие дээр яг л бодит мэт харагдах наадаг шивээс нааж цахим хуудастаа зургийг нь оруулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Өдгөө 29 настай тэрбээр хүүгийнхээ бие дээр 6 сартайгаас нь эхэлж наадаг шивээс нааж эхэлсэн бөгөөд энэхүү хоббигоо цахим хуудсаараа дамжуулан хүмүүст хүргэдэг байсан аж. Харамсалтай нь хүн бүр түүний энэ хоббиг таашаасангүй, сөрөг сэтгэгдлүүд ихээр ирэх болж, хариуцлагагүй, муу эх хэмээн хочлох болжээ. Гэсэн ч тэрбээр бусдын шүүмжлэлээр зуршил болсон уг үйлдлээ зогсоохгүй хэмээн мэдэгджээ.

ТикТок болон Инстаграм сүлжээндээ байршуулсан түүний хүүгийн зурагнуудыг ажвал магадгүй танд хүүгээ шивээсний газруудаар байнга авч ордог байх гэсэн сэтгэгдэл төрж болох биз ээ. Үнэхээр ч бодит мэт харагдах тэдгээр бүтэн биеийн шивээс үнэн хэрэгтээ энгийн наадаг шивээс аж.

Хэдийгээр наадаг шивээс гэдгийг нь хүмүүс мэдлээ ч хүүгээ буруу хүмүүжүүлж байна хэмээн шүүмжлэх, хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлэх тухай ярихыг оролдох явдал их гардаг талаар мөн тэрээр дурджээ.

“Truly” хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад хүмүүсийн сөрөг сэтгэгдлүүд их ирдэг. Тэд намайг хүүхдийн амьдралыг дээpэмчин болгох гэж байна гэдэг. Гэхдээ тэд бага насны хүүхэд шивээстэй байгааг өмнө нь харж байгаагүйд л гол учир нь байдаг. Би тийм ч муу ээж биш. Гэтэл хүмүүсээс ийм сөрөг сэтгэгдлүүд хүлээн авахад надад хэцүү байдаг” хэмээжээ.

Хүү дээрээ шивээс нааж эхлэх үед гэр бүлийнхэн нь ч гэсэн дургүйцэж байсан хэдий ч өдгөө түүний энэхүү хоббиг зөвөөр хүлээж авч, дэмжих болсон аж.

Энэ тухай Шамекиа Моррисын эгч Динера “Анх дүү маань ийм санаа гаргахад би эрс эсэргүүцэж байлаа. Гэвч тэдний амьдралд энэ зүйл нь үнэхээр бодит нөлөө үзүүлж болохыг анзаараад би тэднийг дэмжих болсон” хэмээн ярьжээ.

Шивээс наалгаж, элдвээр хувцаслан зураг авалтад орохдоо бяцхан хүү нь ч дуртай байдаг талаар Шамекиа Моррис өгүүлж байсан бөгөөд хувцасны өрөөнөөсөө өвөрмөц байдлаар хувцаслаж гараад хүмүүсийн анхаарлыг татах маш дуртай гэжээ.

Сөрөг сэтгэгдлүүд ихээр ирдэг боловч Шамекиа Моррис амьдралынхаа энэ хэв маягийг өөрчлөхийг огтхон ч хүсдэггүй бөгөөд өөрийгөө хүүдээ муу үлгэр дуурайлал үзүүлж байна гэж боддоггүй аж.

9
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *