Рестораны ажилчдын танд хэзээ ч хэлэхгүй 5 нууц: бидний хэн нь ч зоогийн газраар үйлчлүүлэхдээ эдгээрийг анзаардаггүй

2

Зоогийн газар хооллох үед, та гал тогооны өрөөнд нь юу болж байгааг бас таны зоогийн ширээнд яаж хийсэн хоол хүрэлцэн ирэхийг мэдэхгүй. Бид зөвхөн шинэ хоолоор үйлчилж, гал тогоо нь цэвэрхэн, мөн ажилчид нь эрүүл мэндийн шаардлага хангасан үйлчилгээг үзүүлнэ гэдэгт л итгэдэг.

Shutterstock.com

Магадгүй дээрх зүйлс орчин үеийн зоогийн газруудын баримталдаг дүрэм журам байх, гэхдээ зарим зоогийн газруудын үйлчилгээ үйлчлүүлэгдчийн сэтгэлд нийцэхгүй байх тохиолдол бий.

 

1. Шууд байдлаар таны эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөө

Shutterstock.com

Та магадгүй зоогийн газрын тогооч нарыг зориулалтын малгай болон бээлий өмсөж, хоол хийдэг гэж боддог байх. Хэдий тийм боловч та тогооч нарыг бээлийгээрээ хоолноос гадна өөр юу юунд хүрч байгааг мэдэх аргагүй. Хоол хийх үйл явцын хувьд, тогооч нар гар утсаа ашиглана, хаалга эсвэл хөргөгчинд хүрнэ – эдгээр зүйлс их хэмжээний бактерийг агуулдаг.

 

2. Ариун цэврийн өрөө – зоогийн газрын нүүр царай

Shutterstock.com

Тухайн зоогийн газрын цэвэрхэн байдал болон эрүүл мэндийн шаардлагыг хэр хангасан эсэхийг бид ариун цэврийн өрөөний материаллаг баазаас олж хардаг. Хэрэв бохир бас үнэртэй байвал зоогийн газрын гал тогооны өрөө ч гэсэн ялгаагүй адилхан байна гэсэн үг – олон нийтийн нүдний өмнө ил байдаггүй учир хүмүүс тэр бүр анзаардаггүй.

 

3. Онцгой болон хөнгөлөлттэй хоолны шинэхэн байдал

Shutterstock.com

“Онцгой хоол” эсвэл “тухайн өдрийн онцлох хоол” зэрэг нь хугацаа нь удахгүй дуусах гэж байгаа эсвэл олигтой зарагдаж, борлуулагдаагүй хоол хүнс байдаг. Энэ бол яагаад зөөгчид энэ төрлийн хоолыг үйлчлүүлэгчид хамгийн түрүүнд санал болгодог болохын илрэл юм.

 

4. Өвчин туссан ажилчид

Shutterstock.com

Тогооч нар ямар нэгэн өвчин туссан ч гэлээ, гэртээ шууд харилгүйгээр тухайн өдрийн ажлын цагаа дуустал ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Яагаад гэвэл тэд чөлөө авч, гэр рүүгээ явах юм бол тухайн өдрийн цалингаа авч чадахгүйд хүрнэ. Иймээс та ханиад хүрсэн тогоочийг хийж байгаа хоол руугаа хэдэн удаа найтаасныг мэдэж чадахгүй.

 

5. Зөөгчид чанартай биш, үнэтэй хоолыг санал болгодог

Shutterstock.com

Үнэтэй хоол амттай бас чанартай биш байдаг. Зөөгчдийн номер нэг үүрэг бол үйлчлүүлэгчдээс аль болох их мөнгө гаргуулах явдал юм. Энэ бол яагаад тэд үйлчлүүлэгчдэд хямдхан биш, үнэтэй хоол санал болгодог шалтгаан.

Сүүлд нь танд бяцхан лайфхакыг дуулгая: Хэрэв та чанартай хоол болон эрүүл ахуйн шаардлага хангасан зоогийн газраар үйлчлүүлэхийг хүсэж байвал, дөнгөж шинээр нээгдсэн, гадаад өнгө үзэмжиндээ биш үйлчилгээндээ анхаарсан зоогийн газрыг сонгон үйлчлүүлээрэй.

28
ТэнэглэлТэнэглэл
14
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Batsaikhan Jam

    Batsaikhan Jam

    2019/02/09 at 20:17

    bid gertee hool hiij baihdaa ch utsaa oroldoj bas 00 oroh ve baidag xarin vnetei hool sanal bolgodog ni vnen, gehdee zoogch orlogooroo tsalinjdag gazruudad.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *