
Аав хүний хайр халамжийг юутай ч харьцуулашгүй. Аав хүн бол жинхэнэ эр хүний үлгэр жишээ бас үлгэр дуурайлал – хамгийн хүчтэй, хамгийн ухаалаг, бас хамгийн хөгжилтэй.
Бид та бүхэндээ “аав” байх ямар гайхалтай болохыг харуулсан 21 фото зургийг хүргэж байна.
21. Хайр татам аав нар ийм байдаг:

20. Энэ ганц бие аав охиныхоо үсийг янзалж сурахын тулд гоо сайхны сургалтанд суусан байна

19. “Охин маань өчигдөр мэс ажилбар хийлгүүлсэн юм. Эмч нар түүнийг эмнэлэгт Тедди бамбарууштайгаа хамт байхыг зөвшөөрсөн. Охин минь сэрээд Тедди бамбаруушаа өөртэй нь адилхан болсон байхыг харах нь ээ.”

18. Оффист олон цагаар ажилласны дараа ч гэсэн, энэ аав амьдралын хамгийн чухал ажлаа хийх ёстой гэдгээ мартсангүй.

17. Заримдаа аавууд анхаарал халамжаа арай л хэтрүүлчих гээд байдаг талтай

16. Гэхдээ тэд үргэлж хөгжилтэй байдаг

15. Бас чи аавтайгаа хамт байхдаа юунаас ч айхгүй

14. Тэд чамайг л аз жаргалтай байвал, ямар ч дүрд хувирахдаа үргэлж бэлэн байдаг

13. Аав чинь супер баатар байх үед:

12. Аав чинь үргэлж чиний түшиг тулгуур болох хүн чинь байх болно

11. “Аавын маань бүсэлхийнээс доогуурх бие нь ямар ч мэдээгүй болсон юм. Эгч маань хурим дээрээ түүнийг түшиж, цугласан зочдын өмнө явсан.”

10. Аав байна гэдэг хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослох гэсэн үг юм

9. Айл гэр болж тоглохоо тэд хэзээ ч мартахгүй

8. Аавтайгаа хамт байх мөч хамгийн сэтгэл хөдлөм байдаг

7. “Намайг нисэх буудлаас гарч явахад энэ аав хүүхдээ тоглуулж байлаа. Юмаа мартчихаад хэсэг хугацааны дараа буцаад орж ирэхэд ч гэсэн тэд үргэлжлүүлэн ийм байдалтай байсаар л байв.”

6. Дээр хэлсэнчлэн, аавууд бүх л дүрд хувирдаг!

5. Охид бол аавынхаа амьдрал дахь хамгийн эрхэм, нандин хүн нь байдаг

4. “Охиноо аваад аялал зугаалгаар явах нь миний хувьд, аав байхын хамгийн жаргалтай мөч байдаг.”

3. “Аав нар бидэнд хэрхэн амьдрахыг хэлж өгдөггүй, тэд харуулдаг.”

2. “Аав маань намайг өөр шиг нь мундаг аав болох үед бахархах байх даа…”

1. Аавууд хорвоод мэндэлсэн бяцхан үрээ харахдаа хамгийн их аз жаргалтай байдаг

Танд аавтайгаа хамт авахуулсан хайр татам, дурсамжтай зураг байдаг уу?








Б. Аялгуу
2019/12/26 at 23:22
Золбаяр Өнөрмаа haraarai xairaa❤️