Чихрийн шижингийн үед идэж болох 8 жимс

4

Чихрийн шижингээр шаналж байгаа хүмүүс хоолны чанд дэглэм барих ёстой болдог. Цусан дахь сахарын хэмжээг хянахын тулд ингэхээс ч өөр аргагүй. Чихрийн шижингийн үед жимс ч идэж болохгүй гэж үзэх хүмүүс бий, энэ нь буруу ойлголт юм. Хэрвээ шүүс, хатаасан жимс, жимсний цэлцэгнүүр, жимсгэнийн хувьд ярих юм бол эдгээр нь үнэхээр их хэмжээний глюкоз агуулдаг. Гэхдээ жимс, жимсгэний хэмжээг нь тохируулж хэрэглэж чадвал чихрийн шижинтэй хүмүүст ашигтайг танд дуулгах байна.

Зарим нэг жимсийг эмч нар өөрсдөө өвчтөндөө санал болгодог. Жимсэнд агуулагдах ислэг, хүний биед нэн шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг авах нь чухал. Хамгийн гол нь жимсээ зөв сонгох – энэ бол гликемик индекс (ГИ). Хоол хүнс хэр хурдан шингэх, глюкозын хэмжээг нэмэгдүүлэх замаар хоол хүнсний сахар цусанд шингэж байгааг илтгэх үзүүлэлт юм. Ихэнх жимс жимсгэний ГИ бага байдаг, өөрөөр хэлбэл чихрийн шижинтэй хүнд үзүүлэх гаж нөлөө бага. Жимснээс гадна төрөл бүрийн хөнгөн зуушнууд ч чихрийн шижинтэй хүмүүст зөвшөөрөгддөг байна.

Тэгэхээр чухам ямар жимсийг чихрийн шижинтэй хүмүүс идэж болох вэ?

1. Жимсгэнэ

Ширхэглэг, антиоксидант, амин дэмээр баялаг, ихэнх нь бага ГИ-ийн үзүүлэлттэй. Хэрвээ та чихрийн шижинтэй бол нэрс, бөөрөлзгөнө зэрэг жимсгэнэ идэж болно. Тарвас, амтат гуа нь ч мөн адил нүүрс-усны агууламж багатай: 100 грамм жимсэнд ердөө 8 грамм.

 

2. Интоор

Антиоксидантаар баялаг, мөн бага ГИ-тэй. Антиоксидант нь үрэвсэл дарах чадалтай учраас зүрх, судасны өвчний үед идэхэд бас үр өгөөжтэй.

 

3. Тоор

Тоор нь А, С амин дэм, кали, ширхэглэг агуулдаг тул эрүүл мэндийг бүхэлдээ дэмжинэ.

 

4. Чангаанз

Уг жимсэнд их хэмжээний А амин дэм болон ислэг агуулагддаг. Өөрөө амттай жимс болохоор тараг, өглөөний хоол зэрэгтээ нэмж идэж болно.

 

5. Алим

Алим нь ислэг бөгөөд С амин дэмээр баялаг. Алимны хальс нь антиоксидантын уурхай л гэсэн үг. Зөвхөн чихрийн шижинтэй хүнд санал болгохгүй аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс бүх хүмүүс идэх хэрэгтэй жимс (гэхдээ хэмжээ хязгаартай).

 

6. Лийр

Эслэг, К амин дэмээр баялаг.

 

7. Жүрж

С амин дэмийн агууламж өндөртэй гэдгээрээ алдартай. Үүнээс гадна фолийн хүчил, калиар баялаг тул цусны даралт тогтворжуулна. Жүржээс гадна өөр төрлийн цитрусын жимс идэхийг зөвлөж байна, жишээ нь: нимбэг, лайм, грейпфрут.

 

8. Киви

Гаднаас нь харахад тийм ч тааламжтай бус, гэхдээ дотроо бол эслэг, кали, С амин дэмээр баялаг жимсний үр нуугдаж байгаа.

Чихрийн шижин – жимснээс эрс татгалзах шалтгаан биш. Хамгийн гол нь хэдий хэр хэмжээтэй болон ямар жимс вэ гэдгээ зөв сонгож хэрэглээрэй.

Анхаар: Уг нийтлэл зөвхөн мэдээлэл өгөх шинж чанартайг мартаж болохгүй. Ямар ч тохиолдолд өөрөө дур мэдэн эмчилгээ хийх ёсгүй бөгөөд заавал эмчлэгч эмчтэйгээ урьдчилан зөвлөх хэрэгтэй.

Эх сурвалж

21
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *