Нурууны өвчин үүсгэдэг түгээмэл 5 шалтгаан болон түүний эмчилгээ

2

Нуруу нь хөдөлгөөн, тулгуур бүтэц, тодорхой эд эрхтний хамгаалалт, зогсоход биеийн жинг барих зэрэг маш олон чухал үүргүүдийг гүйцэтгэдэг.

Ихэнх хүмүүс булчин, нуруу, бэлхүүсний хэсгийн өвдөлтөөс болж шаналдаг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий:

  • Булчингийн чангарал

Хүнд зүйл өргөх эсвэл огцом эвгүй хөдөлгөөн хийснээр нурууны булчин болон холбоост ачаалал ирдэг. Нуруунд тогтмол ачаалал ирснээр нурууны өвдөлт үүсдэг.

  • Остеоартрит

Остеоартритын үед бэлхүүс орчмоор өвдөлт үүсдэг. Заримдаа нурууны артрит нугасны эргэн тойрон дахь зайг агшихад хүргэдэг. Реактив артрит, анкилозын спондилоартрит, псориат артрит зэрэг эмгэгүүд нь нурууны өвдөлтийг үүсгэх ба энэ нь ихэвчлэн өглөөгүүр тохиолдоно. Эдгээр эмгэгүүд 20-30 настнуудад тохиолдох нь элбэг.

  • Нурууны диск гэмтэх

Заримдаа дискний төвд орших зөөлөн, цэлцэгнүүр маягийн эд нь гадагшилж мэдрэл дээр дарах тохиолдол гардаг. Заримдаа диск гэмтсэн ч өвдөлтгүй байж болдог, тиймээс рентген зургаар оношлуулах хэрэгтэй.

  • Араг ясны гэмтэл, согог

Мурий нуруу нь нуруу өвдөх шалтгаан юм. Сколиозын үед нуруу хажуу тийш мурийж өвдөлт үүсдэг. Үүнийг засах хагалгаа таныг бүхэл амьдралын турш өвдөлт шаналгаатай байлгаж болох ч үүнгүйгээр таны уушги болон зүрхний эд үргэлж дарагдах эрсдэлтэй юм.

  • Остеопороз

Таны яс хэтэрхий хэврэг болох үед нуруу хугарах эрсдэл нэмэгдэнэ.

Нуруу болон бэлхүүсний хэсгийн булчингийн өвдөлтийг эмчлэх байгалийн аргууд:

  • Дулаан ба сунгалт

Дулаан нь булчинг суллаж, цусны урсгалыг нэмэгдүүлж өвдөлтийг намдаадаг. Бүлээн жин тавьсны дараа үргэлжлүүлэн булчингаа суллаж чангарсан эдүүдийг сунгахын тулд сунгалт хийгээрэй. Хурц гэмтэл авсан бол 48 цагийн турш бүлээн жин хэрэглэж болохгүй.

  • Аюултай хөдөлгөөнөөс зайлсхий

Бид өдөр тутамдаа нурууг гэмтээж болох маш олон хөдөлгөөн хийдэг. Нуруу өвдсөн үед хүрз ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь тонгойх үед нуруунд хэт их ачаалал ирж байдлыг улам дордуулах болно.

  • Иллэг

Булчингаа илүү үр дүнтэй ажиллуулахын тулд хорт бодисыг гадагшлуулах хэрэгтэй. Нурууны зөөлөн иллэг нь цусны урсгалыг нэмэгдүүлж, судсыг нээж, мэдрэл болон булчинг суллаж мөн өвдөлт намдаадаг.

  • Зөв байрлал

Сууж, зогсох үедээ зөв байрлал ав. Хэрэв та сууж байгаа бол бөгтийхгүй байхыг хичээгээрэй. Буруу байрлал нь таны булчин, холбоос, дискэнд хэт ачаалал өгч нурууны өвдөлтийг ихэсгэж, эдгэрэлтийн процесст саад учруулах болно.

  • Үргэлжлүүлэн хөдөл

Хэт их амралт нь таны нурууны өвдөлтийг дордуулж болно. Тиймээс хөдөлгөөн хийхээ зогсоож болохгүй. 15-30 минут тутамд булчингаа сунгаж байгаарай. Хэрэв та амьдралын суугаа хэв маягтай бол салхинд гарч эсвэл ядаж оффисоороо алхаж байгаарай.

10
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *