Хэрэв нар байхгүй болбол бидэнд юу тохиолдох вэ?

3

Мэдээж Нар өөрөө гэнэт алга болно гэсэн зүйл ч байхгүй л дээ. Гэхдээ Нар унтарвал дэлхий болон энэ гаригийн хүн төрөлхтөнтэй юу болохыг эрдэмтэд сайн мэднэ.

Нар үгүй болсны дараа тохиох томоохон өөрчлөлтүүдийг танилцуулахаар бэлдлээ. Нийтлэлийн төгсгөлд Наргүйгээр дэлхий тэрбум жилийн дараа үнэхээр ямар байхыг мөн танилцуулах болно.

8 минут 20 секунд

Нар нэг л биш байгааг юуны түрүүнд Олон улсын Сансрын станцын нисгэгч нар олж мэднэ. Эрт мэдлээ мэдлээ гээд 8 минут 20 секундын дараа л болохгүй байгааг нь мэдэх юм шүү дээ. Нарны гэрэл Дэлхий рүү тийм л хурдаар хүрдэг юм.

Нар унтрангуут бүх гариг таг харанхуй болно. Тэгээд хүмүүс Сарыг харж чадахгүй болно. Дэлхийн олон дагуулууд өөрсдөө огт гэрэл гаргадаггүй, зүгээр л гэрэл ойлгодог. Тийм учраас бид Сарыг олж харахгүй, яагаад гэвэл сансрын объектууд гэрлийн тусгалд л харагддаг ажээ.

 

Дэлхийн агаарын хэм

Наргүй болсноос хойш Дэлхий хөрч эхэлнэ. Долоо хоногийн дотор дэлхийн хэм -20 болтлоо буурна. Жилийн дараа ойролцоогоор -70 хэм хүрнэ. Хүйтний хамгийн дээд цэг нь -240 хэм болтлоо буурч байгаад тогтоно.

 

Дэлхий дээрх амьдрал

Хамгийн түрүүнд ургамал хүнд цохилт авна. Ургамал наргүйгээр амьдарч чадахгүй. Жижиг ургамлууд хэдхэн долоо хоногийн дотор устаж үгүй болно. Харин томоохон моднууд нь багагүй тэснэ – хэдэн жил ургасаар байх ажээ. Энэ нь модны глюкозын нөөц болон удаан бодисын солилцооны ачаар явагдах юм.

Хүнсний гинжин холбоос алдагдаж зэрлэг амьтад устаж үгүй болоход нөлөөлнө. Хамгийн сүүлд тас шувуу үлдэнэ.

Хүмүүс аврагдах магадлал өндөр, далайн эсвэл газрын гүнд буюу дулаан удаан хадгалагдсан газар нуугдана. Дэлхийн цөм халуун хэвээрээ байна. Магадгүй ийм нөхцөлд хүмүүс өвс ногоо тарьж, амьтан өсгөж үржүүлнэ. Эрчим хүчээ цөмийн реактороос эсвэл гео дулааны эх сурвалжаас авна.

Хүмүүс амьд үлдэхгүй байлаа ч гэсэн микро биетүүд энэ таагүй орчинд оршин тогтносоор байна. Тиймээс Дэлхийн амьдрал сөнөөгүй гэж үзнэ.

 

Таталцал

Нар үгүй болбол сансар огторгуйн таталцлын хүч үгүй болно. Үр дагаварт нь бүгд Нарны аймгаас гарч энэ тэнд тэнэж эхэлнэ, ямар нэгэн том зүйлтэй мөргөлдтөлөө тэнэсээр л… Эцэс сүүлд нь томоохон объекттой мөргөлдөж сөнөх нь лавтай.

 

Сайн талууд

Наргүй болсноор хүн төрөлхтнийг сүйрлийн ирмэгт авчрах хэдий ч зарим нэг эерэг өөрчлөлтүүд гарна:

  • Наргүй бол үүрэн холбоо дээд зэргээр ажиллана
  • Наргүй бол дэлхийн одон орон судлал 24 цагаар ажиллана
  • Наргүй бол бүх зүйл хямдарна, яагаад гэвэл хаа сайгүй харанхуй болох тул цагийн зөрүү гэж үгүй болно
  • Наргүй бол фуранокумарин агуулдаг борщевикээс (нэгэн төрлийн хорт ургамал) айх зүйлгүй болно. Энэ ургамалд хүрсэн хүний арьс нарны гэрэлд химийн урвалд орж түлдэг байна.

 

Наранд өөрт нь юу тохиолдох вэ?

Нар ор мөргүй устана гэж байхгүйг бид дээр хэлсэн. Устөрөгчийн ачаар 110 сая жил тутамд оддын гэрэл 1%-иар нэмэгдэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, 4-5 тэрбум жилийн дараа Нар томорч Дэлхийг залгих эсвэл маш хүчтэй халаана гэжээ. Ингээд Нарны гэрэлтэх тусгал улам нэмэгдэнэ, одоогийн байгаагаасаа 121%-иар илүү халуун, гэрэлтэй болох аж. Дараа нь улаан аварга том биетэй болох шатандаа ирнэ.

Энэ үед хүн төрөлхтөн ямар нэгэн байдлаар амьд үлдэж чадсан байвал тэд тэс өөр асуудалтай тулгарна.

Хүн төрөлхтөн хэдэн жил оршин тогтнох бол, та юу гэж бодож байна? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр санал бодлоо солилцоорой.

57
ГайхмаарГайхмаар
21
Ха ХаХа Ха
15
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Altan Terguur

    Altan Terguur

    2017/11/16 at 20:44

    shunu bolhoor ajil surguulidaa yavj udur untaj oroi bosoh bno

  2. Altan Terguur

    Altan Terguur

    2017/11/16 at 20:44

    shunu bolhoor ajil surguulidaa yavj udur untaj oroi bosoh bno

  3. ?????

    2017/12/26 at 00:02

    suuliin hesgiin unshssan chine buur amidarliin sonirholgui bolchihloo????

  4. Зочин

    2019/05/22 at 18:57

    Ymr ch bsn amidraad alsiin ireeduid uldeh zuil bhqm bnda yrtuunts gdg hooson chanartai ymda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *