Орон дотроо хэзээ ч хийж болохгүй 10 зүйл

3

Сексээс илүү их таашаал авч, хосынхоо тухтай байдалд итгэлтэй байхын тулд доорх зүйлүүдийг бүрмөсөн мартаарай.

 

1. Чимээгүй байх

Сексийн тухай ярих тусам үүнд оролцогч нарын сексийн тухай ойлголт нь эсрэг тэсрэг байгаа нь тодорхой болох тохиолдол их билээ.

Гэмтэж бэртээсэн, үл хүсэх сексийн тухай биш бол харилцаанд оролцогч нар маань өөрийн мэдэрсэн зүйлийнхээ тухай ярьж, түүнийг нь сонсохыг хүсэж байдаг байна. Тиймээс ярих хэрэгтэй. Гэхдээ хоёулаа ярих хэрэгтэй ба уламжлалт секс харилцаанд эрэгтэй нь арай илүү идэвхтэй байх нь зөв болов уу. Хос хоёр маань аль аль нь эр хүн үг дуугүйгээр юу хийхээ мэдэж байгаа гэж боддог, итгэдэг, хүлээдэг байх нь элбэг.

Гэвч хүн бусад хүний бодол санааг уншиж чадахгүй билээ. Чимээгүй ид шид хүснэ гэдэг утгагүй зүйл юм

Таны хос таны хүсэл санааг сонсож, магадгүй зарим нэг талаар маргаж, өмнөх хос маань ийм байдлаар 10 удаа… гэж ярьж болох юм. Ийм нөхцөлд түүнийг тэр хуучин хос руу нь явуулах хэрэгтэй ба танд арай өөр зүйл хэрэгтэй гэдгийг шууд ойлгуулах хэрэгтэй.

 

2. Шүүмжлэх

Хориглосон үг хэллэг гэдэг ойлгомжтой боловч орон дотор шүүмжлэх гэдэг нь үл тоомсорлосон, бүдүүлэг харилцах хэлбэрийг хэлж байгаа юм. Хэрэв танд ямар нэг юм таалагдахгүй, та зогсоохыг хүсэж байгаа бол, та дур ханахгүйгээ мэдэж байвал, хөл чинь чилж байвал үүнийгээ шууд хэлсэн нь дээр.

Магадгүй хос тань үүнд гомдож, юу буруу хийснээ асууж болох юм. Та тэвчээр зааж, ямар ч буруугүй, зүгээр л таны хөл чилж, дур ханах боломжгүй болсон тухайгаа хэл. Та өөрөө хөдлөх ямар нэг сонирхолгүй байвал хосдоо ямар байдлаар сексээ үргэлжлүүлж болох арга замыг хэлж өгөх хэрэгтэй.

 

3. Хосынхоо үгэнд гомдох

Танд яг одоо их сайхан, дуусгахыг хүсэж байж болох юм. Эсвэл та дур ханасан, хосоо мөн ийм байдалд хүргэх гэж хичээж байж болно. Гэхдээ таны хос зогсохыг хүсэж байвал зогс.

Энэ нь таныг муухан хайр дурлалын баатар гэсэн үг биш юм. Энэ нь ердөө л хос чинь байрлалаа өөрчилж юм уу эсвэл хэсэг завсарлага авахыг л хэлж байгаа хэрэг. Хэрвээ та хоёр нэг нэгнийгээ хүндэлдэг бол иймэрхүү завсарлагын дараа бүх зүйл хэвийн үргэлжлэх болно.

Хос тань таныг өөр арга замаар дур хануулж болох ба ийм олон арга байдаг билээ. Зөвхөн уламжлалт дур ханах арга бодохоо болих хэрэгтэй.

 

4. Өвдөлтийг үл тоох

Ямар нэг байдлаас болж өвдөж байвал тэсэх хэрэггүй. Хосдоо хэл. Хэрвээ өвдөж байгаа боловч ерөнхийдөө үргэлжлүүлмээр байгаа бол үүнийг шийдэх өөр олон арга зам бий.

Өвдөлт бол анхаарах зүйл. Эмчийн тусламжтайгаар яагаад өвдөж байгааг тодорхойлох хэрэгтэй

Хэрвээ хос тань өвдөж байна гэж хэлбэл шууд зогс. Үргэлжлүүлэхийг, тэсэхийг, өөрөөр оролдож үзэхийг гуйж болохгүй. Таны хосод чухам ямар зүйл хэрэгтэйг дараа тодорхойлж болох ба яг одоо бол зогсох л хамгийн зөв юм.

Хэрвээ хос тань өөр арга, байдлаар үргэлжлүүлэх сонирхолтой бол бүү өөрийнхөөрөө зүтгэ. Өвчин ихэнх тохиолдолд эр бэлэг эрхтэн эм бэлэг эрхтэнд нэвтэрч орох үед бий болдог байна. Хэрвээ таны тохиолдолд яг ийм байвал дахиж хийх хэрэггүй бөгөөд өөр арга зам олон бий.

 

5. Хос тань үл тоох байдалтай байхыг анзаарахгүй байх

Хэрвээ та шуналтайгаар хосынхоо биеийн ямар нэг хэсгийг илж таалах боловч хос тань хэвийн амьсгалж, хөдөлгөөнгүй хэвтэж байвал түүнд ямар нэг сэрэл төрүүлэхгүй байгаа нь ойлгомжтой хэрэг.

Олон шалтгаанаар чимээгүй байж болно. Жишээ нь та таашаал авч байхыг нь хараад саад болохгүйн тулд гэх мэт. Гэхдээ секс бол хоёр биений ажил бөгөөд хосууд нэг нэгнийгээ сэргээж, өдөөж байх ёстой болохоос өөрийгөө өдөөж байх явдал биш юм.

 

6. Дур ханахад санаа зовох

Сексийн зорилго, төгсгөл нь дур ханах гэж ойлгож болохгүй.  Тэр тусмаа ойрхон байхыг дуусгах цэг гэж бодож болохгүй.

Дур ханахад тодорхой газар, тодорхой хэмжээний үйлчлэл үзүүлэх хэрэгтэй ба заримдаа бараг л 10 секундын үйлчлэл хангалттай байх тохиолдол бий. Ихэнх хүмүүс гар хангалгаар хурдан дур ханадаг ба үүнд хос нэг их хэрэгтэй биш билээ.

Секс гэдэг бол зөвхөн ойртолт, таашаал авах, дур ханах биш бөгөөд эдгээр нь сексийн нэг л хэсэг юм.

Хэрвээ та хоёр нэг нэгнийгээ сонсдог, байрлалаа хосынхоо анхны хүсэлтээр өөрчилдөг бол дур ханалт та хоёрт ирэх магадлал илүү өндөр юм. Зөвхөн өөрийн дур ханалтдаа анхаарал хандуулж болохгүй ба энэ нь сөрөг үр дагавартай юм шүү.

Бүү худал дур ханаж байгаа дүр үзүүл. Дур ханасангүй гэсэн хосынхоо үгэнд ч бүү гомд. Энэ бол сексийн нэг хэсэг. Хэдийгээр энэ тухай ярих нь хэцүү зүйл боловч ярьж байж ирээдүйд нэг нэгнийгээ илүү сайн ойлгох билээ.

 

7. Өөрийн хүслээ хэлэхээс санаа зовох

Хэрвээ та ямар нэг шинэ юм хүсэж байвал хосдоо энэ талаар хэлэхээс зовох хэрэггүй юм. Гэхдээ “намайг хүлж, алгадвал ямар байх бол” гэх мэтээр илэрхийлэх нь илүү дээр бөгөөд “би чиний **** руу хийнэ” мэтийн яриа бол дэмий зүйл.

Эхний хувилбар нь та хүслээ илэрхийлж, хариуцлагыг нөгөө хүндээ үүрүүлж байна. Хэрвээ та ямар нэг үйл хөдлөл хүсэж байвал та багаар бодоход туршаад үзэх сонирхолтой, ер нь бол танд ихээхэн тааламжтай байхаа мэдэж байгаа хэрэг юм.

Хоёр дахь нөхцөлд та хосоо өөрийнхөө төлөө ямар нэг юм хийхийг хүсэж, хариуцлагыг нь, тохь тухыг нь өөртөө оногдуулж байна. Тэрхүү шинэ юмыг туршиж үзэх хосод тань магадгүй тун ч тааламжгүй байж болох бөгөөд хэрвээ та хосынхоо нууц хүслийг мэдэж чадсан бол харин тааламжтай байх биз ээ.

Хэрвээ та хоёр дахь хувилбар дээр тогтсон бол нэгэн энгийн дүрэм баримтлах хэрэгтэй: хүнээс ямар нэг зүйл шаардахын өмнө өөр дээрээ туршаад үз. Энэ нь чухам ямар зүйл болохыг зөвхөн өөр дээрээ туршиж, ямар хүчээр, хурдаар хөдлөхийг мэдрэх болно.

 

8. Секс тоглоом болох үнэртэй-лаа зэргийг ашиглах

Хэзээ ч үүнийг бүү ашигла. Түлэгдэлт, харшил л авчрах болно.

 

9. Хос чинь хүсэж байгаа гэж бодсоны үндсэн дээр секс хийх

Хүн 24/7 гэсэн байдлаар секс хийх хүсэлгүй байдаг. Сарын турш өдөр болгон секс хийсэн гурван хосын тухай жишээ байдаг ба тэд үүний дараа ихээхэн муу байсан гэдэг.

Хэрвээ хүн танай гэрт орвол тэр зөвхөн секс хүсэж байна гэсэн үг биш. Хүн секс хүсэж байгаа эсэхээ шийдэх үед хосын хувийн байдал, зан чанар бараг хамаагүй юм. Секс гэдэг бол таны өөртөө итгэлтэй байх байдлыг дэмжихэд зориулсан зүйл биш.

Хэрвээ та хэн нэгнийг дур хануулах зорилготой бол үүний тулд тайван тархи толгой хэрэгтэй. Хүн сексийн үеэр ямар нэг юм бодож байх нь биеэ сул чөлөөтэй байлгахад саад болно. Ийм нөхцөлд энэ секс нь танд ердөө л гар хангалга болох бол нөгөө хосод муу секс болж хувирна.

 

10. Согтуу хүнтэй секс хийх

Согтуу болон мансууруулагчийн нөлөөнд хийсэн сексийг хүчиндсэн гэх эсэх талаар интернетээр маш их маргаан явдаг. Хэрвээ хосууд адилхан мансуурсан, согтсон байсан бол хүчингийн хэрэг хамаагүй бөгөөд тэдэнд саад болох зүйл, хүн гэж бараг үгүй билээ.

Гэхдээ ихэнх тохиолдолд хосын аль нэг нь биеэ ямар нэг байдлаар хянаж байдаг байна. Үүнийг шалгах амархан бөгөөд нөгөө аль нэг гэртээ аваачсан хүн нь илүү ухаантай байж, хийх зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээн, аюулгүй байдлыг хангадаг байна.

Ийм нөхцөлд нэг лайфхак хэрэг болно. Хэрвээ таны өмнө согтуу хүн байгаад та түүнтэй секс хийхийг хүсвэл та одоо тэр хүндээ өөрийнхөө машиныг жолоодуулахаар өгч чадах уу гэж өөрөөсөө асуу. Хэрвээ үгүй бол сексийн тухай бодлоо орхи.

50
ХөөрхөнХөөрхөн
17
ГайхмаарГайхмаар
15
БурууБуруу
15
БахархмаарБахархмаар
13
ТэнэглэлТэнэглэл
12
ХарамсалтайХарамсалтай
10
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Togoo Enkhee

    Togoo Enkhee

    2018/03/02 at 17:56

    .

  2. Зочин

    2018/03/08 at 01:39

    heh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *