Эрчүүд яагаад удаан хугацаанд үерхсэн бүсгүйтэйгээ биш, танилцаад удаагүй бүсгүйтэйгээ гэр бүл болдгийн 7 шалтгаан

2

Урт удаан хугацаанд үерхсэн хосууд янз бүрийн шалтгаанаар салж дараа нь эрэгтэй нь өөр бүсгүйтэй гэр бүл болсон тохиолдол олон байдгийг хүн болгон л мэдэх байх. Ийм байдал ихээхэн гайхал төрүүлэх бөгөөд нэгэн асуултыг тавихаас өөр аргагүй болгодог: яагаад зарим эмэгтэйчүүд найз залуугаасаа хуримын бөгжийг удаан хугацаагаар хүлээх боловч оронд нь бараг л өчигдөр танилцсан өөр эмэгтэй нөгөө эрийнх нь сүйт бүсгүй болдог хэрэг вэ?

Энэ дэлхийн олон үеийн эмэгтэйчүүдийн зүрхийг шаналгах эрчүүдийн логик гэж юу болох талаар жаахан ч гэсэн ойлголт авах гэж оролдлоо.

1. Яг тохирох эмэгтэй гэж байдаггүй бөгөөд харин хэрэгтэй цагт эр хүний хажууд байх нь л хамгийн чухал зүйл юм

© Ben Stansall / Stringer / Getty Images Entertainment / Getty Images © GEORGES ROGERS / SIPA / EAST NEWS

Нэгэн сошиал сүлжээнд энэ тухай “эрчүүд өөрийнхөө насан туршийн хайрыг олох үедээ гэр бүл болох хүсэлтэй болдог биш харин гэр бүл болоход бэлэн үедээ л ийм санал тавьдаг байна” хэмээн бичжээ. Твитерийн нэгэн хэрэглэгч энэ санааг ихэд сонирхож эрчүүд энэ талаар юу бодож байдгийг нь асуусан байна. Бараг бүх л эрчүүд урьд өмнө уулзаж учирч явсан бүсгүйтэй байсан, түүнээсээ салсандаа харамсдаг гэх боловч энэ нь гэр бүл болоход таарах бүсгүйтэй учрангуутаа өрх гэр тусгаарлахад нь ер саад болж байгаагүй гэнэ.

Гэр бүл болоход нь нөлөөлдөг бас нэгэн дэлгэрсэн нөхцөл бол: хүсэл болсон бүсгүй нь өөр хүнтэй гэрлэхэд эрчүүд ганцаараа байхаас уйдаж залхах, гутрах зэргээс болж боломжит хувилбараас хамгийн боломжтойг нь сонгодог явдал. Өөрөөр хэлбэл эрчүүд тэрхүү “цорын ганц”-тай учрахаа хүлээдэггүй бөгөөд гэр бүл болоход сэтгэл санааны хувьд бэлэн болсон эрийн хажууд байсан, зөв цагт зөв газар байж чадсан бүсгүй л гэр бүл болох саналыг сонсдог байна.

Эрдэмтэд гэр бүл болох насыг 28-32 нас гэж үздэг байна. Энэ наснаас хойш эрчүүдийн гэр бүл болох хүсэл буурч эхлэх ба 42 хүрээд энэ хүсэл бүр үгүй болно.

 

2. Зөвхөн биологийн хүслээр гэр бүл болохгүй

Судалгаагаар эмэгтэй нь өөрийн хосоос илүү царайлаг бол уг хос илүү аз жаргалтай байдаг гэж тогтоожээ. Гэхдээ “Яагаад эрчүүд өөр бусад эмэгтэйчүүдийг орхин цорын ганцыг сонгодог вэ” хэмээх номыг бичсэн Жон Т. Моллойн бодлоор бол тэрхүү царайлаг эмэгтэйн гадаад дүр төрх ихээхэн “цэвэр ариун” байх ёстой гэнэ. Жон 3500 эрчүүдээс өөрийн сүйт бүсгүйгээ зураглан хэлээч гэхэд тэдгээрийн зөвхөн 20% нь л гадаад төрхтэй холбоотой үг ашигласан (ёстой сайхан, дур булаам гэх мэт) бол үлдсэн 80% нь дандаа зан чанар хувь хүний онцлог талаас нь зурагласан байна. Эрчүүдийн бодлоор бол эмэгтэй хүн өөрийгөө арчилж гоёж гоодсон байх нь ихээхэн чухал чанар боловч гадаад дүр төрх нь хүнийг өдөөн хатгасан байж болохгүй гэжээ. Хамгийн их хэлсэн зураглал нь: “эмэгтэй нь цугтаа гадуур явахад бусдаас ичихээргүй байх нь л хамгийн чухал” гэсэн байна.

 

3. Гэр бүл болох шийдвэрт найз нөхөд, эцэг эхийн нөлөө их байна

© unsplash

Эр хүн бүрэн биеэ даасан байлаа ч ханиа сонгоход нь найз нөхөд, эцэг эхийн нөлөө дам байдлаар ч гэсэн заавал нөлөөлдөг. Найз нөхөд нь танилцах явцад нь ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд харин эцэг эх нь тэр бүсгүйг нь дэмжиж байвал энэ нь гэр бүл болох эсэхэд нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Хүүгийн дагуулж ирсэн бүсгүй эцэг эхийнх нь толгойдоо төсөөлж байсан эмэгтэйтэй огт тохирохгүй байх дэндүү олон тохиолдлын тухай дурсаад ч хэрэггүй биз ээ.

 

4. Эмэгтэйчүүдэд буй бүх зүйл сайхан, болж бүтэж байгаа гэж эрчүүд бодно

Илүү тодорхой хэлбэл эмэгтэйчүүд бүх зүйл сайхан байгаа, тэд өөрсдөө нөхөрт гарах сонирхолгүй байгаа мэт дүр гаргана. Хэрвээ үнэхээр тийм бол сайн л хэрэг, харин үгүй бол эрчүүд “мөр хооронд уншиж ойлгохдоо” тааруухан боловч гаргалгаа гаргахдаа “сайн” учир өөрөөс нь ямар нэг алхам хийхийг хүсэж байгаа эсэхийг огт ойлгохгүй явна. Тиймээс эмэгтэйчүүд маань тэсвэр алдах үедээ зүгээр л юм хумаа боож баглаж аваад явахад эр нь байдлыг тунгааж үзээд дараагийн бүсгүйтэй учрахдаа өмнөх шигээ явуулчихгүйн тулд шууд л гэр бүл болох хүсэлт тавих нь их тохиолдоно.

Сэтгэл судлаачид дөнгөж бий болсон хосуудын хооронд ямар нэг зөрчил гарахгүй бол энэ нь ирээдүйгүй хос бөгөөд хэн хэн нь өөрийнхөө бодож байгаа зүйлээ ил хэлж сурах хэрэгтэй гэнэ. Өөрийн хүсэл бодлоо ил гаргаж чадахгүй нууж байгаа тэр эмэгтэйчүүд л хурим хийх санал сонсохгүй өнгөрөх нь их байна. Эхнэр болсон эмэгтэйчүүдийн 73% нь эрийгээ гэрлэх санал тавихыг хүлээх биш харин ихээхэн “дарамталж” байж хүний хань болсноо хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

5. Хамтран амьдрах нь гэр бүл болох магадлалыг 2 дахин бууруулна

© depositphotos

Гэр бүл бололгүйгээр хамтран амьдрах тухай саналд эмэгтэйчүүд ихээхэн болгоомжтой хандах хэрэгтэй гэж сэтгэл судлаачид анхааруулж байна. Ихэнх эрчүүд танилцаж ойртоод 22 сарын дараа гэр бүл болох хүсэлтэйгээ илэрхийлдэг бөгөөд үүнээс цаашлах тусам гэр бүл болох магадлал 20%-иар буурах ба 3 жилийн дараа энэ тоо 50%, долоон жилийн дараа энэ тоо 0-тэй тэнцүү болно.

Мөн ойлголтын зөрүүг ч бодох хэрэгтэй: эмэгтэйчүүд хамтран амьдрахыг ирээдүйн гэр бүл болох эхний алхам гэж ойлгодог бол эрчүүд албан ёсоор гэрлэлтээ батлуулах тухайгаа улам бүр мартах ба учир нь тэд өөрсдийгөө аль хэзээний гэр бүлтэй болсон гэж ойлгоно.

 

6. Яг одоо хэрэгтэй ч ирээдүйд хэрэггүй эмэгтэй

© unsplash

Эрчүүд тодорхой зорилгодоо хүрч байж гэрлэх тухай бодох тохиолдол бий: албан тушаал дэвших, өөрийн гэсэн орон байртай болох, хотоос гадна байр авах гэх мэт. Ийм нилээд хэцүү цаг үедээ тэрээр ганцаараа байхаас зайлсхийж хань болох, дэмжих эмэгтэйг хайна. Гэхдээ энэ нь зөвхөн цаг зуурын зүйл юм.

Дандаа буулт хийх, хүсэл болгоныг нь биелүүлэх “эвтэйхэн” эмэгтэй нь түүний мөрөөдөж буй амьдралд тохирох хүн биш. Ийм бүсгүй нь зарим нэг “зовлонтой” эмэгтэйчүүд шиг тэмцэх хүсэл төрүүлэхгүй, өөрийгөө ялан дийлэх гэсэн эрмэлзэл бий болгодоггүй байна. Харин эр хүн амжилтад хүрч энэ байдлаа хадгалах, улам ахин дэвших гэвэл түүнийг ямар нэг зүйл хийж амжилтад хүрэх тэмүүлэлтэй болгох, өөрийнхөө болоод эрийнхээ ирээдүйн төлөө ажиллахаас өөр аргагүй болгодог эмэгтэйчүүд л хэрэгтэй байдаг байна.

 

7. Хосуудын харилцаа болгон гэр бүл болохгүй

© unsplash

Охин хүүхдийг хар багаас нь л өөрт нь анхаарал тавьж байгаа эрэгтэй хүүхэд болгон ирээдүйн нөхөр нь байж болох магадлалтай гэсэн бодолд дасгадаг. Эцэг эхчүүд ч тэдгээрийг өхөөрдөн хэзээ хуримаа хийх гэж байна гэх мэтээр тоглон асууж ярилцана. Гэтэл жил өнгөрөх тусам энэ асуудал улам бүр гүнзгийрсээр. Ингээд охин хүүхэд өсөж том болох явцдаа: хэрвээ удаан хугацаагаар цуг байгаа бол төгсгөл нь зөвхөн гэр бүл болох ёстой гэсэн ойлголттой болдог. Гэтэл харин эрчүүдэд ийм ойлголт бараг байхгүй гэж хэлж болох бөгөөд хүйсийн ялгаатай ойлголтын нэг хэлбэр нь энэ юм.

Удаан хугацаанд хүлээсэн зүйл нь хайран болж хоосон өнгөрөх нь харамсалтай хэрэг бөгөөд бас нөгөө хосоо барьж үлдээх гэж оролдож болох юм. Гэхдээ ийм нөхцөлд тантай цуг байгаа хүн тань өөрийн хүсэл сонирхлоор биш гэдэг бодол таниас хэзээ ч салахгүй. Эрчүүд өөрийн хүсэл мөрөөдлөөсөө салахад их хэцүү байдаг бөгөөд тэд өөрсдийн сонголтыг зөв сайн шийдвэр гэж үзэх аливаа буурьтай зүйлийг цаг алдалгүй шуудхан шийдэх гэж оролддог. Хэзээ ч гэр бүл болохгүй гэсэн хүн бараг байхгүй боловч эрчүүд түүнтэй гэр бүл болон суух хүсэлгүй, түүнийгээ ил гаргаж хэлэх боломжгүй тодорхой эмэгтэйчүүд ч гэж бий.

30
ГоёГоё
14
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Boldbayar Battsogt Bobo

    Boldbayar Battsogt Bobo

    2019/09/24 at 17:35

    Болохгүй юм болдоггүй л юм болох бол дорхноо

  2. Номуун Б.

    Номуун Б.

    2019/09/24 at 23:20

    Baterdene Altanhuyg yr ni udaan uyerhehee boliiyooo gerley margaash hha

  3. Ууртай Дагина

    Ууртай Дагина

    2019/09/24 at 23:31

    ???

  4. Edelweiss Edelweiss

    Edelweiss Edelweiss

    2019/09/25 at 02:03

    Gelgee Ganbat unshaad uzdee yu bodogdoj bn …

  5. Батмөнх Баатархүү

    Батмөнх Баатархүү

    2019/09/25 at 03:58

    Mash sn niitlel bnaa

  6. М. Дөлгөөн

    М. Дөлгөөн

    2019/09/25 at 09:10

    Саруул

  7. Б. Өлзийбат

    Б. Өлзийбат

    2019/09/25 at 09:52

    Төмөрхуяг Буяндэлгэр

  8. Bayarmaa Ognoon

    Bayarmaa Ognoon

    2019/09/25 at 10:46

    Удаан хурдандаа гол нь биш байхоо

  9. Хонгороо

    Хонгороо 'Ч

    2019/09/25 at 11:22

    Анхууш О.

  10. Munkhtuya SkyWay SkyWay

    Munkhtuya SkyWay SkyWay

    2019/09/25 at 18:03

    Ulmaa Chuluun ?

  11. Nandika Nandintsetseg

    Nandika Nandintsetseg

    2019/09/25 at 18:12

    Дагвадорж nds zlhh u?

  12. Д. Давкаа

    Д. Давкаа

    2019/09/25 at 18:46

    Amarbat Nyamgur

  13. Sharkhuu Otgonbayar

    Sharkhuu Otgonbayar

    2019/09/25 at 20:28

    zaluuchuudiin tuhaid sain bodoj vzeh asuudliin neg shvv

  14. О.Данзан Даржаа

    О.Данзан Даржаа

    2019/09/26 at 17:23

    Д. Эрдэнээ

  15. Za zail

  16. Steel Flower

    Steel Flower

    2019/09/27 at 00:18

    Enkhbaatar Enkhbayar ingj bn shde kkk yu bodogdhiin dee hairaa? ??

  17. Д. Есүй

    Д. Есүй

    2019/09/27 at 09:35

    Б. Халиунаа unshaad vz andaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *