
Австралийн Перт хотод амьдардаг сантехникч залуу Olly Hurst ажлаа хийж байх үедээ чихэвчээр хөгжим сонсож байжээ. Чихэн дотор нь юм эрвэгнэх шиг болж, хөгжим сул сонсогдсоны дараа тэрээр чихэвчээ авч, шалгаж үзтэл чихэвчин дотор нь маш том хэмжээтэй “анчин” аалз байхыг олж харсан байна.

Тэр чихэвчийг доош нь харуулж, аалзыг унагах гэж сэгсэрсэн ч, амжилтыг эс олжээ. Үргэлжлүүлэн сэгсэрсээр байсан ч, аалз унах нь битгий хэл, шальтай хөдлөх ч үгүй байсан гэнэ.
Аалзнууд олон хүнд айдас төрүүлдэг. Гэхдээ энэ төрлийн “анчин” аалз шаардлагатай нөхцөлд л хатгадаг байна. Хор нь үхлийн аюултай биш боловч, хатгуулсны дараа маш их тав тухгүй болж, өвдөлт мэдрэгддэг.
Энэ аалз ихэнхдээ дайсантайгаа нүүр тулгарах үедээ догшин авирлахаас илүүтэй зугтаж, хаа нэгтээ нуугдахыг эрхэмлэдэг байна. Гэр доторх эсвэл зэрлэг байгаль дахь ялаа, шавж зэргээр хооллодог.
Уг төрөл зүйлийн аалз Австралид их хэмжээгээр байдаг боловч, АНУ-д мөн нутагшин амьдардаг болох нь тогтоогджээ.








Л. Ягаан
2020/10/20 at 20:10
Mlb
Л. Ягаан
2020/10/20 at 20:10
Ml
Дөлгөөн У.
2020/10/20 at 23:42
Mnkhchmg 😱
Цэлмэг Б.Ц
2020/10/22 at 13:23
Shingyn ymb
Tsogzolmaa Monherdene
2020/10/22 at 16:37
Bj bn
Selenge Azbayr
2020/10/23 at 03:07
vegu ymbe
Kage X XI
2020/10/23 at 13:37
Australia gedgiig ni barag garchigiig ni unshaal medleede hha