Топ загвар өмсөгчдөөс өгч буй гэрэл зураг авахуулах 12 зөвлөгөө

0

Мэргэжлийн загвар өмсөгчдийг камер руу зөв харж, өөрөө сайхан харагдаж байгаа учраас л зураг нь гоё гардаг гэж хүмүүс бодоцгоодог. Сэтгүүлийн нүүрэнд гарах амжилт нь маш энгийн зүйлд нуугдах ажээ – зөв байрлалд зогсох.

Та бүхэнд амжилттай зураг авахуулахад тань туслах топ загвар өмсөгчдийн өгсөн зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.

Эрүүгээ унжуулах

Асуудал: Ямар ч гэрэл зураг дээр хүзүү харагддаг. Толгойгоо урагш унжуулахгүй байхыг хичээгээрэй. Урагш унжсан хүзүү нь хүнд, эвгүй харагдуулна.

Зөвлөгөө: Толгойгоо бага зэрэг урагшлуулна. Эвгүй байж болох ч хүзүүг нарийхан харагдуулна. Дүр төрх тань – гоёмсог.

 

Гараа урдаа авахгүй

Асуудал: Мөрөө унжуулаагүй байхад толгойгоороо хажуулдан авахуулах зураг бодит гардаггүй. Урдаа авсан гар нь бүр ч эвгүй харагдуулна.

Зөвлөгөө: Биеэ хагас хажуулдуулаад гараа доош буулгана. Хүзүү нарийхан харагдаж, биеийн галбирыг тодосгож өгөх ажээ.

 

Нуруугаа анхаараарай

Асуудал: Бага зэрэг бөгтийхөд л хүзүү тань богиносохоос гадна бэлхүүсээрээ бүдүүн харагдана.

Зөвлөгөө: Хөлөө ачаад нуруугаа тэгшилнэ. Сандал дээр сууж байгаа бол түшлэгийг налах хэрэггүй. Биеийн галбираа тодотгохыг хүсэж байгаа бол камер руу хажуулдан харна.

 

Өнцгөө өөрчлөөрэй

Асуудал: Хөлөө камер руу харуулан суусан зураг яг л хайрцаг шиг харагддаг. Буруу өнцгөөс авахуулж байгаа учраас хөл, гар богинохон харагдах ажээ.

Зөвлөгөө: “Хайрцаг”-наас гарахын тулд өнцгөө л өөрчлөхөд болно – камер руу бага зэрэг хажуугаараа хараарай. Хөлөө тэгшхэн тавихгүй, хажуулдуулан нэг нь нөгөөгөөсөө бага зэрэг дээр байхаар байрлуулна.

 

Их биеэ эргүүл

Асуудал: Биеийн дээд хэсэг камераас хэт алслагдсан байвал мөр жижиг, унжуу харагддаг. Эсрэгээрээ буюу бүтэн биеэрээ шууд камер руу харвал байгаагаасаа том харагдана.

Зөвлөгөө: Шилдэг гарц – их биеэ ¾ хэмжээтэйгээр эргүүлэх. Бэлхүүс нарийсч, цээж томорно.

 

Гарын байрлалыг анхаарна

Асуудал: Суугаа байрлалаас зураг авахуулахад гараа хааш нь далд оруулах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Цээжиндээ авах муухай харагдана…

Зөвлөгөө: “Элсэн цаг” – суугаа байрлалаас авахуулах шилдэг арга. Хөлөө ачаад тохойгоо өвдөг дээрээ тавина. Нэг гар хөндлөн, нөгөө гар босоо. Бие галбир болон нүүрний төрхийг тодотгож өгөх ажээ.

 

Шугам бий болго

Асуудал: Гараа унжуулсан зураг яавч олигтой гарахгүй. Өмссөн хувцас ч бас зурагт нөлөөлнө.

Зөвлөгөө: Гараа биеэсээ аль болох зай гаргаж байрлуулна. Мөн гараа нугалсан ч болно.

 

Зохицол

Шулуун болон нугалсан гар хоорондоо зохицдоггүй. Их биеэрээ хагас хажуулдан зогсоод бэлхүүс орчимдоо хоосон зай гаргана. Нэг гараа бэлхүүс дээрээ тавьж, нөгөө гараа биеийн дагуу хагас унжуулна. Гарны зөв байрлал бие галбирыг тодотгож өгдөг.

 

Нэлэмгэр хувцаснаас зайлсхийнэ

Асуудал: Том хувцас бие галбирыг тэр болгон гаргаж чаддаггүй. Туранхай байсан ч гэсэн бүдүүн харагдана.

Зөвлөгөө: Том хувцас өмсөөд биеийн галбираа ямар нэгэн байдлаар гаргахыг хүсвэл гараа бэлхүүс дээрээ авчраарай. Хувцасны наана гар байрлах бөгөөд хоёр гараа дээр доор байрлуулна. Ер нь том шуудай шиг хувцастай зураг авахуулаад хэрэггүй дээ.

 

Тохойгоо бүү гарга

Асуудал: Шууд объектив руу харсан гар, тохой ёс зүйгүй харагддаг. Мөн гарын хурууг хүзүү эсвэл толгой дээр байрлуулахад биеийн харьцаа алдагдсан мэт харагдана.

Зөвлөгөө: Хэрвээ кадрт гар гарахаар байгаа бол хуруунуудыг ил гаргана. Тохойгоо бага зэрэг хажуулдуулж өгнө.

 

Шүргэлцэх

Асуудал: Хэрвээ гарыг нүүрэндээ баривал гарын алга харагдахгүй. Ийм гэрэл зургийг харахдаа хүмүүс нүүрэнд бус гар дээр хамаг анхаарлаа хандуулдаг.

Зөвлөгөө: Шүргэлцэх төрх нь нүүрний төрхийг тодотгож өгөх ёстой. Иймд нүүр, толгойдоо хагас шүргэсэн байдлаар тавиарай.

 

Нүүрийг тодотгох

Асуудал: Гараа зангидаж эсвэл шанаагаа тулж зураг авахуулах нь шилдэг санаа биш. Хүнд, муухай харагдана.

Зөвлөгөө: Хуруугаараа царайны өнгө төрхийг тодруулж өгнө. Хуруунууд сул чөлөөтэй мэт харагдуулах бөгөөд эрүүндээ хүрэх нь үү гэмээр байрлуулна.

148
ГоёГоё
26
ХөөрхөнХөөрхөн
17
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Badmaa Badmaa

    Badmaa Badmaa

    2017/04/30 at 14:34

    Нал Эрдэнэ

  2. Soyloo Altangerel

  3. Urangoo Urangoo

    Urangoo Urangoo

    2017/04/30 at 17:09

    Ss

  4. Э. Хүсэл-эрдэнэ

    Э. Хүсэл-эрдэнэ

    2017/04/30 at 23:05

    Ss pls

  5. Ц. Хонгорзул

    Ц. Хонгорзул

    2017/04/30 at 23:35

    Ss

  6. L Bolor Erdene

    L Bolor Erdene

    2017/05/01 at 00:03

    :

  7. Болортуяа Боогий

    Болортуяа Боогий

    2017/05/01 at 01:26

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *