Гоо сайхан, авьяас чадварын тэмцээнд оролцож амжилтанд хүрэх замаа эхлүүлж байсан 10+ алдартан

0

Бид багадаа бүгд гоо сайхны тэмцээнд оролцоогүй юмаа гэхэд лавтайяа бүгдээрээ бяцхан авьяастан шалгаруулах эсвэл урлагийн тэмцээнд оролцсон л байдаг. Хэн нэгэн ийм арга хэмжээг үзэн ядaх бол зарим нь одоо болтол тэр үеийн гэрэл зургаа эргэн харж суух дуртай. Олон алдартнууд хуучны тэр сайхан мөчөө дурсан суудаг болов уу гэж бодлоо.

Оддын хуучны гэрэл зургуудыг бид интернетээс олсон юм, тэдний ихэнх нь амжилтын гараагаа багаасаа эсвэл залуугаасаа эхлүүлж байсан нь эдгээр зурагнуудаас харагдана.

Селена Гомес

© Kristin Callahan / Everett Collection / East News, © selenagomez / Twitter

Дуучин Техаст өссөн, чухам тэнд байхдаа л хүүхдийн гоо сайхны тэмцээнд оролцож байжээ. Селена хуучны сэтгэл хөдөлгөм гэрэл зургаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан байдаг. Тэр зураг дээр энгэртээ “Загвар өмсөгч” гэсэн бичигтэй тууз зүүж, гартаа шагналаа барьжээ.

 

Хилари Дафф

© Invision / Invision / East News, © HilaryDuff / Twitter

Бяцхан Хилари 90-ээд оны үед мөн л хүүхдийн гоо сайхны тэмцээний оролцогч байжээ. Тэр Twitter-т өөрийн гэрэл зургаа хуваалцахдаа: “Энд болохгүй зүйл маш их байна” гэж бичсэн байсан юм. Үнэхээр ч тийм, ягаан өдөн дунд умбах бяцхан охин, өөртөө томдсон ээмэгтэй. Сүүн шүдээ гарган инээмсэглэсэн тэр нэг л хачин харагдаж байгаа биз?

 

Оливия Калпо

© LAURENT LAURENT VU / SIPA / Sipa Press Russia / East News, © CPA, PacificCoastNews.com / East News

Загвар өмсөгч, жүжигчин одоо дээдсийн амьдралаар амьдрах болсон. Сурталчилгаа болон киноны зураг авалтанд оролцоод завгүй. Тэр амжилтын гараагаа гоо сайхны тэмцээнээс эхлүүлжээ. 2012 онд “Дэлхийн Мисс” титэм түүнд ирсэн юм.

 

Ванесса Уильямс

© Pacific Press / Sipa USA / East News, © ASSOCIATED PRESS / East News

Дуучин, жүжигчин юуны түрүүнд “Pocahontas” хүүхэлдэйн киноны дуугаараа алдартай. Тэрээр “Грэмми”, “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн, түүнчлэн “Desperate Housewives” олон ангит киноны дүрээрээ үзэгчдийн хайрыг татаж чаджээ. Гэхдээ 1983 болон 1984 онд гоо сайхны тэмцээний шагналт байрыг эзлээгүй бол тэр ийм амжилтанд хүрэх байсан эсэх нь эргэлзээтэй.

 

Линда Картер

© MEGA / East News, © AP / East News

Анхны Wonder Woman-ы дүрийг бүтээж алдаршсан жүжигчин – 1970-аад оны дэлгэцийн дүр чухам түүнд л оногдсон юм. Линда зөвхөн алдартай жүжигчин гэдгээрээ танигдаагүй мөн олны дунд гоо үзэсгэлэнгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байв. Зураг авалт эхлэхээс хэдэн жилийн өмнө тэрээр улсынхаа гоо үзэсгэлэнт бүсгүйгээр шалгарч, дараа нь “Дэлхийн Мисс” шоуны 15 дугаар байрыг эзэлжээ.

 

Ли Меривезер

© face to face / Reporter / East News, © Courtesy Everett Collection / East News

Жүжигчин зөвхөн Муур-Эмэгтэйн дүрээрээ алдартай төдийгүй “Алтан бөмбөрцөг”, “Эмми”-гийн хэд хэдэн шагналын эзэн юм. Бас залуудаа загвар өмсөгч байжээ. Гоо сайхны тэмцээнд ч оролцож байсан удаатай: 1954 онд тэр олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээс цойлж улсынхаа үзэсгэлэнт бүсгүйгээр шалгарч байжээ.

 

Опра Уинфри

© imageSPACE / MEGA / Mega Agency / East News, © Shutterstock

Телевизийн алдартай хөтлөгч амжилтад хүрэх гараагаа тайзнаас эхлүүлсэн юм. 17 насандаа хоёр ч титэм зүүжээ: “Гал cөнөөгчийн мисс”, мөн өөрийнхөө мужийн бүсгүйчүүдээс гоо үзэсгэлэнгээрээ ялгарч гарч ирсэн байна.

 

Рианна

© Invision / Invision / East News, © arisbetmd / YouTube

Дуучны өөрийн хэлж байгаагаар бол анхны гэрээгээ хийхээс өмнө түүний амьдрал завгүй байжээ. Тэр 15 настайдаа гоо сайхны тэмцээнд ялалт байгуулж байлаа. Уран бүтээлийн хувьд Рианна багадаа Мэрайн Кэригийн дууг дуулж байсан гэдэг. Одоогийн гял цал дүр төрхөнд сургуулийн үеийн дэггүй охины төрх салшгүй үлджээ.

 

Кэти Перри

© Invision / Invision / East News, © katyperry / Twitter

Дуучин хүүхдийн гоо сайхны тэмцээний реалити-шоу үзэх дуртай гэдгээ хэлсэн. Тэндээс өөрийнхөө адил төстэй тэмцээнд оролцож байсан бага насаа дурсан санадаг ажээ. Түүний анхны гоо сайхны тэмцээн орон нутгийн хүнсний дэлгүүрт зохиогдож байсныг тэр сайн санадаг. Дараа нь гоо бүсгүй шалгаруулах жинхэнэ тэмцээнд оролцож 2 дугаар байрны шагнал гардан авсан байна.

 

Бритни Спирс

© Grosby Group / East News, © britneyspears / Instagram

Бритни Спирс дуучин гэдгээрээ бидний дунд алдартай ч багадаа гимнастик, бүжгээр хичээллэдэг байжээ. Бага байхын л авьяастай хүүхэд байж, орон нутгийн төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцдог. Чухам энэ туршлага л түүнийг их тайзанд хүргэжээ.

 

Мэттью Макконахи

© Invision / Invision / East News, © officiallymcconaughey / Instagram

Дэлхий дахин түүний нэрийг мэддэг болохоос өмнө тэр Техасын нэгэн жирийн хүү байжээ. Гэхдээ тэр дундаа онцгойрох зүйл түүнд байсан юм – гоо сайхны тэмцээний оролцогчийн статус. “Оскар”-ын шагналын эзэн 1977 оны үеийн гэрэл зургаа хуваалцсан удаатай – “Техасын бяцхан мистер” тэмцээний 2 дугаар байрны шагналын эзэн болж байжээ.

Та гоо сайхны эсвэл авьяастан шалгаруулах тэмцээнд оролцож байв уу?

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *