Хоолны сурталчилгааны зургийг авахдаа ашигладаг 15 заль

1

Бодит амьдрал дээр бүх зүйл сурталчилгааны зураг шигээ байдаггүй. Стилистүүд зөвхөн хүмүүстэй ажилладаг гэвэл эндүүрэл. Хүнсний бүтээгдэхүүний стилист гэж тусдаа байдаг аж. Ингээд та бүхэндээ хүнсний бүтээгдэхүүний сурталчилгааны зургийг авахдаа шинэхэн, амттай мэт харагдуулдаг 15 залийг хүргэж байна.

Жимсийг гялалзуулж харагдуулахын тулд шингэн цацдаг

Жимсний сурталчилгаанд гялалзсан гоё өнгөтэй жимс хэрэглэдэг. Гэхдээ ингэж гялалзуулахын тулд үнэр дарагчийг шүршдэг. Гүзээлзгэнэ, усан үзэм, алим, бусад жимсийг гайхалтай гялалзуулж харагдуулдаг. Ихэнх хоолны стилистүүд үсний лакыг ашигладаг.

 

Шарвингийн сиропыг моторын тостой хамт асгадаг

Огиудас хүргэм хэдий ч энэ бол үнэн. Сироп нь шарвинд их хурдан шингэдэг тул гэрэл зурагчин хүссэн бичлэгээ хийхийн тулд хөдөлгүүрийн тосыг ашиглахаас өөр аргагүйд хүрдэг.

 

Бургерийн махыг гутлын тосоор буддаг

Бургерийн махыг том, шүүслэг байдлаар зургийг нь авахын тулд хэдхэн секунд шардаг. Махыг гутлын тосоор будаж шарах үед гадаргуу нь яг л гриль дээр шарсан мах мэт харагддаг байна.

 

Далайн бүтээгдэхүүнд глицерин хийдэг

Далайн бүтээгдэхүүн маш хурдан улцайдаг тул гэрэл зурагчид хүссэн зурагаа авч амждаггүй. Сам хорхой болон бусад далайн бүтээгдэхүүнүүдийг шүүслэг, шинэ харагдуулахын тулд ус болон глицеринийг хольдог.

 

Хятад гурилтай шөлөнд нүүрс устөрөгчийн сироп хийдэг

Гурилтай шөл нь хурдан болдог шигээ маш хурдан хэлбэрээ алддаг. Тиймээс нүүрс устөрөгчийн сироп хийж хэлбэрийг нь удаан барьдаг байна.

 

Давхраат бялууны голд хатуу цаас хийдэг

Кремийг удаан барихын тулд хатуу цаас хийдэг. Мөн унахаас сэргийлж шүдний чигчлүүр ашигладаг. Үүнийг хавчуургатай талх болон бургерийн сурталчилгаанд их ашигладаг.

 

Хөөс бий болгохын тулд шингэн саван ашигладаг

Сүү, кофе, пиво гэх мэт уух зүйлийн зургийг авахдаа сав суулга угаагч юм уу шингэн саванг ашигладаг. Хөөс нь тогтвортой, илүү амьд мөн үзэмжтэй харагддаг.

 

Зайрмагны оронд нухсан төмс ашигладаг

Зайрмаг маш хурдан хайлдаг тул оронд нь өнгөнд оруулсан нухсан төмс эсвэл цардуул, нунтаг элсэн чихэр, эрдэнэ шишийн сироп зэргийг ашигладаг ажээ.

 

Цөцгийний оронд сахлын хөөс ашигладаг

Цөцгийнөөс илүү сахлын хөөс хэлбэрээ удаан барьдаг. Энэ нь гэрэл зурагчдын ажлыг ихээхэн хөнгөвчилдөг. Мэдээж зураг авалтанд орж буй жүжигчдийн хэн нь ч үүнийг иддэггүй.

 

Мөсний оронд пластик ашигладаг

Зайрмаг шиг л хурдан хайлах учир пластик ашиглаж зураг авдаг. Дөрвөлжин хэлбэртэй пластик бол хүйтэн уух зүйлний сурталчилгаанд төгс зохицдог зүйлийн нэг юм.

 

Сүүний оронд цавуу

Жинхэнэ сүүг ашиглах үед нилэнхүйдээ урсчихдаг. Тиймээс урсгалгүй, биетэй байлгаж зураг авахын тулд цавуу ашигладаг.

 

Хийжүүлсэн ундаанд хүчил саармагжуулагч нэмдэг

Хийжүүлсэн ундааны бөмбөлгийг удаан барихын тулд хүчил саармагжуулагч нэмнэ. Химийн урвал үүсэх ба бөмбөлөг дахин гарч байх үед гэрэл зурагчин шаардлагатай зургаа авч чаддаг.

 

Бүтэн шарсан тахиа ба гал тогооны алчуур

Тахиаг грилд шардаггүй, харин цаас болон алчуурыг оёж тахианы чихмэл хийж, будаж чимэглээд зураг авдаг.

 

Сүмсний оронд лав ашигладаг

Сүмс хэдий чинээ өтгөн байна төдий чинээ сайн зураг гардаг. Тиймээс лавыг будганд оруулж сүмс болгон зураг авдаг.

 

Хиймлээр уур бий болгох

Халуун хоолноос уур гардаг хэдий ч хурдан хөрөх, бас уур нь төдийлөн хангалттай гарч өгөхгүй тохиолдол их гардаг. Тиймээс уур гаргах хэд хэдэн арга байдаг.

  • Уур гаргахын тулд жигнүүр дээр хоолыг тавьж жигнэх явцдаа зураг авах
  • Ноосон бөмбөлгийг норгосны дараа богино долгионы зууханд хийнэ. Үүнийгээ хоолон дундаа хийдэг. Хэдэн минутын дараа утаа гарч зураг авахад бэлэн болно
  • Уур гаргагч тусгай төхөөрөмж ашиглах
119
ГайхмаарГайхмаар
52
БурууБуруу
33
Ха ХаХа Ха
28
ТэнэглэлТэнэглэл
14
ХарамсалтайХарамсалтай
7
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Sanjsuren Otgonjargal

    Sanjsuren Otgonjargal

    2017/01/28 at 14:17

    9.5

  2. Цолмон Б.

    Цолмон Б.

    2017/01/28 at 14:20

    Ss

  3. Duka Bilguundalai

    Duka Bilguundalai

    2017/01/28 at 14:29

    Цэгмэд Архад

  4. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/28 at 15:56

    Санаанд багтамгүй юмаа.

  5. Erdenetsetseg Baljidmaa

    Erdenetsetseg Baljidmaa

    2017/01/28 at 18:43

    Яг үүнтэй адил турахын өмнө турсны дараах зураг гэж ёстой фото шоп! Харсанууд нь мөрөөдөөд мөнгөө үрээдл.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *