Gucci брендийн сурталчилгаанд тоглосон дауны синдромтой модел болон өөрөөрөө байхын сайхныг харуулсан бусад сурталчилгаанууд

0

Сүүлийн үед хийгдэж буй олон зар сурталчилгаанууд хүмүүсийн бусдаас ялгаатай байдал, өөрийн бие галбиртаа сэтгэл хангалуун байх, арьс өнгөний үзлийн эсрэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил эрхтэй зэрэг тулгамдсан сэдвүүдээр хийгдэж буй билээ. Алдартай сэтгүүлүүдийн нүүрийг ч арьс өнгө, нас хүйс, бие галбираасаа үл хамааран нүүр бардам ихэмсэг харагдах моделууд чимэх болсон байна. Тэгвэл энэ зун Gucci брендийн өөрөөрөө байхын гоо үзэсгэлэнг харуулах зорилготой “Unconventional Beauty” төслийн нүүр царайгаар хөгжлийн бэрхшээлтэй нэгэн залуу модел тодорчээ.

1. Gucci

© elliejg16_zebedeemodel / Instagram, © elliejg16_zebedeemodel / Instagram

Дауны синдромтой, 18 настай Ellie Goldstein үргэлж алдартай нэгэн болохыг хүсдэг байлаа. Тэрээр өөрийн эрүүл мэндийн байдлыг хэзээ ч өөрийнх нь мөрөөдлийн өмнө хөндөлсөхгүй гэсэн хатуу дүрэмтэй бөгөөд 15 настайдаа модел болохоор шийдсэн гэдэг. Нүүр будалтыг ихээр сонирхдог түүний үлгэр дуурайлал авдаг хүн нь Marilyn Monroe гэнэ.

© elliejg16_zebedeemodel / Instagram, © elliejg16_zebedeemodel / Instagram

Vogue сэтгүүлийн нүүрэнд Ellie Goldstein Gucci брендийн Mascara L’Obscur бүтээгдэхүүнийг сурталчилжээ.

 

2. Burger King

© YouTube.com

Энэхүү сурталчилгаа Бразил дахь сүлжээ түргэн хоолны газарт хийгдсэн бөгөөд нэгэн хараагүй эр бяслагтай бургерийг маш тааламжтайгаар идэж буйг харуулжээ.

 

3. Dove

© Dove.com

Dove бренд #ShowUs нэртэй төсөл хэрэгжүүлж буй бөгөөд хүссэн хүн бүр өөрийн гоо үзэсгэлэнг зургаар хуваалцаж энэ төсөлд нэгдэх боломжтой ажээ. Одоогоор энэхүү төсөл 10,000 орчим зургийг цуглуулаад байна.

 

4. Microsoft

© YouTube.com

Энэхүү сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан гаргасан Xbox-ын гаранд зориулагдан хийгдсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч тоглоом тоглох маш их хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийн тухай түүхийг өгүүлдэг байна.

 

5. IMAN Cosmetics

© imancosmetics.com

Энэхүү компани нь өнгөт арьстай эмэгтэйчүүдэд зориулан гоо сайхны бүтээгдхүүн үйлдвэрлэдэг бөгөөд “Melanin Army” нэртэй Африк-Америк, Ази, Латин гаралтай өнгөт арьст бүсгүйчүүдэд зориулсан төсөл хэрэгжүүлж буй ажээ.

 

6. River Island

© studioblvd / instagram

River Island бренд #ThisIsFamily нэртэй гэр бүлийн олон янз байдлыг дэмжих хөтөлбөрийг танилцуулжээ. Тэдний зүгээс бусдад хүлцэнгүй, тэвчээртэй хандах болон хүн бүрийн эрх тэгш байх тал дээр бусдыг уриалан ажиллаж буйгаа мэдэгджээ.

 

7. Aerie

© ae.com

Эмэгтэйчүүдийн дотуур хувцасны энэхүү бренд #AerieREAL нэртэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Aerie нь өөрийн нүүр царайгаараа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг сонгож, тэдний дуу хоолойг нийтэд хүргэхээр ажиллаж буй ажээ.

 

8. Procter & Gamble

© proctergamble / instagram

Уг компани “My Black is Beautiful” нэртэй арьс өнгөний үзлийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж байна.

 

9. Savage x Fenty

© savagexfenty / instagram

Дуучин Rihanna-ийн эзэмшдэг энэхүү эмэгтэйчүүдийн дотуур хувцасны бренд #savagexthrivers нэртэй хөхний хүнд хэлбэрийн хорт хавдартай эмэгтэйчүүдэд туслах зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж байна.

 

10. Billie

© billie / instagram

Billie брендийг “эмэгтэйчүүдийн илүүдэл үсээ ил гаргах анхны хутга” хэмээн нэрийддэг бөгөөд биеийн илүүдэл үсээ ил гаргасан зурагнуудыг сурталчилгаандаа ашигладаг байна. Энэ нь илүүдэл үсээ хусах эсэх нь хувь хүний сонголт гэдгийг харуулах зорилготой гэнэ.

 

11. Zebedee

© zebedee_management / instagram

Zebedee бренд нь хөгжлийн бэрхшээлтэй болон бусдаас өөр эмэгтэйчүүдийг нүүр царайгаа болгодог бөгөөд энэ нь загварын ертөнцөд тэгш байдлыг хангах үндсэн зорилготой ажээ.

Нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн өөр ямар нэгэн төсөл хөтөлбөр эсвэл зар сурталчилгаа байдаг болов уу? Хэрэв та мэдэх бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

9
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oonoo Enkhtur

    Oonoo Enkhtur

    2020/08/13 at 22:13

    Colgate iin reclamnd bas togloson ohin bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *