
Хамар битүүрч, хоолой өвдөж, зогсолтгүй ханиалгах үед таны хоолны дуршил ихээр алдагддаг шүү дээ. Энэ үедээ та зөв хоол хүнсийг сонгон хэрэглэснээр дархлаа тань сайжирч, хурдан эдгэрэх бол тохиромжгүй хоол хүнс таны эрүүл мэндийг улам бүр дордуулах ч магадлалтай. Иймээс манай сайт уншигч танд ханиадны үед ямар хүнс хэрэглэвэл зохих болон ямар хүнс хэрэглэх нь тохиромжгүй талаар бэлдлээ.
Хэрэглэхээс зайлсхийх хүнс:
1. Гүзээлзгэнэ

Магадгүй та гүзээлзгэнийг ханиадтай үед хэрэгцээтэй жимс гэж боддог бол үнэн хэрэгтээ яг эсрэгээрээ ажээ. Гүзээлзгэнэ нь гистамин ихээр ялгаруулдаг тул хамрын хөндийг битүүрүүлж, шөнийг таагүй өнгөрүүлэхэд хүргэдэг гэнэ.
2. Чихэр

Чихэр бол таныг өвдсөн үед таны биеийн авч болох хамгийн хэрэггүй зүйл гэдэгт итгээрэй. Чихэрлэг зүйлс идэх нь таны дархлааны тогтолцоог сулруулаад зогсохгүй цусны цагаан эсийн тоог бууруулж байдаг байна. Үүний улмаас таны ханиад улам хүндрэх эрсдэлтэй.
3. Хагас боловсруулсан хоол хүнс

Хагас боловсруулсан хоол хүнс бүр муу гэж хэлж болохгүй ч тэдний заримд нь давс, чихэр болон өөх тосны агууламж маш их байдаг. Эдгээр зүйлс нь ханиадыг улам хүндрүүлж, эдгэрэх үйл явцыг удаашруулдаг. Мөн түүнчлэн хөнгөн зууш, ундаа, гурилан бүтээгдхүүнтэй өглөөний цай, гахайн мах болон зайдас зэргээс зайлсхийгээрэй.
4. Даршилсан бүтээгдэхүүн

Шарсан махтай хамт амтлахад хэтэрхий амттай байдаг хэдий ч ханиадтай үедээ тэднээс татгалзаарай. Энэ төрлийн хүнс нь цуу болон давс ихээр агуулдаг тул хоолой өвтгөх магадлалтай байдаг.
5. Шаржигнуур хүнс

Хэрэв та ханиадтай эсвэл хоолой тань өвдсөн бол чипс, жигнэмэг зэрэг шаржигнуур зүйлсийг идэхээс татгалзаарай. Учир нь эдгээр хүнс таны хоолойг цочроодог тул тохиромжгүй ажээ.
Хэрэглэвэл зохих хүнс:
1. Тахианы махтай шөл

Ханиад хүрсэн бол тахианы махтай халуун шөл заавал уугаарай. Энэ нь танд шаардлагатай амин дэмийг өгөөд зогсохгүй, таныг хөлөргөж ханиадны шинж тэмдгүүд хурдан намдахад тусална.
2. Улаан чинжүү

Ханиад хүрсэн бол та хоолондоо бага зэрэг халуун ногоо хийгээд үзээрэй. Улаан чинжүүнд капсайцин (capsaicin) гэж нэрлэгдэх зүйл агуулагддаг бөгөөд энэ нь таны ханиадны шинж тэмдгийг багасгах үйлчилгээтэй байдаг аж. Энэ нь таны биед яг л цэр ховхлогч мэт үйлчлэх бөгөөд ханиалгахыг багасгаж, хамрын битүүрлийг багасгадаг.
3. Цагаан гаа

Ханиадны үед цагаан гаатай халуун цай танд маш их тус хүргэх болно. Цагаан гаа нь өвчин намдаах болон үрэвсэл дарах үйлчилгээтэй байдаг тул вирусын гаралтай өвчний үед ихээхэн хэрэгцээтэй. Мөн түүнчлэн цагаан гаа нь хамар битүүрлийг багасгаж, хоолойг тань чийгшүүлэх болно.
4. Мөөг

Тэд амттайгаас гадна маш эрүүл хүнс хэмээн тооцогддог. Мөөг нь селен, магни болон цайрын агууламж өндөртэй байдаг тул таны дархлааг маш сайн дэмжинэ. Мөн вирусын гаралтай өвчлөлийн эсрэг маш сайн тэмцэх чанартай тул ханиадны эсрэг хэрэглэхэд тохиромжтой.
5. Аньс

Жижигхэн ч гэлээ маш хүчтэй жимс бол аньс юм. С амин дэм болон кверцетин (quercetin) гэж нэрлэгддэг үл исэлдүүлэгч ихээр агуулдаг тул таны дархлааг маш сайн дэмжигч болох чадвартай ажээ. Флоридагийн Их Сургуулийн судлаачдын олж тогтоосноор аньс жимсний шүүс уудаг хүмүүс бусадтай харьцуулахад ханиад хүрэх нь бага байдаг ажээ. Тиймээс аньсны шүүсийг ууж дархлаагаа дэмжиж, ханиад томуунаас өөрийгөө хамгаалаарай.
Ханиад хүрсэн үедээ та ямар хүнс хэрэглэдэг вэ? Ямар хүнс таны ханиадыг улам дордуулдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.








Jawhlan Baysaglan
2020/08/11 at 09:37
top ***