Өөрөө угсарч болох Сэндвичбайк унадаг дугуй

0

Өөрөө угсарч болох Сэндвичбайк унадаг дугуй Унадаг дугуй болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүн зохион бүтээх, худалдаалах үйл ажиллагаа явуулдаг Педальфактори /Pedalfactory/ компаний философи бол салбарынхаа мэргэжилтнүүдтэй хамтран бат бөх материал ашиглаж, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Тус компани өөрсдийн бүтээсэн Сэндвичбайк /Sandwichbike/ унадаг дугуйныхаа талаар хийсэн мэдэгдэлдээ “Хэрвээ та сэндвич хийж чаддаг л бол Сэндвичбайкыг ч мөн хийж чадна.” хэмээн өгүүлжээ. Тодруулбал 19 салангид хэсгээс бүрдэх Сэндвичбайкын багцыг Педальфакторигийнхон худалдан авагч руу шаардлагатай багаж хэрэгслийн хамт хайрцаглан илгээх аж. Сэндвичбайкын их бие, хүрээ нь агаарын нөлөөнөөс хамгаалсан эвэрлэг модон банзаар хийгдсэн ба зормол хөнгөнцагаан цилиндрээр нэгтгэн тогтоодог байна. 26 инчийн дугуйн дотор ган төмөр хигээснүүд бүхий энэхүү унадаг дугуйг бүрэн угсарсны дараа 17 кг татдаг. Өнгөрсөн 1-р сарын эхнээс эхлэн захиалгад орсон Сэндвичбайкын анхны захиалга Европ руу илгээгдсэн бөгөөд олон улсын захиалгыг ирэх оны эхээр авч эхлэх юм. Нидерландын унадаг дугуйны компаний үйл ажиллагааны үр дүнд унадаг дугуйн хоббитнууд өөрийн гараар ердөө 45-хан минутын хугацаанд дугуйгаа угсарч унах боломжийг эдэлж байгаа нь энэ аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *