Эдгээр өөрчлөлтийг анхаарч яваарай! Таны элэг өвчилсөн байж болзошгүй

2

Элэг бол хүний гол эрхтнүүдийн нэг бөгөөд маш их үүргийг гүйцэтгэдэг. Хүний бие эрхтэнд ашиг тустай бодисыг биед шингээх, хорт бодисыг гадагшлуулах үүргийг хүлээдэг эрхтэн юм.

Хэрвээ ямар нэгэн таагүй өвчин, мэдрэмж төрвөл та эрүүл мэнддээ анхаарал тавих болсныг илтгэж байгаа хэрэг. Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрвэл эмчид заавал үзүүлээрэй.

1. Арьс шарлах

Шаргал арьс нь таны бие билирубин гэх бодис ялгаруулж байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл таны элэг хорт бодисоо гадагшлуулж чадахгүй байгаа ажээ. Элэг гэмтэж билирубинээсээ салахгүй байгаа учраас арьсны өнгө мэдэгдэхүйц шаргалтдаг, ялангуяа хөл, гарын хуруу, нүд, хумс шар өнгөтэй болж хувирна.

2. Шээс, өтгөн ялгарах үйл ажиллагаа алдагдах

Өнгө нь өөрчлөгдөх, шингэн эсвэл хатах, шээс хөөсрөх, өтгөн нь цайвар байвал шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

3. Гэдэс дүүрэх

Хэрвээ ямар нэгэн шалтгаангүйгээр гэдэс дүүрээд байвал элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдсаныг илэрхийлнэ. Гэдэс дүүрэхийг та гэдэстэй холбож ойлгож болохгүй,үнэндээ элэгтэй шууд холбоотой байх нь элбэг ажээ.

4. Өвчин мэдрэх

Хэвлий орчмоор өвчин мэдрэгдэх, хатгаж байгаа бол элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдсаныг илэрхийлж болно.

5. Бөөлжих, хорсох

Бөөлжих эсвэл цээж хорсож байгаа бол өвчтэй элэг хоол боловсруулах шүүсийг хоолой руу шахаж байгааг илтгэж байна.

Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрч байгаа бол эмчид заавал үзүүлээрэй.

24
ХарамсалтайХарамсалтай
18
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
6
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *