Япончууд аварга том тороор сансрын хог хаягдлыг цэвэрлэнэ

0

Япончууд аварга том тороор сансрын хог хаягдлыг цэвэрлэнэБид бол үнэхээр хачирхалтай төрөл зүйл. Бид эхлээд байгалийг сүйтгэчихээд дараа нь түүнийгээ анагааж сайжруулах гэж хамаг хүчээ шавхан ажилладаг. Бидний байгаль дэлхийд хийсэн нэг нүгэл бол сансрын хөлгүүдэд аюул заналхийлэл учруулдаг сансрын хог хаягдал бөгөөд сансарт сансрын хог хаягдалд хамаарах 22,000 үйрмэг, хэсгүүд байдаг хэмээн эрдэмтэн судлаачид өгүүлж байна. Хаягдсан сансрын хөлгийн хэсгүүдээс эхлээд мөргөлдсөн сансрын хөлгүүдийн эд юмс гэх мэтээс бүрдэх сансрын хог хаягдлыг дэлхий дээр байгаагаар төсөөлвөл 5500 орчим тонн хүрэх аж. Сансрын агентууд ямар нэгэн аюултай зүйл болохоос сэргийлж, сансрын хөлөг болон хиймэл дагуулуудтай мөргөлдөж болзошгүй том хог хаягдал тойрог замд байгаа эсэхийг байнга шалгаж байдаг. Энэ асуудалд байнгын арга хэмжээ авахаар шийдвэрлэх арга хэмжээ авч эхэлсэн анхдагч болох Япон улсын JAXA сансрын агент гудамжны шүүрдэгчийн хувилбарыг үндсэн санаа болгон авч үзжээ. Эхний туршилтаар 300 метр урттай тор ашиглах ба соронзон шинж чанартай тор нь задгай сансарт хөвж байгаа хог хаягдлыг өөртөө татах аж. Тор хогоор дүүрэхэд торыг чирч яваа сансрын хөлөг дэлхий рүү буцаж ирэх ба дэлхийн агаар мандал руу нэвтрэх үед хог хаягдал бүрэн шатаж дуусах гэнэ. Эхний туршилтууд амжилттай болсны дараа том хэмжээний хог болон сансрын хөлгийн хэсгүүдийг цуглуулах илүү том хэмжээний торыг ашиглах ажиллагааг гүйцэтгэх юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Mrbom

    2014/02/11 at 16:43

    woow

  2. Зочин

    2014/02/11 at 21:26

    ter chireed ybj bga um ni hogtoi morgoldob :D

  3. Зочин

    2014/02/12 at 16:23

    Mongoliin mini hogiig tsewerleed ugchuuch :))

  4. Зочин

    2014/02/15 at 10:30

    mongoliin hog gehese iluu teegeer bid uursdiin oyun uhaan dotroo bga hogoo l tseverlemeer bn daa.

  5. Зочин

    2014/02/15 at 10:30

    mongoliin hog gehese iluu teegeer bid uursdiin oyun uhaan dotroo bga hogoo l tseverlemeer bn daa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *