
Нэгэн ухаантай бүсгүйн тухай үлгэрт хаан эзэн “Хувцастай ч биш, хувцасгүй ч биш ирэх” зарлиг буулгадаг. Харин ухаант бүсгүй нүцгэн биен дээрээ загасны тор эгэлдрэглээд очдог тухай өгүүлдэг. Саяхан Австралийн Сидней хотод Mercedes-Benz Fashion Week Australia 2014 загварын 7 хоногийн үеэр Австралийн дотуур хувцас, усны хувцасны брэнд Bondi Bather-ын шоу болжээ. Энэхүү шоуны хамгийн ихээр анхаарал татсан зүйл нь Австралийн загвар өмсөгч Иможен Энтонигийн өмссөн “хувцастай ч биш, хувцасгүй ч биш” өмсгөл байсан байна. 23 настай залуу бүсгүйн гоо биен дээр далайн эргийн зөөлөн шаргал элсээр усны хувцас урласан байжээ. Элсэн усны хувцас буюу sandkini хэмээн нэрлэгдэж байсан энэхүү онцгой өмсгөлийнхөө талаар залуу бүсгүй өөрийн Instagram дээр “Хараал идсэн эрх чөлөө, өнгөрсөн шөнийн үйл явдал саяд нэг удаа тохиох зүйл байлаа. MB-ийн загварын 7 хоногийн Bondi Bather-ын шоуны хаалтанд Бекка Жилмартины Bondi-гийн далайн эргийн жинхэнэ элсээр хийсэн sandkini-ээс өөр юу ч өмссөнгүй.” хэмээн бичсэн байна. Мөн тэрээр энэхүү онцгой усны хувцсыг өмсөхийн өмнөх бэлтгэлийн үеэр тайзны ард авсан зургаа постолсон байсан нь хоёр хөхөн дээрээ тууз наасан нүцгэн шахуу зураг байжээ. Дашрамд дурдахад Энтони нь Австралийн радио телевизийн алдартан Кайель Сандилэндийн найз бүсгүй бөгөөд шоуны үеэр Кайель хамгийн нүүрний эгнээнд сууж байсан байна.








Huyagaa Bat
2014/04/21 at 14:52
Suult xiixeer yum bn daa
Huyagaa Bat
2014/04/21 at 14:52
Suult xiixeer yum bn daa