21, 22 дахь өдрийн жор хамтдаа: Уургаар баялаг омлет болон Франц талх, стейк бүхий Грек салат

0

Өчигдөр буюу 21-ний жорыг хожимдуулсандаа та бүхнээсээ хүлцэл өчье. Тиймээс өчигдрийн болон өнөөдрийн жорыг хамтад нь нийтэлж байна. 4-р сарын 21 дэх өдрийн жор өглөөний цай, оройн хөнгөн хоолны аль алинд тохиромжтой уургаар баялаг омлет юм. Уургаар баялаг гэсний учир нь энэхүү омлетыг хийхэд өндөгнөөс гадна Итали бэкон /pancetta/, цусан зайдас /morcilla/орсон байна. Мөн ногоон гоньдны булцуу, улаан алим, капер жимсгэнэ /caper berries/, нимбэгний шүүс болон хальс, шинэхэн ганга тэргүүтнээр амталсан учир шим тэжээлт бодисоор баялаг юм.

Open Omelet with Morcilla Sausage, Pancetta, and Fennel-Apple Salad

ZZZZ5515ZZZZ5515_XopoM.com
Орц: 4 өндөг, 1 см хэмжээтэй дугуйнууд болгон хэрчсэн 1 жижиг цусан зайдас, 2 зүсэм Итали бэкон, 2 амны халбага кокосын тос, ногоон гоньдны тал булцууг сайтар жижиглэн хэрчинэ, тал улаан алимыг савх хэлбэрээр хэрчсэн, 1 амны халбага хэрчсэн капер жимсгэнэ, тал нимбэгний шүүс болон үрсэн хальс, 1 амны халбага оливийн тос, шинэхэн ганга

Шарах шүүгээгээ 170 хэм хүртэл халаана. Дунд зэргийн гал дээр жижиг хайруулын тавганд кокосын тосныхоо талыг хийж халаана. Зайдас болон бэконоо хийж, борлотол нь хуураад гаргаж, тавганд хийж тавина. Жижиг аяганд гоньдны булцуу, алим, капер, нимбэгний шүүс, оливийн тос, гангаа хийж хутгасны дараа өндгөө нэмж сайтар хутгана. Үлдсэн кокосын тосоо хайруулын тавганд хийж бага гал дээр халаагаад өндөгний холимгоо хийж, 30 секунд модон хусуураар хутгана. Дээрээс нь цусан зайдас, бэконоо хийж холиод хагас болтол нь 1-2 минут хуурна. Дараа нь тавагтай нь шарах шүүгээнд хиййж, бүрэн болтол нь 1-2 минут жигнээд гаргаж таваглахдаа дээр нь давс, перецээр амталсан гоньдны булцуутай салатаа хийнэ.

Greek Steak Salad French Bread with Soft Boiled Eggs + Feta

ZZZZ5516ZZZZ5516_XopoM.com
4-р сарын 22-ны жор үнэхээр гайхмаар амттай. Грек салат, гриллдэж шарсан мах, Франц талх, дутуу чанасан өндөг, фета бяслаг гээд хамгийн сайхан амттай зүйлсийн нэгдэл болсон энэ онцгой зоог нь дээрх омлетны уураг болон шим тэжээлт бодисоор нэн баялаг, өег таатай амттай юм.

ZZZZ5517ZZZZ5517_XopoM.com<a
Орц: 3 см орчим зузаантай 1 хэрчим стейкны мах, 1/2 аяга оливийн тос, 2 амны халбага улаан усан үзмийн цуу, 1 амны халбага бальзамик цуу, 1/2 нимбэгний шүүс, хэрчсэн эсвэл үрсэн 4 хумс сармис, хэрчиж жижиглэсэн 1/3 аяга базилик, 2 ц.х хатаасан орегано, 1 ц.х давс, 1 амны халбага перец

Саванд оливийн тос, улаан усан үзмийн цуу, бальзамик цуу, нимбэгний шүүс, сармис, базилик, орегано, давс, перецээ хийж хутгана. Амыг нь битүүмжилдэг уутанд стейкний махаа хийж, дээрээс нь цуутай холимгоо хийгээд хөргөгчинд 4-24 байлгах ба энэ хугацаандаа үе үе цуутай амтлагчийг маханд шингээх зорилгоор гаднаас нь дарж, эргүүлж тойруулна. Хийхэд бэлэн болсон гэж үзмэгцээ гриллээ өндөр хэм дээр халаагаад махаа 5-6 минут орчим шарна. Эргүүлээд 4-5 минут шараад 10 минут орчим хөргөсний дараа нарийн хэрчмүүдэд хуваана.

Салат + Өндөг + Талх
Орц: 6-8 аяга буржгар байцаа, талаар нь хуваасан 2 аяга үрлэн улаан лооль, 1/3 аяга хагаслаж хуваасан каламата олив /зөөлөн махлаг бүтэцтэй том, хар олив жимс/, 1/4 аяга наранд хатааж, тосонд нөөшилсөн улаан лоолины ихэнх тосыг нь шүүж бэлтгэнэ, шоо хэлбэртэй хэрчсэн 1 авокадо жимс, 1/2 хэрчсэн жижиг улаан сонгино, үйрүүлж бэлтгэсэн 120 гр фета бяслаг, хэрчиж бэлтгэсэн 1/4 аяга шинэхэн базилик, бүтнээр нь таллаж хуваасан 1 бүхэл үрийн Франц талх /өөрийн дуртай цардуулгүй талхыг хэрэглэж болно/, 2-4 амны халбага оливийн тос, таллаж хуваасан 1 хумс сармис, цацах давс, дутуу эсвэл гүйцэт чанасан 6 өндөг

ZZZZ5518ZZZZ5518_XopoM.com
ZZZZ5519ZZZZ5519_XopoM.com
Шарах шүүгээгээ 190 хэм халаана. Франц талхныхаа зүссэн тал дээр оливийн тос түрхэнэ. Сармисныхаа хагасыг талхан дээрээ үрж хийгээд үлдсэнийг нь амтлагчинд хийхэд зориулан үлдээнэ. Давс болон 2 амны халбага шинэхэн базилик цацна. Талхаа пергамент цаас дэвссэн листэн дээр тавьж 10-15 шарна. Талх шарагдаж байх зуур буржгар байцаа, улаан лооль, олив, даршилсан улаан лооль, авокадо, улаан сонгино, базиликаа нэг саванд хийж, бэлтгэсэн амтлагчаараа амтална.

Амтлагч
Орц: 1/2 аяга оливийн тос, 2 амны халбага улаан усан үзмийн цуу, 1 нимбэгний шүүс, 1 ц.х гич, 1-2 ц.х элсэн чихэр, жижиглэж хэрчсэн 1 хумс сармис, 1 ц.х хатаасан орегано, 1 ц.х хатаасан базилик, 1 ц.х хатаасан ногоон гоньд, давс, перец

Оливийн тос, улаан усан үзмийн цуу, нимбэгний шүүс, гич, элсэн чихэр, сармис, орегано, базилик, ногоон гоньд, давс, перецээ хийгээд амсаж үзээд шаардлагатай гэснээ нэмж болно.

Тавган дээр шарсан талхаа тавиад дээр нь салатаа тарааж тавиад дээрээс нь нарийн хэрчсэн стейк, хэрчиж хуваасан дутуу чанасан өндгөө тавиад фета бяслаг болон перец цацаж өгнө.

ZZZZ5520ZZZZ5520_XopoM.com

ZZZZ5521ZZZZ5521_XopoM.com

ZZZZ5522ZZZZ5522_XopoM.com

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *