Согтууруулах ундааны тухай 18 худал цуурхал

0

Ликёр уухын өмнө шар айраг уувал биед муу, нэрмэл архи халааж уувал хараагүй болно гэх мэт согтууруулах ундааны талаарх цуу үгийг бид хаа нэгтээ сонсож байсан. Энэ мэт цуурхал ярианд итгэлгүй, гагцхүү үнэнийг ялгаж ойлгох нь согтууруулах ундаатай ухаалаг харьцахад дэмтэй байх болно.

Ликёрын өмнө шар айраг уух нь биед сөрөг нөлөөгүй болохыг тайлбарласан энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулна уу.

1. Цуурхал: Согтууруулах ундаа хэрэглэх үед хоол идэх нь шарталтаас сэргийлдэг

Заримдаа л… гэхдээ зарим нэр төрлийн хоол үүнд хамаарна. Согтууруулах ундаа хэрэглэхээс өмнө хөнгөн салад идэхэд асуудалгүй ч хүнд төрлийн бургер гэх мэт хоол идвэл таны хэрэглэсэн согтууруулах ундаа биед илүү шингэдэг.

Согтууруулах ундааны тухай 18 худал цуурхал 1

Loyola их сургуулийн архи, согтууруулах ундаа судлал хөтөлбөрийн захирал Elizabeth Kovacs хэлэхдээ улаан маханд амин хүчил болон витамин В-ийн агууламж харьцангуй өндөр байдаг тул согтууруулах ундааны боловсруулалтыг хийхэд биед дэмжлэг үзүүлдэг. Иймд улаан мах идэж, ухаалаг ууж, цэвэр усыг ихээр уух нь өглөөний шарталтаас сэргийлэхэд тустай гэж зөвлөсөн байна.

2. Цуурхал: “Ликёрын өмнө шар айраг хэрэглэх нь биед муу тэгвэл шар айрагны өмнө ликёр хэрэглэж болох нь”

Гайхалтай нь алийг нь эхэлж уух тухай хуучны энэ цуурхал шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй юм. Согтууруулах ундааг алийг түрүүлж хэрэглэсэн нь тийм чухал биш бөгөөд харин хэр ихийг уусан нь л асуудал юм.

3. Цуурхал: Зөөлөн шар айраг жин хасахад тустай

Гоолиг болохын төлөө зөөлөн шар айраг хэрэглэцгээе! Зөөлөн шар айрагны илчлэг, өөх тос, нүүрс усны найрлага энгийн шар айрагтай харьцуулахад бага ч гэлээ Guinness Draught шар айраг нь 125 илчлэгтэй байхад зөөлөн шар айрагны илчлэг 110-тай байгаа нь тийм ч их зөрүү биш юм. Ерөнхийдөө хүн биед сайн гэсэн бүтээгдэхүүнийг илүү ихээр хэрэглэх хандлагатай байдаг.

Согтууруулах ундааны тухай 18 худал цуурхал 2

4. Цуурхал: Бүх төрлийн архийг төмснөөс гарган авдаг

Үгүй шүү! Маш олон төрлийн архийг сорго, эрдэнэ шиш, хөх тариа, улаан буудай зэргээс гарган авдаг. Тэр бүү хэл үнээний сүүгээр архи хийдэг. Дэлхий дээрх архины 99%-ийг үр тарианаас гарган авдаг байна.

5. Цуурхал: Гахайн мах шарталтыг эдгээхэд тийм ч нэмэртэй биш

Сайхан мэдээ, хүмүүс ээ! Хамгийн сонирхолтой нь гахайн мах шарталтаас ангижрахад тусалдаг гэнэ. Арааны шүлс асгарам гахайн мах нь өөх тос, уургаар баялаг тул амин хүчил ялгаруулж, бодисын солилцоог идэвхижүүлж таны биеэс согтууруулах ундааны хор нөлөөг хурдан гадагшлуулдаг байна.
Мэргэжлийн хүний зөвлөгөө хүргэхэд, гахайн махан сэндвич идвэл нүүрс ус нэмэгдэнэ.

Согтууруулах ундааны тухай 18 худал цуурхал 3

6. Цуурхал: Градусгүй шар айраг ихийг уувал согтоно

Градусгүй архинд согтууруулах агууламж байдаг юм болов уу? Хариулт нь мэдээж тийм гэхдээ нэг шил шар айрганд ногдох градусын хэмжээ ердөө 0.5. Согтож унатлаа ууна гэдэг харин худлаа, учир нь үүнийг туршиж үзсэн бөгөөд амжилтгүй болсон юм.

7. Цуурхал: Орой болгон улаан дарс ихээр уух хэрэгтэй

Та орой бүр ямар ч төрлийн согтууруулах ундааг ихээр хэрэглэж болохгүй. Харин бага хэмжээний улаан дарс байж болох. Жил болгон шахуу орой бүр улаан дарс уух нь биед сайн гэх шинэ судалгаа гарах ба удалгүй улаан дарс хүний тархийг устгаж, хавдар үүсгэдэг гэсэн өөр нэгэн судалгаа гарч ирдэг. Yale-New Haven эмнэлгийн судалгаагаар 120 грамм улаан дарс уух нь биед сайн гэж зөвлөсөн байна. Энэ нь зарим төрлийн хавдраас хамгаалж, ой тогтоолтыг сайжруулж, жин нэмэхээс сэргийлж, шүдийг эрүүл байлгадаг байна. Хачин байгаа биз? Дараагийн судалгаа гарч ирэх хүртэл үүнд итгэж л байя.

Согтууруулах ундааны тухай 18 худал цуурхал 4

8. Цуурхал: Архи уухаар өнөөх ажиллахаа байчихдаг

Юу гэхээр, энэ их хөгжилтэй түүх. “Ха ха” маягийн хөгжилтэй биш харин “Өө сонирхолтой л юм” гэхээр түүх л дээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед өнөөх ажилладаг нь үнэн. Архи хэтрүүлэн хэрэглэснээр судас тэлж цусны эргэлтийг хурдасгадаг. Ингэснээр нэгэн чухал эрхтнийг сэрээж орхидог ба үүнийг зогсоох арга байхгүй нь гол асуудал юм. Багахан хэмжээний согтууруулах ундааг хэрэглэх нь тэр асуудлыг зохицуулахад тустай тул хэмжээг хэтрүүлж уухгүй байх нь зүйтэй.

9. Цуурхал: Хар шар айргийг хэтрүүлэн уух нь биед муу

Хар шар айрганд агуулагдах фибр, төмөр, цахиур зэрэг найрлага нь яс сийрэгжилтээс сэргийлдэг. WebMD-ийн зөвлөснөөр хар шар айрганд агуулагдах флавонойд нь цус бүлэгнэлтээс сэргийлэх антиоксидант ихтэй ба галзуу өвчин, хавдар, болон зүрхэнд сайн нөлөөтэй байна.

Согтууруулах ундааны тухай 18 худал цуурхал 5

10. Цуурхал: Архийг тамхи шиг татаж болохгүй

Би татаж үзсэн ч үнэндээ үр нөлөөлөл нь сэтгэлд хүрээгүй. Гэхдээ Форбес үүнийг үр дүнтэй талаар нийтэлсэн байдаг. Согтууруулах ундааны найрлагатай утааг гуурсаар татах нь хичнээн хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж буйгаа хянахад төвөгтэй бөгөөд архины хордлогонд орж болзошгүй юм. Над шиг нэг алдаагаа олон давтахгүйн тулд болгоомжтой байгаарай.

11. Цуурхал: Нэрмэл архи хараагүй болгодог

Хэрвээ ууж байгаа зүйлдээ анхааралтай хандахгүй бол нэрсэн архинаас болж харж чадахаа байж магадгүй л юм. Гэхдээ дэлгүүрээс худалдан авсан нэрмэл архинд санаа зовохгүй байж болно. Архийг нэрж метиллийн спирт гаргаж авдаг ба үүнийг энгийн архитай хольж хэрэглэвэл хараа зүйн мэдрэлийг хүчтэй гэмтээх аюултай. Иймд нэрмэл архи болон цагаан вискиг уухдаа баталгаатай үйлдвэрлэгч нараас сонгохыг дахин дахин гуйя.

Согтууруулах ундааны тухай 18 худал цуурхал 6

12. Цуурхал: Коктейлийг хаа ч яг ижилхэн хийдэг

Үгүй дээ. Жишээ тайлбарлая. Энэхүү түгээмэл ундааг бэлтгэх арга нь виски, гашуун болон чихэр амт зэргийг мэдрэмжтэй холиход оршдог. Харин барууны орнуудад хийдэг ижил амт бүхий ундаанд брэнди болон олон төрлийн жимс ашигладаг. Зарим хүмүүс үүнийг Германы нөлөө ч хэмээн тайлбарладаг.

13. Цуурхал: Архи тархины эсийг үхжүүлдэг

Үгүй, тийм зүйл байхгүй. Бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэхэд тархины эс үхжихгүй бөгөөд тархины эсэнд ч хүрч очдоггүй. Харин архины хэтэрсэн хэрэглээ тархийг гэмтээх аюултай. Тухайлбал, дентрит гэх өвчин нь тархины эсийн төгсгөлийг модны мөчир шиг салаалуулдаг ба энэ нь сэтгэхүйн өөрчлөлт үүсгэдэг аж. Үүнийг ховс эмчилгээгээр засах боломжтой.

Согтууруулах ундааны тухай 18 худал цуурхал 7

14. Цуурхал: Согтууруулах ундааг зөвхөн ууж хэрэглэнэ

Согтууруулах ундааг ашиглан маш олон зүйлийг хийж болно. Ялангуяа цагаан архины ач тус их. Тухайлбал, мөгөөрсөн загасанд хатгуулсан үед хорыг эмчилнэ, мөлхөө ургамлын хорыг эдгээнэ, шавьж хорхойноос хамгаална гэх мэт. Харин ганцхан зүйлийг хийж чаддаггүй. Тэр нь юу вэ гэж үү, таныг үнэнч хайраа олоход тусалж чадахгүй.

15. Цуурхал: Текила шар айрагнаас илүү согтоодог

Худлаа. Согтууруулах ундааны нэг төрөл нь нөгөө төрлөөсөө илүү согтооно гэсэн ойлголт байхгүй. Согтууруулах ундаанаас эрүүлжүүлэх зөвлөлийн эмчилгээ хариуцсан захирал доктор Guy Ratcliffe нь бид бүхэнд хэрэгтэй нэгэн нийтлэлийг The Guardian-д нийтэлсэн бөгөөд “Согтууруулах ундааны өөр хоорондын согтоох үйлчлэлийн ялгааны тухайд чухамдаа тухайн хүн хэр их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж, ямар түвшний согтолттой байгааг ярих нь зүйтэй байх. Согтууруулах ундаа бол энгийн нэгэн молекул бөгөөд бидний цусанд маш хурдан нэвчин ордог. Жишээ нь та 40 хувийн спиртийн агууламжтай архинаас хэдхэн хундагыг уухад таны цусан дахь архины түвшин маш хурдтай нэмэгддэг” гэж тайлбарлажээ.

Согтууруулах ундааны тухай 18 худал цуурхал 8

16. Цуурхал: Шөнө ганц хундага уух нь сайхан амрахад нэмэртэй

Шөнийн хундаганы талаарх цуурхалд битгий итгээрэй. Акита их сургуулийн тархи, мэдрэл судлалын тэнхимийн доктор Yohei Sagawa ярихдаа “Архи уусны дараах эхэн үед нойр сайтай сайхан амрах боловч архийг хэрэглэх нь сайхан амралт болохоос илүүтэй нойргүйдэлд хүргэдгийг судалгааны үр дүнгээс харж болно” гэсэн байна.

17. Цуурхал: Архийг задалсны дараа амархан мууддаг

Баримт дурдахад шилтэй архийг онгойлгоод 40 жилийн дараа уусан ч анх задалсан өдрийн амт шинээрээ байдаг аж. Задалсан архи маш удаанаар, бага зэрэг уурших авч амтанд нь төдийлөн нөлөөлдөггүй.

Согтууруулах ундааны тухай 18 худал цуурхал 9

18. Цуурхал: Вискиг хөлдөөснөөр улам амттай болдог

Вискиг хөлдөөж байгаа хүмүүс өөрсдөө юу хийж байгаагаа ч мэддэггүй. Вискиг хөлдөөвөл амтыг сулруулж, үнэрийг арилгаж, шил дүүрэн хэрэггүй спирт болж хувирна. Тиймээс вискиг битгий хөлдөө!

5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *