Дэлхийн хамгийн эрсдэлтэй 15 авто зам

1

Хөдөө тосгоны замаар салхи татуулаад сайхан дуу хөгжим сонсоод явах шиг сайхан зүйл гэж байхгүй. Мөн эргэх ч зайгүй хавцлын ирмэгээс огцом унах гэж буй мэт мэдрэмжийг мэдрэх ч мөн онцгой санагдах нь мэдээж.

Эдгээр байгалийн тогтоц бүхий замууд таниас адреналин ялгаруулдаггүй юмаа гэхэд ядаж л өөр нэгэн дүр зургийг харуулж дөнгөх болно. Зарим нь хүний гараар хийгдсэн бол зарим нь жилийн тодорхой нэг сар өдөр ор мөргүй алга болчихдог байна. Та ямар ч замаар зорчсон бай хамгаалалтын бүсээ зүүхээ мартав аа.

Зожи Ла, Энэтхэг

Кашмир ба Ладак-ыг холбосон 8 км-ийн урттай зам бөгөөд 3528 метрийн өндөртэй, Srinagar-Leh хурдны замын хоёрдахь өндөр хэсэг юм.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 1

 

Transfagarasn, Румын

Румын улсын хамгийн өндөр цэгүүдийг холбосон 96 км-ийн урттай зам.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 2

Аляскийн Далтон хурдны зам

Уг замыг хийх санаа телевизийн алдартай Ice Road Truckers шоунаас төрсөн, 666 км-ийн урттай бөгөөд замын турш ердөө 3 жижиг тосгон л байдаг.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 3

Энэтхэгийн Кардун Ла

Энэ зам бол дэлхийн өндөр замуудын нэг, 5358 метрийн өндөртэй Кардун Ла-гаар аялахад бараг л тэнгэрт байгаа мэт санагдана.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 4

Боливийн Юнгас зам

Дэлхийн хамгийн аюултай замд тооцогддог ба жилд дунджаар 200-300 хүн зорчдог.
Нэг талдаа битүү хад чулуутай, нөгөө талдаа 609 метрийн өндөртэй гээд бодохоор энэ замаар явна гэж бодохоос ч аймар байгаа биз.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 5

Норвейгийн Атлантик далайн зам

Storseisunset гүүр бол хамгийн урт найман гүүрний нэг бөгөөд 64-р замыг 8 км-ээр сунгасан.
Энэхүү зам нь Норвейгийн Eide ба Averoy зэрэг олон арал бүхий далай дээгүүр дайрч өнгөрдөг.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 7

Хятадын Guoliang тунел

Taihang уулыг сэтэлсэн энэхүү замыг нутгийн оршин суугчид барьсан. 1972 оныг хүртэл сэтэлсэн зам нь Guoliang мужийг л гадны ертөнцтэй холбодог байж. Үүнийг дуусгахад 5 жил зарцуулсан бөгөөд 1200 метрийн урттай, 5 метр өндөр, 4 метр өргөнтэй тунелээр тээврийн хэрэгслүүд зорчих боломжтой.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 6

Францын Passage du Gois

3.2 км-ийн урттай далан дээрх замаар цөөн хэдэн цаг л зорчих боломжтой. Үлдсэн хэсэг нь Атлантын далайн түрлэгт орсон байдаг.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 8

Хятадын Тианмен уулын зам

9.6 км-ийн урттай, 99 эргэлттэй зам таныг уулын оройд аваачих болно.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 9

Египтийн Dakhla баянбүрд

Энэ замын үзэгдэх орчин үнэхээр гайхалтай шүү.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 10

Хавай, Хана

103 км урттай, Maui арлын Хана хотыг Кахулуйтай холбосон зам.
Энэхүү нарийн, мушгирсан хурдны зам нь 59 гүүрийг дамжиж өнгөрдөг. Steven Sacred Pools зэрэг олон алдартай эрдэнэс байдаг газрууд руу хөтөлж аваачдаг. Гэсэн хэдий ч хөрсний нуралтаас болоод 31-чиглэлийн замыг зарим тохиолдолд хаадаг ба түрээсийн машинууд үүгээр явахгүй гэсэн гэрээг хийдэг.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 11

Оросын Колима хурдны зам

Төмөр замыг эс тооцвол Road of Bones – нь Якутск хот руу орж гарах ганц гол зам юм.
Хурдны замыг шоронгийн ажилчид барьсан ба замыг барих явцад нас барсан хоригдлуудыг энд нь нутаглуулсан гэдэг.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 12

Францын Кол де ла Бонетте

Энэхүү 2714 метрийн өндөртэй уулын зам нь Италитай хиллэсэн Францын Альпын нурууны орчим байрладаг.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 13

Швейцарын Gotthard Pass

Швейцарын Uri, Ticino-г хооронд нь холбосон зам.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 14

Оросын Каукасус уулын зам

Сочи ба Рица нуурыг холбосон Каукасус уулын нарийн зам.

Дэлхийн хамгийн эрсдэлтэй замууд 15

8
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *