Нүүрнийхээ хэлбэрт тохирсон төгс хөмсөгний хэлбэрээ хэрхэн олох вэ?

1

Хөмсөгний хэлбэр хүний нүүрний ерөнхий төрх байдлыг бүхэлд нь өөрчилж чадна. Хөмсөг өөрчлөгдсөнөөр хүний нүүрний хувирал, харц, бусдад харагдах байдал гээд бүх зүйл дагаад өөрчлөгддөг. Тиймээс өөрийн дүр төрхийг зөв бүрдүүлэхийн тулд хөмсгөө зөв хэлбэртэй байлгах нь хамгийн чухал юм.

 

Нүүрний хэлбэр

© shutterstock.com

Таны хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол хүний нүүр 6 өөр хэлбэртэй. Эдгээрийн дотроос таны нүүр ямар хэлбэртэйг мэдэх нь хамгийн чухал бөгөөд ингэж чадвал  дүр төрхөө бүрдүүлэхэд дөхөм болох болно. Эхлээд нүүрнийхээ хэлбэрийг тодорхойлоод дараа нь тохирох хөмсөгний хэлбэрээ олоорой.

 

1. Зууван нүүр

© agefotostock/East News © GP/MPI/Capital Pictures/Capital Pictures/East News

Хамгийн түрүүнд зууван хэлбэртэй нүүрний үндсэн шинжүүдийг авч үзье. Дух нь эрүүнээс өргөн, хацар түвгэр, эрүү нарийн.

Хэрэв та ийм нүүрний хэлбэртэй бол танд тохирох хамгийн зөв хөмсөг бол зөөлөн өнцөгтэй хэлбэр юм. Энэ нь хөмсөг шулуун явж байгаад аажмаар дээшлэн, төгсгөл бага зэрэг доошоо хэлбэр гарна гэсэн үг. Хөмсөгний уул буюу өргөгдсөн хэсгийг хэт хурц байлгаж болохгүйг сайтар анхаараарай.

 

2. Дугуй нүүр

© Invision/Invision/East News © EAST NEWS

Бөөрөнхий нүүрний урт, өргөний харьцаа бараг ижил байдаг бөгөөд хацар бага зэрэг өргөн байдаг онцлогтой.

Хэрэв таны нүүр ийм хэлбэртэй бол танд нуман хэлбэрийн хөмсөг зохино. Энэ нь хөмсөгний эхлэлээс дунд хэсэг хүртэл дээшээ чиглэлтэй, төгсгөл доош чиглэлтэй гэсэн үг. Ийм төрлийн хөмсөг нүүрийг арай урт харагдуулна. Таны хамгийн гол зорилго бол нүүрээ аль болох дугуй хэлбэртэй харагдуулахгүй байх юм. Хэт дугуй эсвэл тэгшхэн хөмсөгнөөс татгалз.

 

3. Урт дөрвөлжин нүүр

© ASSOCIATED PRESS/East News © Stoccy /DDP Images/East News

Ийм нүүрний хэлбэртэй хүмүүсийн дух, хацрын яс, эрүү зэрэг нь ижил шугамд байдаг.

Хэрэв та ийм хэлбэртэй нүүртэй бол шулуун хөмсөг хамгийн сайн тохирно. Шулуун зураас нь нүүрийг арай илүү богино харагдуулж зөв харьцаатай болгоно. Хэлбэрээ зөв гаргахын тулд өөрийн байгалийн хөмсөгний хэлбэрийг алдагдуулалгүй хамгийн боломжит хувилбараар аль болох шулуун болгох хэрэгтэй. Хэрэв хөмсгөнд өнцөг гарах л юм бол нүүр илүү урт харагдах болно. Тиймээс өнцөгтэй хөмсөгнөөс татгалзаарай.

 

 

4. Дөрвөлжин нүүр

© Steve Granitz / Colaborador / gettyimages © Alberto E. Rodriguez / Equipe / gettyimages

Ийм хэлбэрийн нүүр дух, хацрын яс, шанаа зэрэг нь нэг эгнээнд байдаг онцлогтой. Дөрвөлжин царайтай хүний шанаа нь тод харагддаг бөгөөд нүүрний хамгийн онцгой хэсэг юм.

Хэрэв та дөрвөлжин нүүртэй бол бага зэрэг муруй хэлбэрийн хөмсөг тохиромжтой бөгөөд энэ нь таны шанааны ясыг бага зэрэг зөөллөж өгнө. Өөрийн төрөлх хөмсөгний хэлбэрээ алдагдуулалгүй нуман хэлбэр оруулах хэрэгтэй. Харин хэтэрхий хурц байлгаж болохгүй. Хэрэв хөмсгөө нуман болговол таны нүүрний хэлбэрийг тодроод л ирнэ.

 

5. Зүрхэн хэлбэртэй нүүр

© Gilbert Flores /Broadimage/Broad Image/East News © 0000584/Reporter / eastnews

Зүрхэн хэлбэртэй нүүр нь ерөнхийдөө зууван хэлбэртэй адил эрүүн дээр гол өнцөг байдаг.

Хэрэв та зүрхэн хэлбэртэй нүүртэй бол муруй хэлбэрийн хөмсөг хамгийн сайн зохицно. Өөрийн төрөлх хөмсөгний хэлбэр дээр бага зэрэг нуман дүрс оруулахад л хангалттай. Шугам нь тийм тод харагдах албагүй. Шулуун хөмсөгнөөс шууд татгалзаарай. Учир нь шулуун хөмсөг шовх эрүүнд тохиромжгүй.

 

6. Алмаз хэлбэртэй нүүр

© EVERETT COLLECTION/East News © JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News

Энэ хэлбэр бусад хэлбэрийг бодоход маш ховор байдаг. Нүүр тэр чигтээ олон өнцөгтэй, дух богино, хацар өргөн.

Хэрэв та ийм хэлбэртэй нүүртэй хүмүүсийн нэг бол мөн адил муруй хөмсөг зохино. Ийм хөмсөг нь нүүрний өнцгүүдийг зөөллөж тэгш хэмтэй харагдуулна. Төрөлхийн хөмсөгний хэлбэрээ алдагдуулалгүй маш зөөлөн хэлбэр гаргах хэрэгтэй. Гэхдээ хэлбэр хэтэрхий тод гарч болохгүй. Угаас таны нүүрэнд тодотгох хэсэг олон учраас хөмсгөө ч мөн тодотгох гээд байх шаардлага байхгүй.

Та нүүрний хэлбэртэй тохирсон төгс хөмсөгний хэлбэрээ олсон уу?

21
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *