
Өөрөөсөө ахимаг насны хүнтэй бид өөр хэлээр ярилцаад байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Гэхдээ эмээ нартай өнгөрөөсөн мөч бүр бидэнд халуун дулаан дурсамж үлдээжээ. Тэдний үүд хаалга бидэнд мөнхийн нээлттэй, яваад ороход ширээ дүүрэн амттай хоолтой. Биднийг ийм байдалтай угтах эмээ нарыг хараад бид өөрийн эрхгүй өвдөг сөхрөн унах нь энүүхэнд.
Эмээ нарыгаа хайрлаж халамжилж байх хэрэгтэй, яагаад гэвэл тэд бидний хамгийн дотно, үнэнч түшиг тулгуур юм. Нийтлэлийн бонуст – эмээгийндээ хэн ч очсон бай хамаагүй бүгд л нэг ижил зүйлтэй учирдгийг та анзаарсан уу?
1. Эмээгийн гутал таалагдаж байна гэж би хэлж байсан юм, тэгсэн эмээ надад өөрийнхтэйгөө адилхан гутал авч өглөө. Би яг одоо уйлж байна

2. Бага байхдаа би Sponge Bob-ийг жинхэнэ шүтдэг байж билээ, эмээ маань надад ийм хивс нэхэж өгөөд явуулсан юм

3. Би гэртээ унтлагынхаа хувцсыг мартчихсан байв, тэгсэн чинь эмээ өөрийнхөөсөө надад нэгийг өгсөн

4. Охин маань эмээдээ ширээний орчин үеийн бүтээлэг бэлэглэсэн юм. Хэд хоногийн дараа эмээгийнхээр ороод харсан чинь:

Ам нээлгүй харцаараа асуутал: “Их гоё бүтээлгийг муухай болгочих байх гээд дээрээс нь даавуу тавьчихсан юм аа” гэнэ.
5. Ийм суртал ухуулгаас няцаж чадахгүй ээ

6. Муур маань өнөөдөр л эмээтэй танилцаж байгаа юм. 10-хан секундийн дараа энэ хоёр хэзээний дотны найзууд шиг болжээ

7. Эмээгээ өндөр настнуудын асрамжийн газраас аваад ирлээ. Эмээгийн тэндээс “туусан” зүйлс

8. Эмээ маань миний 1987 онд авахуулсан гэрэл зургийг дуурайлгаж хатгамал хийжээ

9. Өрөөндөө ороод иртэл хүүгээ таблет дээр үзгээр зураад сууж байгааг харсан миний царай барайгаад л явчихав, эмээ нь хажуунаас: “Битгий санаа зовоо, үзэг нь угаасаа гарахгүй байгаа юм. Дараа нь хаячихна биз” гэлээ.

“Өөрийнх нь смарт үзэг байгаа юм шүү дээ. График таблетынх…”
10. Эмээгийн хайр халамж цоо шинэ түвшинд гарах үед…

11. Эмээ нар яагаад ийм шилэн чулуутай ваар гэртээ байлгаад байдаг юм бол?

12. Найз бүсгүйн маань эмээ iPad-ийг гамбанз гэж бодсон бололтой

13. Эмээ маань алимны пирогт дуртай. Зул сарын баяраар түүнд өгсөн бэлэг

14. Ноёд, хадагтай нар аа, энэ бол манай эмээгийн машин

15. 20 минутын өмнө би эмээдээ өлсөөд байна гэж хэлсэн юм

16. Эмээ нь охинд минь тоглоомын бамбаруушийн гутлыг өмсгөчихжээ. Гутал охиных гэж бодсон бололтой. Бүр инээд хүрээд болж өгдөггүй

17. Эхнэр бид хоёр эмээг орж ирэхдээ сонгино, цөцгийтэй чипс аваад ирээрэй гэсэн юм. Цөцгийг тусад нь авчээ :)

18. Эмээг нүүхэд нь тусалсан юм. Хуучин шкафыг нь янзалж байтал надад ийм цамц өгч байна: “Май ав, шинэ цамц, хэн ч өмсөж байгаагүй. Чамд яг зохино”.

19. Эмээ бургер амсаж үзээд яг иймийг хийж чадна гэлээ. Тэгээд л хийсэн дээ

20. Эмээ ирж байна гэдэг тэр мэдрэмж, тэгээд бас 100 кг сонгинотой шүү

Бонус: Эмээ нарын тухай товчхон…

Эмээгийнхээ тухай та ямар дурсамжтай явдаг вэ? Таныг хэр их эрхлүүлж байв?







