Евровишн 2014 тэмцээн дэх Австри улсын төлөөлөл сахалтай бүсгүй

0

Евровишн 2014 тэмцээн дэх Австри улсын төлөөлөл сахалтай бүсгүйЕвропын телевизийн нэвтрүүлгийн холбооны идэвхтэй гишүүн орнуудын дунд жил бүр зохиогддог Евровишн /Eurovision Song Contest/ дууны тэмцээнд трансжендер дуучин Дана Интернэшнл /Dana International/, мангаслаг төрхтэй хүнд метал хамтлаг Лорди /Lordi/ зэрэг шуугиан тарьсан оролцогчид оролцож байсан. Австрийн телевиз ч бас үүнээс дутахыг хүссэнгүй. Тус улс өөрийн албан ёсны оролцогчоор Кончита Вурст /Conchita Wurst/ хэмээх эмэгтэй хүний хувцсаар гоёсон ч нүүрэндээ эр хүний гол шинжүүдийн нэг болох сахалтай нэгнийг сонгохоор шийджээ. Дуу хоолой, эмэгтэй хүн шиг хувцасласан байдал, нүүр будалт зэргээрээ бусад оролцогчдоос ялгарч байгаагаасаа гадна нүүрэн дээрх өтгөн сахлаараа машид онцгой харагдаж байгаа энэхүү оролцогчийн жинхэнэ нэрийг Том Ньюуирт /Tom Neuwirth/ гэдэг. 24 настай Том Ньюуирт анх 2006 онд авьяастны шоунд оролцож, олны анхаарлыг татаж байсан ч 2011 оныг хүртэл чимээгүй байж байгаад хоёр жилийн өмнө шинэ дүр төрхтэйгээр, Кончита Вурст нэртэйгээр дахин гарч ирсэн юм. Сонирхолтой нь тэрээр үүнийг зүгээр л сонирхлоороо хийж байгаа ба өөрийнх нь хэлснээр түүний цээжинд жирийн нэг Австри эрийн зүрх, халуун цуст Колумб жүжигчний зүрх хослон цохилж байгаа гэнэ. Нүүрээ будаж, эмэгтэй хувцас өмсөхөөрөө тэрээр бүрэн Кончита болж хувиран яг л эмэгтэй хүн шиг аяглахаар барахгүй эмэгтэйчүүдийн амралтын өрөөг хүртэл сонгодог бол тоглолтын дараа дахин Том болж хувирдаг аж. Мэдээж хэрэг түүнийг хүлээж авах хүмүүсийн хандлага эерэг сөрөг хоёр талтай байгаа хэдий ч Кончита эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа хүний хувьд өөрийн хүссэнээр амьдарч байгаа гэдгээрээ бахархдаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/30 at 13:56

    shijgin ym be

  2. Зочин

    2013/09/30 at 17:44

    eregtei ym bishuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *