Жүжигчин Вин Дизель цахим орчинд тун алдартай байдгийн 6 шалтгаан

0

Марк Синклер буюу бидний мэддэгээр Вин Дизель бол бидний хамгийн дуртай жүжигчдийн нэг яах аргагүй мөн билээ. Дэлгэцэнд дүр бүтээхдээ үргэлж чанга залуугийн дүрд тоглож явдаг тэрээр амьдрал дээр хүүхдүүдийнхээ хувьд гайхалтай сайн аав, найз бүсгүйнхээ хувьд сайн найз залуу бөгөөд гэр бүл, шүтэн бишрэгч бүгдийг хүндэтгэж, хайрладаг, цахим сүлжээгээрээ дамжуулан зөвхөн сайн сайхныг түгээдэг нэгэн ажээ. Манай сайт уншигч танд энэхүү нийтлэлээрээ түүний бодит амьдралын тухай хүргэхээр бэлдлээ.

Тэр маш сайн аав

© vindiesel / Instagram

Тэр гэр бүлийнхээ тухай цахим орчинд төдийлөн дэлгээд байдаггүй ч түүний зурагнуудыг харвал цаг ямагт инээмсэглэсэн аз жаргалтай гэр бүл гэдэг нь илэрхий. Вин Дизель болон түүний найз бүсгүй Палома Хименез нар Ханиа, Винсент, Паулинь гэх гурван хүүхдийн эцэг эх юм. Тэрбээр хүүхдүүдээрээ цаг ямагт бахархаж явдаг гэдгээ илэрхийлж байсан удаатай.

© vindiesel / Instagram © vindiesel / Instagram

 

Тэр халамжтай сайн хань

© Sthanlee Mirador/Sipa USA / East News

Өдгөө 53 настай жүжигчин эр 2007 онд найз бүсгүйтэйгээ анх танилцаж байсан бөгөөд өнөөг хүртэл аз жаргалтай хамтын амьдралыг бүтээсээр яваа ажээ. Нэгэн ярилцлагадаа тэрбээр, “Түүний талаар үгээр илэрхийлэх аргагүй. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй, гаднаасаа ч биш дотоод сэтгэл нь ч мөн адил үзэсгэлэнтэй эмэгтэй. Тэр бол миний хувьд бүх зүйл минь. Хүүхдүүдийн минь сайн ээж” хэмээж байжээ.

 

Гаднаасаа хатуу чанга эр мэт харагдах ч тэрээр зөөлөн, сайхан сэтгэлтэй нэгэн

© vindiesel / Instagram

Гэр бүлдээ бүхнээ зориулдаг нэгнээс гадна тэрбээр шүтэн бишрэгчдээ бас ч хүндэлж, хайрлаж чаддаг. Тэр шүтэн бишрэгчдийнхээ түүнд зориулж хийсэн бүхэнд хариу барьж, сэтгэгдлээ цахим сүлжээгээрээ дамжуулан илэрхийлж, тэдэндээ цаг ямагт талархах цаг гаргадаг ажээ. Энэхүү зан чанар нь түүнийг бүхний хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн болгосон гэхэд хилсдэхгүй биз ээ.

 

Гэсэн ч тэрээр Холливудын чанга залуусын нэг

© vindiesel / Instagram

Уян зөөлөн сэтгэлтэй, гэр бүлдээ хайртай тэрээр дэлгэцэнд чанга залуусын дүр бүтээдэг гэдгээрээ алдартай. Түүний хамгийн алдартай дүр бол Fast and Furius киноны хүн бүхний үзэх дуртай, хүчирхэг, эрэмгий эр болох Dominick Toretto-гийн дүр билээ.

© vindiesel / Instagram

 

Тэр сайн үйлсийн ажилд гар хумхилгүй оролцдог

© codybwalker / Instagram

Тэрбээр сайн үйлсийн ажилд тогтмол оролцдог бөгөөд хэдэн жилийн өмнө Коди Уокерын хамтаар Пол Уокер агсны “Reach Out WorldWide” сайн үйлсийн байгууллагад $100,000 хандив өгч байсан билээ. “Reach Out WorldWide” нь байгалийн гамшигт өртөж xохирол амссан хүмүүст туслах зорилготой, ашгийн бус байгууллага юм.

 

Тэр зүгээр ч нэг жүжигчин биш ажээ

© vindiesel / Instagram

Вин Дизель зүгээр ч нэг жүжигчин бус бага залуудаа чамгүй алдартай эстрадийн жүжигчин байсан аж. Түүнчлэн өсвөр насандаа түүнийг брейк бүжиг бүжиглэдэг байжээ. Түүний авьяас үүгээр дууссангүй, тэрбээр мөн чамгүй авьяаслаг дуучин гэнэ шүү!

© vindiesel / Instagram

Таны дуртай алдартан хэн бэ? Та Вин Дизелийн тоглосон киног үзэх дуртай юу?

5
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *