Үе үеийн реппэрүүдийн үгсийн санг харуулсан зурагт хуудас

0

Хип хоп уран бүтээлч, реппэрүүдийг дуундаа зөвхөн мөнгө, алдар нэр, бүсгүйчүүдийг хэрхэн гартаа оруулах тухай бөөн бөөн хараалын үг урсган үглэдэг гэж боддог олон хүн байдаг. Мөн зарим нь реп тулаан хийнэ гэдэг хөлнөөс толгой хүртэл, толгойноос хөл хүртэл нэрлэж доромжилсон үгсийг хольж хутган урсгахыг хэлдэг гэж ч ярьцгаадаг.

Гэхдээ энэ төсөөлөлтэй сөргөлдөхүйц нэгэн зурагт хуудсыг дизайнер, мэдээллийн шинжлэх ухаанч Matt Daniel бүтээжээ. Түүний “Хип хоп дахь хамгийн том үгсийн сан” нэртэй төслийнхөө нэг хэсэг болох энэ зурагт хуудсанд үе үеийн хип хоп уран бүтээлчдийн үгсийн сангийн хэмжээг харуулсан байна.

Зураг дээр дарж том хэмжээгээр үзнэ үү

Үе үеийн реппэрүүдийн үгсийн санг харуулсан хип хоп үгсийн сангийн зурагт хуудас 5Зурагт хуудаснаас харахад реппэрүүд нь хэдий цадиггүй, хүнд стильтэй мэт боловч үгийн баялаг сантай хүмүүс гэдэг нь илт аж. Шекспирийн нэг бүтээл бүхэлдээ 28,289 үгсийг агуулсан байдаг нь англи яруу найраг 100,000 орчим үгийг агуулсан гэдгийг тодорхой харуулдаг.

Үе үеийн реппэрүүдийн үгсийн санг харуулсан хип хоп үгсийн сангийн зурагт хуудас 3 Daniel-ын одоо ч явагдаж буй уг төслийн энэхүү зурагт харуулснаар хамгийн баялаг үгсийн сантай реппэр бол Америкийн хип хоп уран бүтээлч Aesop Rock бөгөөд тэрээр дууныхаа үгэнд 7392 үгийг ашигласан байгааг тогтоожээ. Харин Шекспирийн нэг жүжиг 5170 үг, Америкийн зохиолч Herman Melville-ийн Moby Dick ном 6022 үг агуулсан байдаг.

Үе үеийн реппэрүүдийн үгсийн санг харуулсан хип хоп үгсийн сангийн зурагт хуудас 2 Энэхүү зурагт хуудас зөвхөн реппэрүүдийн үгсийн санг харуулаад зогсохгүй East Coast, West Coast, Midwest, өмнөд болон олон улсын гэхчилэн хаанаас гаралтай болохыг нь ч харуулжээ.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ankhaa Joy

    Ankhaa Joy

    2014/08/12 at 16:41

    B.I.G ii haana bnaa

  2. Ankhaa Joy

    Ankhaa Joy

    2014/08/12 at 16:41

    B.I.G ii haana bnaa

  3. Ankhaa Joy

    Ankhaa Joy

    2014/08/12 at 16:41

    B.I.G ii haana bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *