Биднийг унтаж байхад бидний биед болдог 10 хачирхалтай зүйлс

0

Нойрсох гэдэг бол үнэхээр тайван дөлгөөн үг, тийм үү? Ер бусын амар амгалан байдлыг авчрах энэ үйл хөдлөлийн ард бидний мэдэхгүй олон зүйлс бидний биед болсоор байдаг аж. Өөрөөр хэлбэл биднийг унтаж байхад ч бие организм маань зав чөлөөгүй ажилласаар байдаг байна. Гэхдээ үүнд санаа зовоод байх зүйл үгүй юм. Учир нь энэ бол хэвийн зүйл бөгөөд энэ бүхний үр дүнд бид амьдардаг.

1. Биеийн дулаан буурдаг.

Унтахын өмнө биеийн ерөнхий дулаан буурдаг ба энэ бууралт нь тархинд мелатонин ялгаруулах дохиог өгдөг аж. Мелатонин нь хоногийн хэмнэлд нөлөөлж, биед унтах цаг боллоо гэсэн дохиог өгдөг байна.

2. Жин багасдаг.

Орой биш өглөө жингээ үзэх ёстой шалтгаан энэ юм. Хүний бие шөнийн турш хөлс болон чийглэг агаарыг арьс, амьсгалаар дамжуулан гаргадаг. Энэ үзэгдэл өдөр ч адилхан байх боловч бид идэж уух гэх мэтээр сөрөг үйлдлүүдийг ч хийж байдаг аж. Шөнөдөө 7 цаг унтаж амарч байх нь хамгийн тохиромжтой цаг бөгөөд хэрвээ та 4-5 цаг унтдаг бол таны ухаалаг хоолны дэглэм, дасгал үр дүнгүй юм.

3. Арай өндөр болдог.

Бидний ясны үе хооронд байрлах мөгөөрс нь яг л дэр шиг үйлчилдэг. Өдрийн цагт босоо байдалд эдгээр мөгөөрснүүд дарагдаж, харин шөнийн цагаар даралт үүсгэх зүйлгүй учир тэлдгээс үүдэн хүн унтаж байхдаа арай өндөр болдог байна. Хэрвээ хатуу гудсан дээр эхийн хэвлийд байгаа үр хөврөлийн байрлалаар унтаж байвал нуруунд очих ачаалал багассанаар өндөр болдог гэнэ.

4. Зүрхний ачаалал болон цусны даралт буурдаг.

Унтаж амарч байхад зүрх их цус юүлэх хэрэггүй болдог учир энэ эрхтэн системийн үйл ажиллагаа сулардаг байна. Даралт ихэсдэг хүмүүс өдөрт дор хаяж 7 цаг унтаж амарч байх нь эрсдлийг бууруулах хүчин зүйл болдог.

5. Булчингууд түр зуур мэдээгүй болдог.

Биднийг унтаж байхад бидний биед болдог 10 хачирхалтай зүйлс 2

6. Нүд таталзан хөдөлдөг.

Хүнийг унтаж байхад нүдний хөдөлгөөнөөр нь унтах үйл явцыг таньж болдог. РЕМ нойр буюу нүдний хурдан хөдөлгөөн /Rapid eye movement (REM) sleep/ унталтын үед хүний нүд тал тал тийш хурдан хөдөлж байдаг. Эрдэмтдийн хараахан учрыг нь тайлж чадаагүй байгаа энэ нойрны үед хүн зүүдэлдэг.

7. Сексийн хүсэл нэмэгддэг.

Эрэгтэй эмэгтэй хүний аль аль нь РЕМ нойрны үед сексийн дур хүсэл нь нэмэгддэг. Энэ нойрны үед тархи илүү идэвхтэй болсноор илүү их хүчилтөрөгч шаардаж, үүний үр дүнд бүх биеэр гүйх цусны эргэлт нэмэгддэг. Магадгүй энэ нь зүүдэн дундаа дур тавихад хүргэдэг гэж эрдэмтэд үзэж байгаа ба судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа юм.

8. Илүү их унгадаг.

Биднийг унтаж байхад бидний биед болдог 10 хачирхалтай зүйлс 3
Таагүй сонсогдож байгаа ч нойрсох үед хүний хошногоны булчингууд бага зэрэг суларснаар хий алдагддаг. Азаар унтаж байх үед таны болон бусад унтаж байгаа хүмүүсийн ч үнэрлэх мэдрэмж буурдаг. Тийм ч учраас галын дохиолол гэдэг зүйл зохион бүтээгдсэн.

9. Бүх бие татганаж мэднэ.

Унтаж байгаа хүмүүсийн олонх нь бүх бие нь татганадаг, гэхдээ энэ бол хэвийн зүйл. Хүмүүсийн бараг 70% нь энэ үзэгдлийг туулдаг ба энэ нь булчин гэнэт агшсанаас болдог аж. Зарим эрдэмтэд үүнийг тогтмол бус нойр болон уур хилэнтэй холбож тайлбарладаг бол зарим нь зүгээр л маргаангүй болдог зүйл гэж үздэг.

10. Арьсан дахь коллагены боловсруулалт нэмэгддэг.

Коллаген хэмээх уураг нь цусны судсыг бэхжүүлж, арьсыг уян хатан байлгадаг. Нойрсох үед ялгарах өсөлтийн гормон коллагены боловсруулалтыг өдөөдөг. Унтахын өмнө ретинол болон ретиноид агуулсан чийгшүүлэх тосыг түрхэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд нь коллагены эргэлтийг нэмэгдүүлж, пигментийн асуудлууд болон үрчлээтэй тэмцэхэд нөлөөлдөг гэнэ.

1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *