Америкчуудын гэнэтхэн л худалдаж авахаа больсон 10 бүтээгдэхүүн

3

Бохь зажилж, хийжүүлсэн ундаа уугаад, лаазалсан хүнс, түргэн хоол идэж, дургүйгээ хүргэсэн хүнийг буудаж унаган амьдардаг америкчуудын амьдралын хэв маягийг киноноос харахдаа бид үнэхээр жаргалтай юмаа гэж дуу алддаг байсан цаг саяхан. Америкчууд шиг амьдрах гэсэн бидний хүслийг гүйцэлдүүлэхээр манайд түргэн хоолны газрууд ч олон болсон. Цаашлаад америк хүнс, америк барааны дэлгүүрүүд ч хаа сайгүй байх болжээ. Гэтэл түргэн хоол, хийжүүлсэн ундаа болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний сөрөг үр дагаврыг жингийн илүүдэл, түүнтэй холбогдсон бусад төрлийн өвчлөлөөр ухаарсан америкчууд одоо илүү эрүүл сонголтыг хийх болжээ. Ямартай ч америкчууд дараах 10 төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж авахаа больсон байна.

Эрдэнэшиш

Америкчуудын гэнэтхэн л худалдаж авахаа больсон 10 бүтээгдэхүүн 1Саяхан хийгдсэн 4 долоо хоногийн нэгэн судалгаагаар өглөөний цайнд хэрэглэдэг эрдэнэшишийн худалдаа 7%-иар, энэ төрлийн бүтээгдэхүүний том нийлүүлэгч болох Kellogg’s-ын худалдаа 10%-иар буурсныг тогтоожээ.

Хийжүүлсэн ус

Америкчуудын гэнэтхэн л худалдаж авахаа больсон 10 бүтээгдэхүүн 2Хийжүүлсэн усны оронд энергийн ундаа, амтат ус болон бусад төрлийн ундаа усны худалдан авалт хийх нь ихэсчээ.

Бохь

Америкчуудын гэнэтхэн л худалдаж авахаа больсон 10 бүтээгдэхүүн 3Сүүлийн 4 жилд гаа, чихэр, бохины худалдан авалт 4%-иар буурсан байна.

Буу

Америкчуудын гэнэтхэн л худалдаж авахаа больсон 10 бүтээгдэхүүн 4Сүүлийн жилүүдэд цэцэглэж байсан бууны худалдаа 2014 оны эхний хагаст 18-22%-иар унажээ.

Капкейк

Америкчуудын гэнэтхэн л худалдаж авахаа больсон 10 бүтээгдэхүүн 5Энэ үнэтэй гурилан амттаны худалдан авалт эрс буурснаар 65 сүлжээ дэлгүүр энэ төрлийн бүтээгдэхүүнийхээ худалдааг хаажээ.

Chef Boyardee-гийн лаазалсан бүтээгдэхүүн

Америкчуудын гэнэтхэн л худалдаж авахаа больсон 10 бүтээгдэхүүн 686 жилийн түүхтэй лаазалсан гоймонгийн брэндийн бүтээгдэхүүний худалдан авалт 7%-иар буурчээ.

Гольфийн хэрэгсэл

Америкчуудын гэнэтхэн л худалдаж авахаа больсон 10 бүтээгдэхүүн 7Харьцангуй цөөхөн тоглогчтой энэ спортын хэрэгслийн худалдан авалт 10 орчим хувиар унажээ.

Сахлын хутга

Америкчуудын гэнэтхэн л худалдаж авахаа больсон 10 бүтээгдэхүүн 8Магадгүй сахалтай эрчүүд шинэ чиг хандлага болсон байж болох юм. Ямартай ч сахлын хутга авах гэсэн худалдан авагч цөөрсөн байна.

Талх

Америкчуудын гэнэтхэн л худалдаж авахаа больсон 10 бүтээгдэхүүн 9Нэгэн судалгаагаар америкчуудын 56% нь цагаан талх авахаа больсон гэдгийг тогтоосон. Цагаан талхны худалдан авалт аль 2006 оноос худалдан авалт нь эрс буурсан бол глютенгүй гэх чиг хандлага бүх төрлийн талхны худалдааг багасгажээ.

Кабриолет

Америкчуудын гэнэтхэн л худалдаж авахаа больсон 10 бүтээгдэхүүн 102004 оноос энэ төрлийн машины худалдаа 44%-иар унасан байна.

22
ТэнэглэлТэнэглэл
11
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *