Зөвлөлтийн кинонууд дээрээс таны урьд нь хэзээ ч анзаарч харж байгаагүй сонирхолтой нууцууд

0

Бид зөвлөлтийн хуучны киног хэдэн ч удаа үзсэн юм бэ дээ, тэгсэн мөртлөө “нууц”-ыг нь огт анзаарч байсангүй. Самбар дээр юу бичсэн, тухайн хэсэг дээр юу дутсан гээд олон зүйлийг үл анзаарч өнгөрөөжээ. Хүмүүс одоо л киноны алдаануудыг хардаг болж, олсон алдаагаа бас интернетээр хуваалцдаг ч болж.

“Ы” ажиллагаа буюу Шурикт тохиолдсон явдал

Хэрвээ та анхааралтай харсан бол номын сан шөнийн 3 цагаас эхэлж ажиллана. Кинон дээр шөнө яаж номын сан орох вэ гэдэг яриа гардгийг та санаж байна уу? Үнэхээр сонирхолтой, яах гэж? Бидэнд түүгээрээ юу хүргэхийг зорив?

 

“Эрдэнэс нуусан гар”

Машины дугаар дээр байгаа тоо 10 шил архины үнэтэй тэнцэнэ: 28 рубль 70 копеек. Харин “ОГ” гэдэг сери нь Оренбург муж ажээ. Гэхдээ дэлгэц дээр “ОГО” гэж сольсон юм.

 

“Ийм нэгэн явдал”

Барилгын гадна өлгөөтэй байгаа самбарыг та ажигласан уу? Бас л сонирхолтой зүйл гарч ирнэ, хошигнож болохоор. Бичсэнийг гаргаж уншвал: Главкость (махчлав: Голяс), Главшерсть (махчлав: Голарьс), Управление внешних сношений (махчлав: гадаад буулгалтын удирдлага). Хошин шог гэхгүй өөр юу гэж ойлгох уу?

 

“Морозко”/”Алдагдсан цагийн үлгэр”

Нохой олон кинонд тоглосон, тэр тоогоороо хоч нь ч өөрчлөгдсөн. “Алдагдсан цагийн үлгэрт” Анд хочтой, харин “Морозко”-д Тяпа болжээ.

 

“Алтан малгайн эрэлд” / “12 сандал”

Наталья Воробьева-Хржич танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Бид бүгдэд танил болсон Эллочка “Алтан малгайн эрэл” киноны хүүхдийн цэцэрлэгийн багшийн дүрийг бүтээжээ.

 

 

“Леопольд муур”

Леопольд хүүхэлдэйн киног бүтээгчид зөвлөлтийн кинонд их дуртай байжээ. Тэд энэ сэтгэлээ өөрсдийн хүүхэлдэйн киногоор илэрхийлсэн байна. Тэдний кинонд “Алтан малгайн эрэлд” бас “Цөлийн цагаан нар” (“Белое солнце пустыни”) киноны хэсгүүдээс давтагдана.

 

“Афоня”

Татьяна Распутинагийн хөхийг хэрхэн томруулснаа Георгий Даниял ярьсан байдаг. Эхлээд ус хийсэн уут тавьж үзтэл хагараад байжээ. Нөхцөл байдлыг аврахын тулд яаралтай шийдвэр гаргах хэрэг болсон. Гар дор бэлэн байсан хүүхдийн будааг уутанд хийжээ.

 

“Эрдэнэс нуусан гар”

Юрий Никулины алдартай кинон дээр жүжигчин бодит юм шиг унаж чадахгүй байжээ, нэг л хиймэл харагдаад болдоггүй. Леонид Каневский нөхцөл байдлыг аварсан гэдэг. Гутлаар нь таньж болно. Тарвасын хальсан дээр халтирч байгаа хүний гутал бор, харин агаарт хөөрч байгаа хөл хар гуталтай болчихжээ.

 

“Ийм нэгэн явдал”

Бэлэн болсон бүтээлээс маш их хэсгийг тасдаж хасдаг. Угтаа бол киноны үйл явдлын маш чухал эсвэл ямар нэгэн учгийг тайлах хэсэг байдаг ажээ. “Ийм нэгэн явдал” дээр нэг шил уух юмыг харж болно. Харин ажлаараа гимнастик хийдэг хэсэг бол бүрмөсөн алга болсон юм.

 

“Италичуудын Орос дахь адал явдал”

Эльдар Рязанов өөрийнхөө найруулсан кинонд аль болох дүрээ үлдээхийг хүсдэг байжээ. Тус кинон дээр тэр нэгэн эмчийн дүрийг бүтээсэн байна.

Онгоц буулгах хэсэг их хэцүү байсан гэдэг. Ганц ч зам онгоц буулгахад тохирсонгүй, гэхдээ Рязанов асуудлыг тэр дор нь шийджээ. Студи онгоцны буудлын жинхэнэ замыг түрээслэж маш богино хугацаанд эргэн тойронд нь мод суулгаж элдэв төрлийн мухлагууд босгосон байна. Ингээд л онгоцыг машины зам дээр буулгаж байгаа хэсгийг амжилттай авсан байдаг. Бүх зүйл бэлэн болсны дараа нисгэгч нар нь онгоцыг буулгахад хүндрэлтэй гэжээ, энэ үед нисгэгч Иван Таращан тус болсон байна. Машин барьж байгаа бүх жолооч нар нисгэгчид. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал богино хугацаанд арга хэмжээ авах боломжийг бүрэн хангасан юм.

Бид зөвлөлтийн олон сайхан кинонуудыг үзэх дуртай. Рязанов, Данель зэрэг найруулагчид бидэнд олон сайхан бүтээл бэлэглэжээ.

17
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Мөстэй Кола

    Мөстэй Кола

    2020/04/29 at 03:50

    Даруухан байх чинь уйтгартайшд😂😂

  2. Зочин

    2020/04/29 at 14:41

    yu ch oilgosongu

  3. Г. Гандолгор

    Г. Гандолгор

    2020/04/29 at 15:18

    Ккк

  4. Sosorbaram Batsuren

    Sosorbaram Batsuren

    2020/04/29 at 23:39

    Гоё шүү…

  5. Энхбаатар Дагва

    Энхбаатар Дагва

    2020/04/30 at 09:05

    …сайхан нийтлэл байна…

  6. journalist is not your job

    2020/05/01 at 12:00

    ymar ch utga uchirgu, oilgomjgu, lalrin ym bichdimmbe

  7. opps

    2020/05/01 at 12:01

    yu ch oilgosongu, ymar ch utga uchirgu iim ym hiihee boli. journalist is not your job.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *