Дотуур хувцасны сонголт хийхдээ бүсгүйчүүдийн түгээмэл гаргадаг 10 алдаа

1

Ихэнх бүсгүйчүүд дотуур хувцас сонгохдоо “Ямар гоё юм бэ? Иймийг л авч өмсөх юм шүү” гэсэн бодолтой худалдан авдаг. Хэрвээ таны дүр зураг харагдаж байвал энэ нийтлэл танд зориулагджээ.

Дотуур хувцас сонгохдоо бүсгүйчүүдийн түгээмэл гаргадаг 10 алдааг бэлдлээ. Аль нэг хэсэг нь яг л та харагдахыг үгүйсгэхгүй.

1. Дотуур хувцасны материал

Хээтэй дотуур хувцсыг бариу, тэр дундаа цайвар өнгөтэй хувцасны дотуур өмсөх хэрэггүй. Гаднаасаа арзгар харагдах тул бусдын нүд шууд тусна. Таны бие галбирыг ч эвдэж орхино.

  • Жигд, ил оёдолгүй дотуур хувцас сонгоорой. Багахан даруулгатай хөxний даруулга маш зохимжтой.

 

2. Биеийн галбир засах дотуур хувцас

Загварын сэтгүүлийн нүүрийг чимдэг бүсгүйчүүд шиг гоо үзэсгэлэн харагдахын тулд ихэнх бүсгүйчүүд бие галбир засах дотуур хувцсыг сонгохдоо нэг, хоёр размераар багадуулж авдаг. Энэ нь буруугаас гадна аюултай. Бариу хувцсыг 6 цагаас илүүгүй өмсөх ёстой, эс бөгөөс цуcан хангамж алдагдана. Ялангуяа өөрт таарсан хэмжээ биш бол.

  • Ийм төрлийн дотуур хувцас нь өөрийн хэмжээнд таарсан байх ёстой.

 

3. Хөxний даруулгын хэмжээ

Хөxний даруулга нь нэг хэмжээгээр том эсвэл багадсан байвал илүү гоёмсог харагдана гэж үзэх бүсгүйчүүд цөөнгүй. Хэт том хөxний даруулга хөx дэмжихгүй учраас нуруу өвдөж эхэлнэ. Харин жижиг нь цуcны эргэлтийг эвдэнэ. Тийм учраас өөрт таарсан хөxний даруулга зүүхийг эмч нар зөвлөж байна.

  • Таарсан хөxний даруулга – мөрөвч нь унахгүй, аяга нь үрэхгүй байх ёстой. Том хөxтэй харагдахыг хүсэж байвал push-up загварыг сонгоорой.

 

4. Дотуур хувцасны өнгө

Цагаан хувцасны дотуур хар дотуур хувцас өмсөх нь моод байсан цаг бий. Гэвч энэ моод үеэ өнгөрөөсөн, одоо бол зохимжгүй харагдана.

  • Цайвар өнгийн өмд, цамц эсвэл аливаа нимгэн хувцасны дотуур зохих өнгийн дотуур хувцас өмсөнө.

 

5. Гэрийн дотуур хувцас

Гэртээ хөxийг амраах ёстой гэж үздэг. Энэ нь зөвхөн жижиг хөxтэй хүмүүст л хамаатай гэдгийг анхаараарай. Бусад тохиолдолд гэртээ хөxний даруулгагүй явахад хөx улам сунаж унжихад л нөлөөлнө.

  • Гэрт тохирох шилдэг хувилбар – таны хэмжээний спорт топууд. Арьс амьсгална, хөxийг өргөнө, бас эвгүй мэдрэмж төрүүлэхгүй.

 

6. Дотуур хувцасны орц

100% даавуун дотуур хувцас нь таны эрүүл мэндэд xоргүй, гэхдээ хурдан сунаж хэлбэрээ алддаг.

  • Дотуур хувцасны хувьд – даавуун дээр 20%-ийн лaйкра орсон байвал илүү зохимжтой.

 

7. Дoтоожны дуртай загвар

Охид, бүсгүйчүүд стpингс өмсөх дуртай байдаг, хувцасны цаанаас мэдэгдэхгүй гоё харагдана гэж үзнэ. Стpингсийг синтетик материалаар хийдэг. Хиймэл даавуу нь арьсыг амьсгалуулахгүй, цочроох, нян үржиx орчин болгоно.

  • Стpингсийг өдөр болгон өмсөх хэрэггүй. Хэрвээ үнэхээр татгалзаж чадахгүй байгаа бол аль болох биед эвтэйхэн дoтоожтой ээлжилж өмсөөрэй.

 

8. Хөxний даруулга болон дoтоожны хослол

Дотуур хувцасны хослол: нэгдүгээрт, нэг материалаар хийгдэж бие биедээ зохицсон байх. Хоёрдугаарт, өөр материал, хэлбэр загвартай хослол бие биедээ зохицдоггүй.

 

9. Өдөр тутмын дотуур хувцас

Олон бүсгүйчүүд өдөр болгон торгон эсвэл бариу дотуур хувцас өмсөхийг зорьдог. Үүнд маш олон сөрөг тал бий: бие галбирт төдийгүй эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

  • Өдөр тутмын шилдэг дотуур хувцас – унтлагын зориулалттай дoтоож. Биед эвтэйхэн, сайн материалаар хийгдсэн, бүх төрлийн галбирт зохицно.

 

10. Өөрийн бие галбирт тохирох дотуур хувцас

“Лийр” галбиртай бүсгүйчүүдэд  – шоpтон хэлбэртэй эсвэл хээн уxлаадастай дoтоож илүү тохирно.

Хэрвээ “элсэн цаг” галбиртай эсвэл махлаг бол – өндөр суудалтай дoтоож тохирно. Богино суудалтай дотуур хувцас хүн болгонд тохирохгүй, доошоо xумирч бөөгнөрөөд байдаг.

“Бокcер”, “брaзильяно” зэрэг загварын дoтоожууд нь хөлийг урт харагдуулна. Харин богино хөлтэй бүсгүйчүүд аль болох нарийн загварын дoтоож сонгохыг хичээгээрэй.

54
БахархмаарБахархмаар
15
ХөөрхөнХөөрхөн
15
Ха ХаХа Ха
14
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. П. Энх Жаргал

    П. Энх Жаргал

    2017/11/11 at 12:44

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *