F1-ийн домог Michael Schumacher ухаан оржээ

0

2014 он гарахын өмнөхөн 14 настай хүүтэйгээ Альпын нуруунд цанаар гулгаж байгаад толгойгоороо хад мөргөн унаснаас болж хэдэн сарын турш ухаангүй байсан Michael Schumacher өнөөдөр комноос сэржээ. Энэ сард эрчимт эмчилгээний тасгаас нөхөн сэргээх тасаг руу шилжсэн байсан түүний гэр бүлийнхэн түүнийг комноос сэрсэн болон Греноблийн эмнэлгээс гараад удаагүй байгаа тухай мэдэгдсэн байна. 45 настай Formula1-ийн домогт тамирчныг дэмжиж байсан бүх хүмүүст гэр бүлийнхэн нь талархал илэрхийлж, “Та бүхний дэмжлэг түүнийг дахин сэрэхэд тус болсон гэдэг итгэлтэй байна.” хэмээжээ. Түүнчлэн Францын зүүн өмнөд хэсэг дэх Гренобль хотын эмнэлгийн ажилтнуудыг үнэхээр сайн ажилласан гэж магтан сайшаасан байна. Долоон удаагийн аваргын цаашдын нөхөн сэргээх эмчилгээг хийхийн тулд олон нийтийн нүднээс хол байлгах учиртай байгаа аж.

F1-ийн домог Michael Schumacher комноос сэржээ 1

F1-ийн домог Michael Schumacher комноос сэржээ 2

F1-ийн домог Michael Schumacher комноос сэржээ 3

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/17 at 20:05

    yoo ashgui dee myy domog min. iim ch amarhan yavchihgui blgui dee

  2. Зочин

    2015/08/13 at 15:04

    ӨӨ ашгүй дээ бурхан минь

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *