Хорт хавдрын улмаас нас барсан бүсгүйн сүүлчийн захидал таныг амьдралын мөч бүрийг үнэлж сурах хэрэгтэй гэдгийг ойлгуулах болно

0

2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Холли Бутчер (Holly Butcher)-ийг ойр дотнын хүмүүс болон найз нөхөд нь сүүлчийн замд нь үдэж өгчээ. 27 настай Австрали бүсгүй маш ховор тохиох хорт хавдраар өөд болсон юм. Юингийн хавдар нь ихэвчлэн залуучуудад илэрдэг хорт хавдар байжээ.

andretatepersonaltraining / Instagram

Өөд болохоосоо өмнө Холли өөрийн Facebook хуудсаараа дамжуулж хүн төрөлхтөн бидэнд нэгэн илгээмж үлдээжээ. Хагас жилийн дотор түүний зурвасыг 162 мянга гаруй хэрэглэгч бусадтайгаа хуваалцсан байна. Өнөөдөр бид түүний захидлаас товчлон хүргэж байна. Хэрвээ хүсвэл захидлын бүрэн эхийг эндээс үзэх боломжтой.

joanwpage / Instagram

Холли Бутчер бүтэн жилийн турш аймшигтай өвчинтэй зоригтой тэмцжээ, харамсалтай нь тэр хорт хавдрыг дийлж чадаагүй юм. Гэхдээ түүний сургамжит үгс хэдэн мянган зүрх сэтгэлд хүрсэн гэж найдаж байна.

 

Холлигийн үлдээсэн амьдралын тухай 20 зөвлөгөө

Holly Butcher / Facebook

Та бүхнийг үхлээс айлгах гэж энэхүү “үхлийн өмнөх захидал”-ыг бичээгүй юм шүү. Хүмүүс хэзээ ч үхэлтэй нүүр тулахгүй юм шиг л авирладаг болохоор бичиж байгаа юм. Үнэн хэрэгтээ, үхэх их хэцүү юм байна. Хүмүүс амьдралдаа тулгарч байгаа өчүүхэн асуудалд санаа зовохоо болиосой гэж би хүсэж байна, тэд хааяа ч гэсэн амьдралын төгсгөлд юу хүлээж байгааг бодоосой гэж хүсэж байна. Толгойноосоо элдэв хэрэггүй бодлоо гаргаж хаяад инээд хөөртэй, нэр хүндтэй амьдралаар амьдраасай, та бүхэн минь.

1. Амьдралын жижиг сажиг зүйлд гомдоллохдоо жинхэнэ асуудалтай нүүр тулгарсан хүмүүсийн тухай бодож үзээрэй. Таны сэтгэлийг зовоож байгаа зүйлд баярлалаа гэж хэл – энэ бол өчүүхэн асуудал. Хэрэггүй юманд сэтгэл санаагаа зовоох хэрэг алга. Бидэнд ямар нэгэн зүйл ирдэг, явдаг, тэр болгонтой зууралдаж өөрийнхөө болон эргэн тойрныхоо сэтгэл санааг эвдэх хэрэггүй.

2. Гэрээсээ гараад цэвэр агаар амьсгал, хөх тэнгэр, ногоон моддыг хар. Та өөрийгөө ямар их азтай хүн бэ гэж бодох болно, би энэ болгоныг мэдэрч, цээж дүүрэн амьсгаа авч чадаж байна шүү дээ.

3. Хүмүүс ажилдаа дургүй гэж ялархдаг, эсвэл өөрийгөө хүчээр спорт заал руу явуулж байна гэж гоморхоно. Та ер нь өөрийгөө явж чадаж байгаад талархах ёстой. Ажил хийж, бэлтгэл сургуулилт хийж чадаж байна… Таны бие махбод танаас урваж шарваагүй бүгдийг дураар чинь хийж байна.

4. Эрүүл мэндээ хайрла, төгс биш байсан ч гэсэн хамаагүй. Өөрийнхөө бие махбодод анхаарал халамж тавь, түүгээрээ бахарх. Өөрийгөө эрүүл байгааг хараад баярлаж хөөр, ямар сайхан бие хаа вэ? Аль болох их хөдөл, өөрийгөө сайхан эрүүл хоолоор эрхлүүл.

Holly Butcher / Facebook

5. Зөвхөн бие махбоддоо анхаарал тавиад зогсохгүй ээ. Таны оюун санаа, сэтгэл санаа мөн сэтгэл хөдлөлийн аз жаргал маш чухал. “Төгс” галбиртай болох таны чин хүсэл тань нийгмийн сүлжээнээс танд нялзаасан зүйл болохыг та ойлгох л болно.

6. Таны дургүй хүргэсэн эсвэл өөрийгөө голоход нөлөөлж байгаа нийгмийн сүлжээнээс татгалз. Таны найз нөхдийн хуудас байсан ч хамаагүй! Өөрийнхөө эрх чөлөөг бусдаас хамгаалж сур, өөрийгөө эрүүл саруул байлгагтун.

obozrevatel.ua / Instagram

7. Өвчингүй өнгөрөөсөн өдөр бүрдээ таларх, өөрийн хувь тавилангаа магт. Ханиад хүрсэн эсвэл шагайгаа мулталчихсан бол амь насанд аюулгүй юм, удахгүй эдгэнэ дээ гээд баярлаж суу.

8. Ихийг өгч сур! Өөрөө өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хийснээс илүүтэй бусдын төлөө хийсэн зүйл илүү их баяр хөөр авчирдаг. Би хангалттай ингэж чадаагүйдээ харамсаж л сууна.

9. Моодны даашинз, үнэтэй уруулын будаг эсвэл ямар нэгэн хэрэггүй хог өөртөө худалдаж авахын оронд найз нөхдөдөө бэлэг худалдаж аваарай. Тэднийгээ оройн хоолонд ресторанд урь эсвэл өөрөө сайхан амттай хоол хийгээд тэднийгээ гэртээ дууд. Тэдэнд савтай гоёмсог цэцэг бэлэглэ, иллэг хийж өг эсвэл гоё дурсгалтай зүйл бэлэглээрэй. Бэлгээ гардуулахдаа тэдэндээ ямар их хайртай болохоо марталгүй хэл.

 

 

10. Өөрийн болон өрөөл бусдын цагийг хайрла. Хүмүүсийг хүлээлгэж болохгүй. Хэрвээ та дандаа хоцордог бол өөрийгөө эрт бэлдэж бай. Найз нөхөд тань тантай л уулзах гэж байгаа болохоос биш таныг хүлээж суух гэж ирээгүй юм шүү. Таныг цагтаа ирсэнд бүгд баярлаж улам их хүндэтгэх болно.

11. Ямар нэгэн материаллаг эд зүйлд бус харин дурсамж үлдэх зүйлд мөнгөө үрж байгаарай. Аял, хэрвээ та үнэхээр аялмаар санагдаж байгаа бол. Хэрвээ үгүй бол аялахаа болино биз. Байгальд аль болох гарч бай. Хөлөө далайн бүлээн усанд дүрээд хурууны завсраар орох элсний ширхэг болгоныг мэдэр. Өглөө эртхэн босож шувуу жиргэхийг сонс, мандаж буй нарыг харан баясаарай.

susannebijafscheid / Instagram

12. Тэр л цаг мөчийг бүрэн мэдрэхийг хичээ, тэр мөчийг камерт үлдээх гэж оролдсоны хэрэггүй. Амьдрал гэдэг чинь төгс гэрэл зураг дарахад зориулагдаагүй юм шүү. Мэдэр, би танаас гуйж байна, мөч болгоныг мэдэр!

13. Гэрийн тэжээвэр амьтантайгаа тоглож байгаарай. Нөгөө ертөнцөд ийм зүйл их л дутагдана.

14. Дуу сонс… Жинхэнэ дуу сонс. Хуучны дуу илүү сайхан шүү.

15. Найз нөхөдтэйгөө уулзаж учирч бай. Утсаар хэрэггүй дээ. Тэдний бүх зүйл хэвийн байгаа даа?

Holly Butcher / Facebook

16. Сайхан амьдрах гэж ажил төрөл хий, харин ажлын төлөө бүү амьдар.

17. Таныг баярлуулж байгаа зүйлийг хийгээрэй. Жишээ нь, бялуу ид. Идлээ гээд өөрийгөө буруутгах хэрэггүй.

18. Өөрийн хийх хүсэлгүй байгаа зүйлд “үгүй” гэж хэлж сур. Бусдын төсөөллөөс бүрдсэн “бүтэн амьдрал”-ын тухай ойлголтыг дагах ямар хэрэг байна вэ? Та өөрийнхөө хүслээр л амьдар – үүнд муу зүйл огт байхгүй. Хүнд хэдий хэр хугацаа заяагдсаныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр, амьдралаа аз жаргалгүй хүн болох гэж үрэх хэрэг байхгүй.

19. Төрөл садан, ойр дотнын хүмүүстээ ямар их хайртайгаа хэлж байгаарай. Өдөр болгон!

20. Аан, бас нэг зүйл! Хүн төрөлхтний төлөө сайн сайхан зүйл хийгээрэй. Цусаа тогтмол өгч заншаарай. Нэг удаа өгсөн ч хамаагүй, та гурван хүний амийг аварч байна шүү дээ. Хэн ч үүнийг хийж чадна, ямар нэгэн хүч хөдөлмөр орохгүйгээр хийх зүйл.

amberfrey42 / Instagram

Амьдралын тухай эргэцүүлэл: Амьдрал үнэ цэнэтэй, эмзэг бас урьдчилан таашгүй. Шинэ өдөр болгон чинь үнэлж баршгүй бэлэг. Бие биедээ тусалж байхыг хичээ!

Holly Butcher / Facebook

Юу ч байж болно, гэхдээ энэ бол нэг бүсгүйн үлдээсэн амьдралын сургаал. Хүлээж авах эсэх нь таны л хэрэг.

shelleyberelli / Instagram

Холли Бутчер өөрийн сүүлчийн захидалдаа хүнд өвчин амьдралын мөч болгоныг үнэлж сургалаа гэж бичжээ. Сэтгэл хөдөлгөсөн түүний ухаарал бидний анхааралд өртөхгүй үлдэж болохгүй гэж бодсон юм. Найз нөхөдтэйгөө та заавал хуваалцаарай.

4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2020/07/02 at 09:16

    Байгаа бүхнээ хайрлаж үнэлнэ гэдэг чухал шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *