Ваннд хэвтэхдээ дараах 13 орцоос өөрт тохирохыг хийж хэрэглээрэй. Таны эрүүл мэндэд гайхалтай сайн нөлөө үзүүлэх болно

2

Усанд хэвтэх нь эрүүл мэндэд олон талын ач тустай болохыг шинжлэх ухаанаар баталсан. Ваннд хэвтэх нь эрүүл мэндээ сайжруулах, хялбар амьсгалахад туслах, булчингийн өвдөлтийг хэвийн болгох, дааврыг тэнцвэржүүлэх болон өөр олон үр нөлөө үзүүлнэ.

Байгалийн гаралтай орцуудыг хэрэглэвэл, ваннд хэвтэх нь бүр ч илүү ач тустай байдаг байна. Эдгээр орцууд тодорхой эрүүл мэндийн асуудлууд, тэр дундаа арьсны асуудлыг эмчлэхэд тусална.

Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих үүднээс, манай хамт олон ваннд алжаал ядаргаагаа тайлан хэвтэх үедээ эрүүл мэндийг сайжруулах 13 орцыг хүргэж байна.

1. Лаванда

Ваннд хэрэглэх үед лаванда болон лавандагийн тос таны бие физиологи болон сэтгэл санааг амраана. Түлэгдэлт, толгойн өвчин, нойргүйдэлт, арьсны асуудал, батга, шавьжинд хазуулах, экзем, хамар битүүрэх, стресс болон өөр бусад өвчин зовиурыг хэвийн болгоход тусална.

Лавандагийн тос нь байгалийн гаралтай депрессийн эсрэг эм бөгөөд өвчин намдаах болон эдгээх үйлчилгээтэй. Мөн ханиад томууг эмчилж, амьсгалах үйл явцыг хөнгөвчилнө.

Хэмжээ: 6-8 дусал лавандагийн тос

haruko_yushan / Instagram

 

2. Цай

Цай бол найрлагандаа гайхалтай антиоксидант болон антимикроби агуулагч юм. Цайг ваннд хэрэглэснээр арьс нь цайны найрлаганд байдаг ач тустай шим тэжээлийг ууж хэрэглэснээс илүү ихээр шингээж авдаг байна.

Цайны ваннд хэвтэх нь олон талын ач тустай байдаг. Бие дэх үрэвсэл, хорт хавдар үүүсгэгч хүчин зүйлийн эсрэг үйлчилгээ болон дархлааг идэвхжүүлнэ. Арьсыг хоргүйжүүлэх, арьсны эс үхжих үйл явцыг удаашруулах, зовиур болон шархыг эмчлэх, хайрст үлдийг намдаах болон батга гарахаас сэргийлнэ.

Хэмжээ: 6 цайны ханд

nanaxlivy / Instagram

 

3. Эпсом давс

Хүмүүс Эпсом давсыг ваннд хэвтэхдээ хэрэглэж, бүх төрлийн батга болон өвчнийг байхгүй болгодог. Голчлон булчинг амраах болон хөшсөн үед булчинг суллахад хэрэглэдэг. Эпсом давс бол гэрийн нөхцөлд үе мөчний өвчин, хөхрөлт, нойргүйдэл, хайрст үлд, булчингийн зовиур, нарны түлэгдэлтээс үүдэлтэй өвчин болон ядарсан, хавагнасан хөлийг эмчлэх гайхалтай сайн эм юм.

Хэмжээ: 1-2 аяга

© Shutterstock

 

4. Овьёос

Овьёосны ванн бол арьсны цочролыг зогсоох гайхалтай арга юм. Коллоидын овьёос нь энэ бүтээгдэхүүний төрлүүдээс арьсны асуудлыг хэвийн болгох тал дээр хамгийн үр дүнтэй нь гэж хэлж болно. Энэ төрлийн овьёос арьсыг бэхжүүлж, хамгаалалтыг бий болгодог байна. Мөн коллоидын овьёос арьсыг цэвэрлэж, үрэвслийг байхгүй болгоно.

Хэмжээ: 1 аяга

mamaandmianaturals / Instagram

 

5. Кокосын тос

Кокосын тос нь арьсанд олон талын ач тустай байдаг. Арьсыг зөөлрүүлэх болон арьсны гэмтлийг эмчлэхээс гадна экземд чийгшил өгөх байгалийн гаралтай чийгшүүлэгч юм. Кокосын тосыг хэрэглэснээр экземийн хортой орцууд бүхий тосыг хэрэглэхээс татгалзана.

Хэмжээ: ¼ аяга

frenchie_maui_and_moana / Instagram

 

6. Сарнай

Сарнайн дэлбээтэй ванн таны ааш занг сайжруулж, арьсыг бэхжүүлнэ. Арьсыг чийгшүүлж, илүү гэрэлтсэн болон зөөлөн харагдуулна. Сарнайн үнэр танд тайвшралыг өгөөд зогсохгүй, стрессээс ангижрахад тусалдаг байна.

Хэмжээ: 2-3 аяга

© Elly Johnson / Unsplash

 

7. Цагаан гаа

Цагаан гааны ванн ханиад томууны шинж тэмдгүүдийг намдаана. Энэ төрлийн ванн мөн шөнийн турш хоргүйжүүлэх үйлчилгээтэй байдаг.

Цагаан гааг хэрэглэснээр бие дэх хортой бодисуудыг гадагшлуулах боломжтой. Түүнчлэн ходоодны тав тухгүй байдлыг тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог дэмжинэ.

transparentelephant / Instagram

 

8. Хүнсний сод

Хүнсний содны тусламжтай бие дэх хорыг гадагшлуулж болно. Хүнсний содтой ванн мөөгөнцрийн үрэвсэл, мөөгөнцөр болон хумсны халдвар, экзем, хайрст үлд, хордлого, бас өтгөн хаталт зэргийг эмчлэхэд тусална.

Хэмжээ: ¼ хэмжээгээр 2 аяга

thesurfingfoodie / Instagram

 

9. Зөгийн бал

Зөгийн бал антиоксидант, антибактер, мөөгөнцрийн эсрэг болон үрэвслийн эсрэг бодисоор баялаг. Тийм учраас арьсыг торгомсог болгох, биеийг бүхэлд нь чийгшүүлэх ач тустай.

Хэмжээ: 1 аяга

rachael_foster / Instagram

 

10. Нимбэг

Нимбэгийн ванн тослог арьстай хүмүүст тохиромжтойгоос гадна таныг цэвэрхэн байлгана. Нимбэг таагүй үнэрийг үгүй хийдэг бөгөөд үржлийн эсрэг бэлдмэлээс гадна, хоргүйжүүлэх үйлчилгээтэй.

Нимбэг таны арьсыг залуу харагдуулж, үрчлээ тогтохоос сэргийлнэ.

Хэмжээ: 3-4 зүсэм нимбэг

© Tamarcus Brown / Unsplash

 

11. Сүү

Сүүний ванн олон төрлийн арьсны асуудлыг эмчилж чадна. Энэ төрлийн ванн хуурай арьсанд тохирох бөгөөд сүүний хүчил агуулдаг учир, үхэжсэн арьсыг гуужуулах ач тустай. Уураг, амино хүчил, тос болон витамин А, Б амин дэмүүд сүүний найрлаганд байдаг бөгөөд эдгээр нь нарны түлэгдэлтээс үүдэлтэй өвчнийг намдаахад тусалдаг байна.

Хэмжээ: 1-2 аяга

_.jazzmynn._ / Instagram

 

12. Оливын тос

Оливын тосонд эрүүл мэндийг огцом сайжруулах бодисууд агуулагддаг. Оливын тосны ванн арьсыг богино хугацаанд зөөлөн болгоно. Мөн гар болон хөлийн хуурайшсан арьсыг эмчилж, таны үсийг гэрэлтсэн мэт харагдуулна.

Хэмжээ: 1 аяга

successismyfather / Instagram

 

13. Кофе

Кофены үрэнд их хэмжээний антиоксидант болон үрэвслийн эсрэг бодис агуулагддаг байна. Кофены ванн түр хугацаагаар өөхийг усгүйжүүлж, цусны эргэлтийг сайжруулах ач тустай юм.

Хэмжээ: 4 аяга эспрессогийн нунтаг

charlitos.geek / Instagram

Дээрх ванн тус бүр өөр өөрийн гэсэн ач тустай. Хэрэв хүсвэл та орцуудыг хамтад нь хэрэглэж болно: Зөгийн бал + Сүү, Сүү + Сарнай, Давс + Овьёос эсвэл та өөрийн мэдэх бусад ач тустай орцуудыг ч нэмэх боломжтой.

Та урьд өмнө дээрх ваннуудын аль нэгт нь хэвтэж байсан уу? Үр дүн нь ямар байсан бэ?

7
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Namaig Uuchilaach

    Namaig Uuchilaach

    2019/12/09 at 16:02

    Аз Жаргал

  2. Г. Хишигээ

    Г. Хишигээ

    2019/12/11 at 22:10

    Goe shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *