2020 оны сүүлчээр “Бүх зүйлс бялуу” нэртэй цахим орчин дахь давалгаа тренд болж байсныг та санаж байгаа биз ээ. Харин өнгөрсөн хэдэн 7 хоногт энэхүү давалгааны зургууд нилээдгүй эрчийг авсны нэг нь эмнэлгийн орон дээр зүсэгдсэн байдалтай харагдах бялуун хүний зураг байлаа.
Энэхүү бялууг нэрт нарийн боовчин “The Bake King” нэртэй Instagram хуудсаараа алдартай Ben Cullen хийжээ. Энэ сарын 19-ний өдөр тэрээр Британи гаралтай реппер Slowthai-ын дууны клипэнд зориулж энэхүү бялууг хийснээ өөрийн Instagram хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэжээ.
Тэрээр энэхүү бялуу нь ванилийн амттай шоколад, чихрийн зуурмагнаас бүтсэн хэмээн нийтлэлийнхээ тайлбарт бичжээ.
Харин реппер Slowthai-ын дууны клипийг үзсэн хүмүүс бялуу гэж бодсон өвтөний толгой нь хөдөлж байгааг хараад ихээхэн сандралд орсон гэжээ. Удалгүй гярхай ажигч хүмүүс тус бичлэгний сэтгэгдэл хэсэгт орон дээр хэвтэх хүний зөвхөн дөрвөн мөч нь л бялуу байгааг ажиглаж мэдсэнээ бичиж эхэлснээр хүний толгой хөдөлсөн учир нь тайлагджээ. Бялууг хувцасны доогуур оруулснаар яг л амьд хүний гар, хөл мэт харагдаж байсан аж.