Гуяны дотор талын өөхийг хайлуулахад туслах үр дүнтэй 7 дасгал. Хүн бүрийн харцыг булаасан сайхан хөлтэй болцгооё!

2

Гуяны дотор талд өөх хуримтлагдаж үлддэг, тэр тусмаа эмэгтэйчүүдэд энэ нь томоохон асуудал болдог. Хөлийг галбиргүй харагдуулдаг ба хэвлий хэсгээрээ галбирлаг болохоос ч илүү хүч хөдөлмөр шаарддаг гэхэд болно. Гуяны өөхийг арилгах хамгийн шилдэг арга бол эрүүл хооллолт болон тогтмол тохирох дасгал хөдөлгөөн хийх явдал юм.

Та дараах 7 дасгалыг хийж төгс, гоолиг, хүн бүрийн харцыг булаасан сайхан хөлтэй болоорой.

Планк болон скуатыг хослуулах

Энэ дасгал бол үр дүнтэй ба өөх шатаах үйлчилгээтэй. Биеийн бүх булчинд нөлөөлөхөөс гадна биеийн тэнцвэрийг сайжруулдаг. Үр дүн мэдрэгдэх хүртэл 10-20 удаа хийнэ.

  1. Алгаараа газар тулж скуат байрлал авна.
  2. Дараа нь хоёр хөлөө хойш нь жийж планк байрлалд шилжинэ, ингэхдээ гараа аль болох хооронд нь зайтай байлгана.
  3. Тэр дор нь буцаад скуат байрлалд шилжинэ.
  4. Дараа нь скуат байрлалыг өөрчилж дээш босно.
© Depositphotos.com

 

Өвдгөө нугалж, гарынхаа алгыг нийлүүлэх

Энэ дасгал гуяны дотор талд нөлөөлөх ба ташааг тогтвортой байхад тусалдаг, мөн нурууг бөгтийхөөс сэргийлнэ.

  1. Дасгалыг зогсоо байдлаас эхэлж хийнэ.
  2. Одоо зүүн хөлөө баруун хөлийнхөө ар талд байрлуулна, ингэхдээ хоёр өвдгөө нугалж, сайтар сууж өгөх хэрэгтэй. Энэ үед гарынхаа алгыг нийлүүлнэ.
  3. Баруун хөлдөө ээлжилж хийнэ. Ингэснээр нэг удаагийн оролт дуусна.

12-15 удаагийн давтамжтайгаар 3 удаа хийнэ.

© Depositphotos.com

 

Өгзөг рүүгээ хөлөө жийх

Дээр дурдсанчлан энэ дасгалыг хийснээр өгзөгний булчин чангарна. Мөн гуяны дотор тал араасаа галбирлаг харагдана.

  1. Гар болон хөл дээрээ доош харсан байрлал авна, ингэхдээ гартаа мөрний хэмжээтэй зай авах хэрэгтэй.
  2. Нуруу эгц, шалтай параллель байх ёстой ба хөлөө аль болох тааз руу жийнэ. Энэ байрлалаа хэдэн секунд барьж, эргээд эхлэл байрлалдаа шилжинэ.
  3. Нөгөө хөлдөө ээлжилж хийнэ.

Хөл тус бүртээ 10-15 удаагийн давтамжтай хийгээрэй.

© Depositphotos.com

 

Мэлхий шиг үсрэх

Дээр дурдсанчлан энэ дасгалыг хийхийн тулд мэлхий шиг үсэрнэ гэсэн үг. Хэдий тийм боловч, хэтрүүлэн үсрэх хэрэггүй. Энэ дасгал гуя, өгзөг болон ташаанд эерэг нөлөө үзүүлнэ. Гуяны дотор талын өөхийг шатаахын тулд мэлхий шиг үсрэх дасгалыг хийвэл илүү үр дүнтэй байх болно.

  1. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно.
  2. Одоо гараа урдаа авч скуат дасгалыг хийнэ.
  3. Энэ байрлалаа 1 эсвэл 2 секунд барина.
  4. Одоо мэлхий шиг дээш үсэрнэ.
  5. Доош буухдаа биеийнхээ жинг өвдгөндөө өгч ташаан дээрээ сууна.
© Depositphotos.com

 

Гар болон хөлөө алдалж үсрэх

Хэрэв та урьд өмнө нь анзаарч байсан бол энэ үр дүнтэй дасгалыг АНУ-ын армийн цэргүүд бие халаалт болгож хийдэг.

  1. Эгц зогсож байгаад дасгалыг хийж эхэлнэ.
  2. Үсэрч байх үедээ гараа толгойныхоо дээр өргөж, хөлөө аль болох хоёр тийш сайтар алдалж өгөх хэрэгтэй.

5 удаа хийгээрэй.

© Depositphotos.com

 

Хажуу талаараа хэвтэж, хоёр хөлөө өргөх

Энэ бол хажуу талаараа хэвтэж, нэг хөлөө өргөх уламжлалт дасгалын нэг төрөл ба дээр байгаа хөлөө өргөж, дараа нь солбиж энэ дасгалыг хийдэг. Давуу тал нь гуяны дотор талыг галбирлаг болгох ба мөн гуяны гадна болон налуу хэсгийг давхар хөгжүүлнэ.

  1. Хажуу талаараа хэвтэнэ. Толгой болон хүзүүгээ доод гар дээрээ байрлуулна.
  2. Хөлийнхөө хуруунуудыг хооронд нь сайтар нийлүүлж, биетэйгээ нэг параллель байлгана.
  3. Одоо удаанаар хоёр хөлөө өөрийнхөө чадах хэмжээнд дээш өргөнө. Хоёр хөл хоорондоо зайтай байх ёсгүйг санаарай.
  4. Эргээд эхлэл байрлалдаа очихын өмнө энэ байрлалаа 2 секунд барина.

1-2 удаа хийх ба ингэхдээ нэг оролт нь 15 удаагийн давтамжтай байна.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

Сумо скуат

Сумо скуат нь дан ганц гуя болон өгзгөнд нөлөөлөөд зогсохгүй хэвлийн өөхийг шатаахад сайн нөлөөтэй.

  1. Хоёр хөлөө мөрнөөсөө аль болох илүү хэмжээтэй байрлуулж, 45 градусын өнцөг үүсгэнэ.
  2. Одоо 90 градусын өнцөг үүсгэж, скуат хийх ба ингэхдээ хоёр гараа дээш өргөж эрүүнийхээ доор байрлуулна.
  3. Буцаад эхлэл байрлалдаа шилжихийн өмнө доош хагас сууна.

Илүү үр дүнтэй байхын тулд хоёр гартаа гантел барьж болно.

© Depositphotos.com

Эдгээр дасгалуудын тусламжтай үр дүнг мэдрэхийг хүсэж байгаа бол дасгалаа тогтмол хийх хэрэгтэй.

Та дасгалаа төлөвлөгөөний дагуу хийдэг үү? Эсвэл дунд нь алгасдаг уу? Аль дасгал нь таны гуяны дотор талыг илүү галбирлаг болгоно гэж бодож байна вэ? Бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.

45
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Б. Ариунтунгалаг

    Б. Ариунтунгалаг

    2019/04/27 at 20:09

    Enerel Enhuush

  2. Tseegii OD

    Tseegii OD

    2019/04/27 at 20:10

    ss pls

  3. Tenuunjargal Myagmarkhishig

    Tenuunjargal Myagmarkhishig

    2019/04/27 at 20:22

    Natty Tumenjargal