Эм бэлдмэл хэрэглэлгүйгээр гэдэс дотрыг цэвэрлэхэд туслах байгалийн гаралтай 7 хоол хүнс

2

Бид бүхэн хэвлий хэсгээрээ таагүй мэдрэмжийг мэдрэх үед ихэвчлэн гэдэс доторх хортой бодисоо цэвэрлэх цаг болжээ гэж ойлгодог. Гэсэн хэдий ч энэ нь яг ч тийм зүйл биш юм: шаардлага хангаагүй эм бэлдмэлүүд, зөв хооллолтын нэмэлт хүнс болон бусад хоол хүнснүүд эдгээр асуудлыг үүсгэдэг.

Бүдүүн гэдэсний хамгийн чухал үүрэг бол хоолыг шингээх үйл явцад туслах, шингэнийг шингээх болон хуримтлахаас сэргийлэх, биеэс гадагшлуулах юм.

Emily frost / Shutterstock.com

Тав тухгүй байдал нь өтгөн хаталт болон ферментжүүлэлтийн үйл явцаас үүдэлтэй. Дээрх нөхцлүүдэд мэргэжлийн эмчид хандаж, ямар хоолны дэглэм баримтлах ёстойгоо асууж лавлах нь чухал. Өтгөн хаталт, тэр тусмаа архаг эмгэгийн үед хоолны үлэгдлүүд цусны урсгалд шингэж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зогсонги байдалд оруулдаг. Ферментжүүлэлтийн хувьд гэвэл, бие организм фермент боловсруулах чадамжаа алдана гэсэн үг юм. Энэ нөхцөлд хоолны зөв дэглэм баримтлах, ферментийн эмчилгээ хийлгэхээс өөр арга зам байдаггүй.

phugunfire / Shutterstock.com

Гадагшлалгүй, хуримтлагдаж үлдсэн хортой бодисын хувьд, микрофлор үржих үндэс болдог ба эрүүл мэнд муудахад хүргэх олон тооны өвчин тусахад хүргэдэг байна. Гэсэн хэдий ч гэдэс дотрыг цэвэрлэх үйлчилгээтэй байгалийн гаралтай хоол хүнс гэж байдаг.

 

1. Эслэг ихтэй хоолны дэглэм

Эслэг агуулсан хоол хүнсэнд жимс жимсгэнэ, хүнсний ногоо, цоохор майлз, самар болон үр багтах ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлснээр илүү идэвхтэй болж, тогтмол өтгөнөө гадагшлуулахад тусална.

brightlightvegan/Instagram

 

2. Салины тусламжтай шийдэл

Өтгөн хаталтын үед далайн ус эсвэл Гималайн давс шингэлэх үйлчилгээг үзүүлэх ач тустай, өөрөөр хэлбэл та өлөн ходоодон дээрээ уух хэрэгтэй. Гэсэн хэдий ч дээрх бүтээгдэхүүн нь цусны даралт ихтэй, бөөрний өвчтэй болон ходоод гэдэсний эмгэгтэй хүмүүсийн хувьд хориглох заалттай байдаг байна. Тэр тусмаа бөөрний чулуутай бол бүр ч хэрэглэж болохгүй.

 

3. Шүүс болон өтгөн ундаа

Шинэхэн жимсний шахсан шүүс болон өтгөн ундаа нь олон төрлийн витамин, эрдэс бодис болон хүнсний ногооны эслэг чанарыг өөртөө агуулдаг. Гэхдээ та хэт их хэмжээгээр уух хэрэггүй, тэр тусмаа чихрийн шижин эсвэл архаг ходоодны үрэвсэлтэй хүн ууж болохгүйг анхаарна уу.

pocky_queen_/Instagram

 

4. Ургамлын цай

Зарим ургамалд бага зэрэг тайвшруулах нөлөө байдаг ба энэ нь өтгөн хаталтыг зогсоодог. Зуун наст, фзиллиум болон хөөсөн чихрийн үндэс зэргийг жишээ болгон дурдаж болно. Цагаан гаа, сармис болон буурцагт чинжүү нь микробын эсрэг үйлчилгээтэй ба эмгэг үүсгэгч бактериудаас сэргийлнэ. Дээрх цайг хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.

nghigetsanotherplate/Instagram

 

5. Бразик

Байцаа, брокколи болон цэцэгт байцаа нь эслэг чанарыг найрлагандаа агуулсан байдаг тул гэдэсний хорт хавдраар өвчлөхөөс найдвартай хамгаалдаг байна.

alenayaz/Instagram

 

6. Хушга

Омега-3 тослог хүчил хушганы найрлаганд агуулагддаг ба гэдэсний эрүүл байдалд эерэг нөлөө үзүүлдэг.

vara_vanner/Instagram

 

7. Тараг

Тараг бол байгалийн гаралтай пробиотик. Тогтмол хэрэглэх нь хэвлийг хийгээр дүүрэхээс сэргийлж, мөн гэдэсний хорт хавдар тусахаас сэргийлнэ.

annarumma.alfonso/Instagram

Ерөнхийдөө бүдүүн гэдэсний асуудалд өртөхгүйн тулд дараах энгийн зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхэд гэмгүй:

  1. Биеийн хэвийн жинтэй байх
  2. Эрүүл хооллох
  3. Муу зуршлуудаас ангижрах (тамхи татах, архи уух)
  4. Биеэ тогтмол эмнэлэгт үзүүлэх
  5. Идэвхтэй хөдөлгөөн хийх

Цөөн хүмүүс бүдүүн гэдэсний үйл ажиллагаа ямархуу байгаагаас шалтгаалж, тухайн хүний ааш зан ямар байх нь хамаардаг гэдэгт итгэдэг. Бид буруу хоол хүнс идсэнээс болж хорт бодисыг гэдсэндээ хуримтлуулж, улмаар эд эрхтнээ бага багаар үхүүлдэг гэхэд хилсдэхгүй. Эрүүл мэнддээ анхаарал заавал тавиарай.

17
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *