Будаг арилгагч салфетканы арьсанд үзүүлдэг 6 сөрөг нөлөө

0

Нүүр будалтаа арчаад л арилгана гэхээр хэцүүхэн өдрийн дараа хийж болох хамгийн хялбар цэвэрлэгээ биш гэж үү. Гэхдээ бодит байдал дээр энэ нь яг эсрэгээрээ байдаг. Будаг арилгагч салфетка арьсанд зарим нэг маш ноцтой асуудлуудыг үүсгэж байдаг. Үүнийг мэдэж авцгаая.

1. Хуурайшилтын шалтгаан болдог

© depositphotos.com © depositphotos.com

Будаг арилгагч салфетка нь спирт агуулдаг учраас зөвхөн будгийг бус арьсан дээр байх ёстой тосыг ч арчаад авчихдаг байна. Ингэснээр арьсанд чийг дутагдаж хуурайшдаг. Мөн салфеткаар цэвэрлэсний дараа арьсан дээр бохирдол үлдсэн байдаг учраас шууд ардаас нь чийгшүүлэх тос түрхэх нь буруу юм.

 

2. Харшилж магадгүй

© depositphotos.com

Будаг арилгагч салфетка хэрэглэснээр харшлын урвал үүсэх магадлалтай. Энгийн үед арьсан дээр улайлт үүсдэг ч гэсэн энэ тохиолдолд илүү ноцтой байх боломжтой. 2015 онд болсон нэгэн зүйлийг дахин сануулахад нэг эмэгтэй яг ийм байдлаар будаг арилгагч салфетканаас харшилж хуруу болон нүүрэн дээрээ цэврүүтэй болж байсан юм. Хэрэв үнэхээр салфетка ашиглан будгаа арилгах хэрэг гарвал найрлагыг нь сайтар уншаарай.

 

3. Нүхжилт үүсгэдэг

© shutterstock.com

Хүмүүс будаг арилгагч салфеткыг нүүрний будаг, илүүдэл тослог болон бохирдлоо цэвэрлэх гэж ашигладаг. Гэвч үргэлж дутуу цэвэрлэгдэж бохирдол үлддэг нь харамсалтай. Ингэснээр арьсны нүх бөглөрч батга, нүхжилт үүсэх шалтгаан болдог байна.

 

 

4. Хорт хавдар үүсгэдэг

© depositphotos.com © depositphotos.com

Нойтон салфетканы “нойтон” гэдэг үг нь цаанаа химийн нэмэлт бодисууд орсон гэдгийг илэрхийлж байгаа төдийгүй тэдгээр нэмэлт бодисууд арьсанд маш их халтай. Парабен гэх мэт химийн бодисууд нь хөхний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй бөгөөд эстроген дааврыг хиймлээр нэмэгдүүлдэг тул хөхний хавдрын эсүүд хуртай өсөх магадлалтай.

 

5. Хөгшрөлтийг хурдасгадаг

© shutterstock.com

Алдартай гоо сайхны эмч, арьс арчилгааны мэргэжилтний хэлж байгаагаар будаг арилгагч нойтон салфетка ашиглах нь арьс хурдан хөгшрөх шалтгаан болдог гэжээ. Учир нь салфеткаар нүүрээ арчих үед арьсаа ийш тийш нь даралт өгч татдаг нь үрчлээ үүсэх үндсэн шалтгаан болдог байна.

 

6. Нүүрийг жинхэнээсээ цэвэрлэдэггүй

© depositphotos.com © depositphotos.com

Алдарт гоо засалч, арьс арчилгааны мэргэжилтэн Рене Рулогийн хэлснээр нойтон салфетка хэзээ ч бохирдлыг бүрэн цэвэрлэдэггүй. Тэд зүгээр л “шороо, бактери, нүүрний будгийг л арилгадаг”. Гэвч нүүрээ бүрэн цэвэрлэхэд зөөлөн хөөсөөр заавал угаах шаардлагатай байдаг. Тиймээс нүүрээ арьсандаа тохирсон зөөлөн угаагч юм уу цэвэрлэгч ашиглан цэвэрлэж байгаарай.

2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *