
Хайруулын таваг дээрх түлэнхий болон тосыг арилгах үнэхээр төвөгтэй байдаг. Тэр ч байтугай шилэн тагийг цэвэрлэнэ гэдэг үүнээс ч дутахааргүй асуудал билээ. Шилэн тагийг бохирдуулахгүй хэрэглэнэ гэдэг угаасаа хэцүү зүйл. Гэхдээ бидэнд дуулгах сайн мэдээ байна: энэ асуудлыг та хямд үнэтэй бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар шийдвэрлэж болно. Шилэн тагийг шил толь мэт болтол нь цэвэрлэх шалгарсан 2 аргыг хүргэж байна. Өөрт таалагдсан аргаа сонгон хэрэглээрэй!
Арга 1
Орц:
- 2 хоолны халбага сод
- 2 хоолны халбага гичний нунтаг
- Энгийн саван (нунтагласан)
- 1 стакан буцалсан ус
Заавар:
1. Хэрэв шаардлагатай бол таган дээрх бариулыг салгаж авна.

2. Бүх орцуудыг холино. Бэлэн болсон хольцыг таган дээр порлоноор тарааж өгнө. 30 минут хүлээнэ. Тэгээд сойзоор тагийг сойздоно. Сүүлд нь угаана.

3. Үр дүн нь ийм байна.

Арга 2
Орц:
- 1 хоолны халбага 9% агууламжтай цагаан цуу
- 1 хоолны халбага хүнсний сод
- 28 гр нунтагласан саван
- Тугалган цаас
Заавал:
- Шилэн тагийг бүлээн усанд хийнэ. Хэдэн минут өнгөрсний дараа тугалган цаасаа бөмбөлөг хэлбэртэй болгоод зөөлөн үрнэ.
- Нунтагласан саванг бага хэмжээтэй бүлээн устай хольж, дээр нь цагаан цуу болон содыг нэмж, зуурмаг болгоно.
- Зуурмагийг шилэн таган дээрээ түрхэж тугалган цаасаараа сайтар үрж, дараа нь угаана.

Бичлэг үзэх:
Шилэн тагнаас тос болон бусад бохирдлыг арилгах амаргүй боловч, дээрх 2 аргыг мэдэж байхад боломжтой! Эдгээр аргуудыг хадгалж аваад туршаад үзээрэй. Танд эрт оройгүй хэрэг болох болно!








Bolormaa Sh
2020/05/10 at 20:48
bayarlalaa.
Ferluci
2020/05/11 at 16:39
Эрдэнэ Очир