Хуурамч дарсыг хэрхэн хялбархан таних вэ? Хамгийн сайныг нь сонгож сурцгаая!

4

Сайн чанарын лонх дарс нь найз нөхөд, романтик болзоо болон ер нь л цагийг сайхан өнгөрөөхөд тун чухал зүйл билээ. Гол асуудал нь тэрхүү сайн чанарын дарсыг олох явдал юм. Сайхан амттай, өглөө босоод яах гэж энэ дарсыг уув даа гэж бодохгүй байхаар дарс байх нь чухал.

Ингээд сайн дарсыг дэлгүүрт байхад нь л ялгаж сурах хэдэн зөвлөгөөг танилцуулъя.

 

Ямар дарс сонгох вэ?

Үйлдвэрлэгч нар өөрийн дарсыг сайн дарс болгон харагдуулах гэж ямар их арга заль хэрэглэдэг тухай яриад ч хэрэггүй биз. Хуурамч дарс хийх олон арга бий: нунтаг дарс (найруулсан хуурай дарс), глицерин нэмсэн дарс, шүлт нэмсэн дарс, өнгө оруулагч будагтай дарс гэх мэт. Эдгээр олон дарс дундаас тэрхүү чанартай, жинхэнэ сайн дарсыг ялгаж олно гэдэг ихээхэн чухал, төвөгтэй ажил билээ.

Бүх зүйл дэлгүүр дотор эхэлнэ. Энд үнэ хамгийн чухал үзүүлэлт биш бөгөөд найдвартай сайн үйлдвэрлэгчийн шошготой боловч хуурамч дарс байх тохиолдол их. Жижиг зүйлд анхаарал хандуулж чадвал та иймэрхүү арга зальд автахгүй байж болно.

1. Лонх

Сайн дарсыг хэзээ ч цаасан хайрцагт савлахгүй бөгөөд зөвхөн нунтаг дарсыг л ийм саванд хийдэг байна. Мөн шавар саванд хийдэггүй бөгөөд дэлгүүрийн нөхцөлд ийм саванд хийсэн дарс чанараа удаан хадгална гэж үгүй. Жинхэнэ дарсыг зөвхөн шилэн лонхонд л савладаг.

 

2. Шошго

Дарс худалдаж авахын өмнө шошгыг нь сайн хар. Хэрвээ та үнэтэй, нэртэй үйлдвэрлэгчийн дарс авах гэж байгаа бол шошго нь ямар ч алдаа мадаг, өө сэвгүй байдаг гэдгийг сана. Сайн, чанартай дарс үйлдвэрлэгч нар ийм зүйлд хэмнэлт хийнэ гэж байдаггүй байна. Шошгоны зах хэсгийн наалт салсан, бичиг тэмдэг нь тод биш, янз бүрийн цавууны үлдэгдэл гэх зүйл тэнд байдаггүй. Хэрвээ иймэрхүү зүйл байвал лонх дотор хуурамч дарс байх магадлал маш их юм шүү.

Хийсэн он сар нь бусад мэдээллээс тусдаа хэсэгт дарагдсан байх ёстой. Бүх л тоо, бичиг тод, ямар нэг алдаа, буруу зөрүү, бүдэг бадаг зүйлгүй байна. Шошго болон бөглөөний бичиг хоорондоо адилхан, ямар ч зөрүүгүй байна.

 

3. Бөглөө

Мэдээж үүнийг дэлгүүрт шалгах арга үгүй боловч гэртээ задлахдаа анхаарах хэрэгтэй. Бөглөөний урт нь дарсны чанарыг тодорхойлохгүй. Урт үйсэн бөглөөгөөр удаан дарах дарсыг бөглөх бол богино бөглөөгөөр залуу, удахгүй хэрэглэх дарсыг бөглөдөг байна.  Харин бөглөө хийсэн материал их чухал. Сайн дарсыг хуванцар таглаагаар бөглөнө гэж үгүй.

Сайн дарсны бөглөөнөөс жимс үнэртэх бөгөөд янз бүрийн хөгц мэтийн зүйл үнэртдэггүй.

Бөглөөний чанар янз бүр байж болох боловч хамгийн гол нь бөглөө үйрч байх ёсгүй. Хэрвээ дарс онгойлгогчийн үйлчлэлээр бөглөө үйрч, бутарч байвал энд хэмнэлт хийсэн байгааг илтгэж байгаа хэрэг юм. Нэр хүндтэй, сайн дарс үйлдвэрлэгч нар ийм зүйл хэзээ ч хийдэггүй билээ.

Гэртээ дарсаа авчирсан хойно ямар нэг эргэлзээ байсаар байвал үүнийг шалгах дөрвөн арга бий. Амт, үнэр нь сэжигтэй санагдвал эдгээрийг туршаад үзэхэд илүүдэхгүй билээ.

Шилдэг лайфхак

1. Сод

Хүнсний сод нэмэх явцад жинхэнэ дарсны өнгө өөрчлөгддөг. Энэ нь усан үзмийн цардуул содтой урвалд орж байгаа хэрэг юм. Харин синтетик дарс өнгөө өөрчилдөггүй.

2. Глицерин

Нунтаг дарс авсан юм биш биз гэдэг эргэлзээгээ тайлахын тулд дарсан дээрээ хэдэн дусал глицерин хийгээд үз. Жинхэнэ дарсанд энэ нь шууд ёроолд тунаж өнгөө хэвээр хадгална. Харин глицерин өнгөө өөрчилж шар болон улаан өнгөтэй болбол энэ нь нунтаг дарс гэсэн үг юм.

3. Шохой

Энэ бол будаг оруулагч байгаа эсэхийг шалгах нэг сайн шалгуур юм. Шохойн дээр дарсны хэдэн дуслыг дусаагаад үз. Дусал хатсаны дараа цайвар, гэрэлтэй өнгөтэй толбо үлдэж байвал дарс маань өнгө оруулагч будаггүй, сайн дарс гэсэн үг. Харин толбоны өнгө өөрчлөгдөж байвал дарсанд будаг байна гэсэн үг юм шүү.

4. Сэгсрэх

Дарсны чанарыг шалгах бас нэг сайн арга. Лонхыг сэгсэрсний дараа сайн дарсны хөөс дунд хэсэгтээ хуримтлагдаж удалгүй алга болно. Харин муу дарсны хөөс зах хэсэгт бий болох ба удаан алга болно.

Энэхүү видеонд дээрх аргаар дарс шалгахад ямар үр дүн гардгийг харуулах билээ.

Хэрвээ аливаа нэг арга нь уг дарсыг муухан эд гэж таниулбал цаашид энэ дарсыг авах хэрэггүй юм. Өөрийн эрүүл биеийг чанар муутай хороор хордуулах хэрэггүй. Сайн дарснаас та сайхан сэтгэгдэл авах ба таны биед ч сайн нөлөө үзүүлэх билээ.

Та одоо сайн дарс хэрхэн сонгохыг мэддэг боллоо. Эдгээр энгийн аргыг хэрэглэн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын арга залиас зайлсхийж чадна. Анхааралтай байж, жижиг зүйлийг ч сайтар анзаарч хамгийн сайн дарсыг сонгож байгаарай.

Сайн дарсыг муу дарснаас ялгах өөр арга мэддэг бол та түүнийгээ сэтгэгдэл дээр бичиж бидэнтэй хуваалцаарай.

31
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. М. Пүрэвбаатар

    М. Пүрэвбаатар

    2018/09/27 at 15:08

    Maya Maya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *