
Дэлгүүрийн лангуун дээрх тараг, аарц, жигнэмэг, бялуу, кекс, чихэр, жүүс. Эдгээр бүтээгдэхүүнд нийтлэг юу байна вэ? Сахар. Амттан – сайн зүйл үгүй. Та өөрийгөө байнга амттан идээд байдаггүй гэж бодож болно, яагаад гэвэл чихэр тэр болгон иддэггүй нэгэн. Гэхдээ хоол хүнсэндээ хэрэглэж байгаа өөр бусад бүтээгдэхүүнд сахарын агууламж байгааг мартаж болохгүй. Бие махбодь тодорхой хугацааны дараа хуримтлагдсан сахарын хэмжээг боловсруулж чадахгүйд хүрэх бөгөөд асуудал үүсэж байгааг ямар нэгэн дохиогоор илэрхийлнэ. Чухам юунд анхаарал хандуулах ёстойг танд танилцуулахаар бэлдлээ.
1. Таны жин нэмэгдээд байна уу?
Өөхлөлт – дэлхий дахинд тулгараад байгаа томоохон асуудал. Үүний гол буруутан нь сахар гэж үзэж байна. Ялангуяа ундаад агуулагдах сахарыг тэр болгон тооцоолддоггүй: жүүс, хийжүүлсэн ундаа, амттай цай – энэ бүх төрлийн шингэнд фруктоз, сахар ихээр агуулагддаг. Сахарын агууламж ихтэй эдгээр шингэн нь өөхлөлтөнд хүргэдэг байна.
2. Нүүрээр батга гарч, тууралт үүсээд байна уу?
Сахарын хэрэглээ хэтэрсэн тохиолдолд нүүрэнд шууд илэрдэг нь нууц биш. Үүнээс гадна тууралт зөвхөн нүүрэн дээр төдийгүй хүзүү, дух болон цээжээр гарахыг ч үгүйсгэхгүй.
3. Та байнга ядарч байна уу?
Өглөөний цайндаа байнга амттан (бялуу, амттай нарийн боов эсвэл уусгадаг каш) иддэг бол үр дүн нь нэг л байх болно – бие дэх сахарын хэмжээ богино хугацаанд нэмэгдэж дараа нь хурдан унана, ингээд л дахиад өлсөж эхэлнэ. Үр дүнд нь та өөрийгөө ядарч байгааг мэдрэх болно. Тиймээс өглөөний цайнд идсэн амттан танд сайн зүйл хэзээ ч авчрахгүй шүү.
4. Та байнга ихээр өлсөнө
Энэ мэдрэмж нь инсулин дутагдаж байгаатай холбоотой буюу чихрийн шижингийн 1 эсвэл 2-р төрөлд оржээ. Инсулин дутагдахад бие махбодь цусны эсээс глюкозын молекулыг тээвэрлэх хэвийн үйл ажиллагаа нь алдагддаг байна.
5. Таны сэтгэл санаа тавгүй байна уу?
Цусан дахь сахарын агууламж өндөр байхад депресст хүргэдэг байна. Хүн сэтгэн бодох чадвараа алдаж амархан ядарна, бас ямар ч санаачлагагүй болж унжийдаг байна.
6. Байнга ханиад томуу эсвэл өөр өвчнөөр амархан өвчлөх
Цусан дахь сахарын хэмжээ архаг байдлаар өндөр байгаа байвал лейкоцитийн үйл ажиллагаа доголдоно. Уг бодис нь дархлааг дэмжих гол үндэс болж өгдөг тул аливаа халдвартай тэмцэхэд нөлөөлдөг байна. Тийм учраас та амархан ханиад томуу хүрнэ, цаашлаад нянгийн гаралтай өвчин тусах бөгөөд амархан хүндрэх эрсдэлтэй. Мөн шарх сорви ч удаан аньж эдгэдгийг анхаарах хэрэгтэй.
7. Гэдэс ходоодны хямрал, цистит болон бөөр, шээсний замын архаг өвчинд өртөмтгий байна уу?
Зэрвэс харахад сахар эдгээр өвчинтэй ямар ч уялдаа холбоогүй мэт санагдана. Эдгээрийг микрофлор нэгтгэж байгааг та мэдэх үү? Микрофлор нь ходоодонд бий болох бөгөөд “сайн” микро биетүүдээс бүрддэг (бифидо- болон лактобактери), мөн нөхцөлт патогеныг (дрожж, бактери) мартаж болохгүй. Бактер болон дрожж нь сахараар хооллох дуртайг сонсоод та гайхах байх. Гэдэс ходоодонд сахар их байх тусам патоген микро орчин илүү идэвхтэй байх болно, өөрөөр хэлбэл эрүүл буюу “сайн” микро биетүүд гэмтэж эрүүл орчин эвдэгдэнэ гэсэн үг юм. Цаашлаад шээсний замын систем хортой микро биетүүдээр хордож бөөр, шээсний замын системийн (цистит, цагаан шингэн) архаг өвчин хүндрэхэд хүргэх ажээ.
Цусан дахь сахарын өндөр хэмжээ өөр юунд хүргэж болох вэ?
- Архаг өтгөн хаталт эсвэл архаг гүйлгэлт
- Толгойн өвчин
- Арьс хуурайшиж загатнах
- Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдох, архаг цистит болон эмэгтэйчүүдийн өвчнүүд
- Шарх, сорви удаан эдгэх
- Спортоор хичээллэсэн ч гэсэн жин хасагдахгүй байх
Сахарын хэт их хэрэглээ нь ямар аюултай вэ?
- Хавдрын өвчин тусах эрсдэл эрс нэмэгдэнэ
- Зүрх судасны өвчлөл тусах эрсдэл нэмэгдэхээс гадна уг өвчлөлтэй бол хүндрэх аюултай
- Чихрийн шижинтэй болох эрсдэл нэмэгдэнэ
- Арьс хөгшрөх үйл явц хурдасна
- Шүдний эрүүл байдал алдагдана
Сахарын хэрэглээг хэрхэн багасгах вэ?
- Амттай ундааны хэрэглээнээс татгалзана
- Цэвэр тараг, аарцыг сахараар амтлахаас илүүтэй жимсгэнээр амталж иднэ
- Чихрийн оронд жимс, самар идээрэй
- Салатны амттай соусыг өөр зүйлээр орлох, жишээ нь зөгийн балтай гичтэй соусны оронд чидун жимсний тос болон уксус хэрэглэнэ.
- Уусдаг каш болон өглөөний бэлэн хоолны хэрэглээнээс татгалзана. Энэ төрлийн хоолыг овьёосны жимсгэнээр амталж иднэ.
Хэрвээ та хэтэрхий их сахарын хэрэглээтэй бол бие махбодийн хэрэгцээг зөв хангаж чадаж байгаа эсэхээ сайтар бодож үзээрэй. Хүсэлдээ автаж хооллохын оронд өөрт чухам юу хэрэгтэй байгаа бол гэсэн байр сууринаас хоол хүнсэндээ хандана. Жишээ нь, хэрвээ та амттан идмээр санагдаад байгаа бол таны бие махбодид тодорхой төрлийн амин дэм дутагдаж байж болно, магадгүй аз жаргалын гормон таниас амттан нэхээд байна уу? Чихэр эсвэл нарийн боовыг брокколи эсвэл эрдэнэ шишээр орлуулах бүрэн боломжтой. Ямар нэгэн хортой хүнс идэх хүсэл төрөөд байвал хэдхэн минут тэвчээд эрүүл хооллохыг хичээх хэрэгтэй. Бие махбодь тань танд талархах болно шүү.








Tungaa Tungaa
2018/09/26 at 10:50
Сайнтуяа Баасанжав
Boloroo Boogii
2018/09/30 at 12:37
Khandkhuu Norolkhoijav