Пакистанд хэрэгжүүлсэн “10 тэрбум модны цунами” хэмээх мод тарих төсөл ямар ч үржил шимгүй цөл болсон газрыг өвс, модоор дүүрсэн ногоон байгууламж болгон өөрчилжээ

0

Мод тарих нь цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах хамгийн сайн арга юм. Тиймээс олон оронд мод тарих ажлыг санаачлан зохион байгуулсны дотор 600 “YouTuber” 20 сая мод тарих амлалт өгч Этиоп улс хагас өдрийн дотор 350 сая гаруй мод тарьж дэлхийн дээд амжилтыг эвдсэн нь энэ ажил ямар өргөн хүрээг хамарсны тод илрэл юм.

Хэдийгээр коронавирусийн цар тахал сүүлийн саруудад олон салбарыг саатахад хүргэсэн ч мод тарих шинэ санаачилгууд гарч, дахин өөр кампанит ажлууд өрнөсөөр байгаа юм. Тиймдээ ч хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд маш идэвхтэй хичээсээр байна. Яг ийм санаачилгуудын нэг бол Пакистаны хамгийн том төсөл буюу 10 тэрбум модны цунами юм. Тэдний олон нийтийн сүлжээнд хуваалцсан тус газрын өмнөх болон дараах байдлыг харуулсан видео маш олон хүнд хүрээд байна.

 

Бидний зарим нь энгийн нэг зорилгодоо хүрэх гэж олон жилийг зарцуулдаг бол байгаль эхэд тийм он удаан жил шаардлагагүй бололтой

 

Пакистаны Байгаль цаг уур, орчны өөрчлөлтийг хянах газрын зөвлөх Баллоки дахь байгаль хэдхэн жилийн дотор хэрхэн өөрчлөгдөж буйг харуулсан өмнөх болон дараах видео бичлэгийг хуваалцсан нь олон орны хувьд үлгэр жишээ болохуйц ажил болжээ

Malik Amin Aslam

Пакистаны Ерөнхий сайдын зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийг хянах холбооны сайд Малик Амин Аслам өөрийн Твиттер дээрээ Пунжаб дүүрэгт байрлах Лахорын ойролцоох Баллоки байгалийн нөөц газар ямар байсан, одоо ямархуу байдалтай байгаа талаар видеог хуваалцжээ.

Тус видеонд хэдэн жилийн турш ногоон байгууламжгүй байсаар үржил шимээ бүрэн алдсан газрыг харуулаад, дараагаар нь тус бүс нутаг өнөөдөр өвс, модоор дүүрсэн цэцэглэн хөгжиж буй ногоон байгууламж бий болсныг харуулжээ.

 

Энэхүү өөрчлөлт нь Пакистаныг ойжуулах зорилготой 10 тэрбум модны цунами төслийн нэг хэсэг юм

Malik Amin Aslam

10 тэрбум модны цунами бол Пакистаны ойжуулах хэрэгтэй бүс нутгийг дэмжих зорилгоор төрөөс санхүүжүүлсэн томоохон төслүүдийн нэг юм. Энэхүү төсөл нь таван жилийн хугацаанд 10 тэрбум мод тарьж, ойн талбайг нэмэгдүүлэх, доройтсон ойг нөхөн сэргээх, ногоон байгууламж, ан амьтдыг хамгаалах, нутгийн иргэдийг ажлын байраар хангах зэрэг олон зорилтыг биелүүлэхээр төлөвлөж байна.

Мод тарьснаар хөрсний доройтлыг сэргээж, усны ундаргыг нэмэгдүүлэн, үер усны аюулыг багасгаж, хөрс болон ойр орчмын газрыг биологийн олон янз байдлаар баяжуулахад тусалдаг болохыг та харж байгаа байх. Түүнчлэн ой модтой газарт ургадаг ургац ган гачиг, хэт их бороо, цаг агаарын эрс тэс нөлөөнд илүү тэсвэртэй байдаг байна.

Энэхүү төсөл нь ойн талбайг нэмэгдүүлэх, доройтсон ойг нөхөн сэргээх, ногоон байгууламж болон тус бүс нутагт амьдардаг ан амьтдыг хамгаалах үндсэн зорилготой

Malik Amin Aslam

Эдгээр зорилгод хүрэхийн тулд 2020 онд 20,798 га талбайд тариалалт хийжээ. “The Redd Monitor”-ын мэдээлж буйгаар нийт 350,000 га талбайд мод тарьсан бөгөөд уг төслийн хүрээнд төрийн өмчит ойд 3500 орчим ногоон хашлага бий болгосон байна.

Мөн энэ жилийн хоёрдугаар сард тус яамнаас ойжуулалт хэрэгтэй хэсгүүдэд дахин  250 сая ширхэг суулгац тарихаар төлөвлөж байгаагаа зарлав.  Гэсэн хэдий ч коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хөл хорионы улмаас тус ажил хэрэгжиж буй эсэх нь тодорхойгүй байна.

 

Төсөлд 27 хэсгийн 3 бүс багтсан бөгөөд ахиц дэвшил нь улс орны өнцөг булан бүрт харагдсаар байна

Malik Amin Aslam

 

Өнөөг хүртэл нийт 350,000 га талбайд мод тарьж, улсын хэмжээнд 3500 ширхэг ногоон хашлага бий болгов

Malik Amin Aslam

 

Энэхүү төсөл нь Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн байгаль хамгаалах сан, ОУСБХ зэрэг томоохон байгууллагуудаас ихээхэн сайшаагдсан байна

Энэхүү төслийг  хэд хэдэн шалтгааны улмаас ийнхүү өргөн хүрээнд хэрэгжсэн гэж үздэг. Төрийн зүгээс татварын асуудал, хууль бус тариалалт, газар шорооны ажлын чанар, зөвшөөрөлгүй газар ашиглалт, авилга зэрэг сөрөг нөлөөтэй хүчин зүйлүүдэд зоригтой арга хэмжээ авсан байдаг.

Гэвч үүний хажуугаар нэг асуудал үүссэнийг “Redd Monitor” сурвалжилсан бөгөөд коронавирусийн хөл хорионы улмаас нутгийн тариачид өдөрт ердөө 500 рупий олдог болсон нь цар тахлаас өмнө олдог байсан 800 рупийгийн тал нь л гэсэн үг гэжээ. Гэсэн хэдий ч төсөл нь олон жилийн туршид маш их нэр хүндтэй болж, олон арван дэмжлэг авсны дотор Дэлхийн Эдийн Засгийн Форум, Дэлхийн байгаль хамгаалах сан, “IUCN” зэрэг байгууллагаас гаргадаг “Planet for Planet Fund (UNFCCC)” сангийн томоохон төслүүдийн 4-р байрт эрэмбэлэгдсэн байна.

 

Төсөл нь байгалийн үзэсгэлэнт байдлыг сэргээхээс гадна ажлын байр бий болгож, зэрлэг ан амьтдын аюулгүй байдлыг хангах давхар зорилготой

10 тэрбум модны “цунами” төслийг хэрэгжүүлсэн Пакистан улс өөр хэд хэдэн томоохон төслүүдэд нэгдээд байгаа юм. Үүний дотор 12 цагийн дотор 350 сая ширхэг суулгац тарьж чадсан Этиопийн дээд амжилт ч орж байна. Тус рекордыг эвдэх өөр нэг оролдлого Энэтхэгт болсон бөгөөд 1,5 сая сайн дурынхан нэг дор цуглан  66 сая модыг тарьсан явдал байв.

9
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayarsaikhan Dash

    Bayarsaikhan Dash

    2020/08/10 at 14:52

    Үнэн бол зөв зүйл бна!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *