Сонжоо: Таны сонгосон бөгж таны дотоод сэтгэлийг яг таг хэлж өгөх болно

0

Орчин үеийн сэтгэл судлалд төсөөлөн бодох хэд хэдэн төрлийн дасгалууд байдаг. Эдгээр дасгалын гол зорилго нь хүний дотоод ертөнцийг нээхэд оршино, өөрөө өөртөө хандах хандлага, мөн гадаад ертөнцөд хандах хандлагыг ч тодорхойлох ажээ. Энэ төрлийн тест нь нэгэн сонирхолтой даалгавраар буюу асуултаар эхэлнэ: “Та өөрийгөө … гэж төсөөл дөө?”. 1971 онд америкийн сэтгэл судлаач Стив Андреас (жинхэнэ нэр нь Жон О.Стивенс) төсөөлөн бодох аргыг анх гаргаж ирсэн байдаг, уг аргыг “Үнэт эдлэлийн лангуу” гэж нэрлэжээ. Уг арга нь энэ төрлийн тестүүдийн үндэс суурь болсоор иржээ.

Уг нийтлэлийн зохиогч өөрөө сэтгэл судлаач бөгөөд манай уншигчдад зориулж төсөөллийн нэгэн сонирхолтой тестийг бэлджээ. Уг тестийн тусламжтайгаар та өөрийнхөө тухай багахан ч болов шинэ зүйлийг мэдэж авах болно, гэхдээ сануулж хэлэхэд, үүнд зөв болон буруу хариулт гэж байхгүйг анхаараарай.

Төсөөлөөрэй

Та задгай сансарын орон зайгаар зугаалж байна, эргэн тойрон нам гүм, хэн ч байхгүй, ганц үг сольё гэвч амьтай зүйл алга. Таны сэтгэл санаа тайван бөгөөд амар амгалан. Эргэн тойрон хурц гэрлүүд гялалзана. Та явсаар л, явсаар байтал нэгэн жим олж харлаа, хөл доогуур одод гялалзах ажээ. Тэр жимийг дагаж явахаар шийдэв.

Цааш хэдэн метр гүн явж байтал нэгэн гоёмсог сандал харагдана, өөрийн эрхгүй сууж амрах хүсэл төрнө. Хөлөөр дүүрэн одод, яг л намрын шаргалтаж унасан навчсыг санагдуулам. Гялалзан харагдах оддыг хөлөөрөө зөөлөн өшиглөхөд нэгэн хатуу зүйл хөлд тээглэхийг мэдэрлээ. Доош тонгойж харвал бөгж байх юм – аваад сайтар ажиглаж харлаа.

Ямар бөгж байна вэ? Ямар металлаар хийсэн байна? Олсон олз танд таалагдав уу, юу гэж бодож байна вэ? Энэ бөгж хэдий хэр настай бол? Бөгжийг өөртөө үлдээмээр байна уу?

Төсөөлсөн бөгжөө бидний зурагтай харьцуулж үзнэ үү. Таны төсөөлсөн бөгжний зураг байна уу?

1.

 

2.

 

3.

 

4.

 

5.

6.

 

7.

 

 

Тестийн хариу

Бөгж өөрөө өөртөө хандах хандлага гэдгийг та ойлгосон биз дээ? За одоо таны сонгосон бөгж ямар дугаартай байсныг сонгоод хариутай нь танилцаарай.

1. Статус болон гадаад үзэмжээрээ бусдад нийцэх хүсэлтэйг илтгэж байна. Өөрийгөө бусдаас илүү бөгөөд хожигдол хүлээхийг тэвчихгүй. Мөн уг сонголт мөнгө их дутагдаж байгааг илтгэнэ.

2. Гэр бүл таны амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл. Магадгүй, өөрийн гэр бүлийг бий болгох хүсэлтэй эсвэл эцэг, эхээ эргэж тойрохыг төлөвлөж байна. Ямар ч тохиолдолд гэр бүлийн уламжлал таны хувьд маш чухал.

3. Том гоёлтой жижиг бөгжийг сонгосон бол та яг одоо хөнгөхөн бөгөөд романтик зүйл хүсэж байгааг илтгэнэ. Сонголт их байна, жишээ нь, шинэ харилцаанаас эхлээд хайрын хот руу аялах – Парис. Гэхдээ заримдаа энэ хүслийг франц кино үзээд дарж болдог, эсвэл амттай сайхан десерт идээрэй. Гоёмсог боодолтой шоколад ч бас оргилсон хүслийг дарна.

4. Модон бөгжний сонголт хувцас зэрэг материаллаг эд зүйлд төдийлөн анхаарал хандуулдаггүйн шинж. Амьдралын эрүүл  хэв маягийг эрхэмлэх ажээ. Мөн цэвэр цэмцгэр, эргэн тойронтойгоо нийцэж амьдрахыг хүснэ.

5. Хуучирсан бөгж сонгосон хүн яг одоо өөрийгөө их ядарч байгаагаа мэдэрч байна. Энэ бол түр зуурын сонголт, амьдралын тодорхой үетэй л холбоотой юм.

6. Энэ хуучны бөгжийг сонгосон хүн түүхэн романд дуртай нэгэн байх, мөн алдартай нууцлаг түүх, эртний эзэнт гүрний түүхийг ихэд сонирхдог. Эдгээр сонирхлуудаас гадна нийгмийн дээд түвшинд байх дуртайг илтгэнэ. Өөрийнхөө гарал үүслийн тухай гоё домог зохиогоод (гарал үүсэл нь өөр байсан ч хамаагүй) явж мэдэх л хүн.

7. Жирийн металлаар хийсэн энгийн бөгжний зураг байгаа, гэхдээ моодны бөгөөд загварлаг. Хэрвээ та өөртөө чухам ийм л гоёл төсөөлсөн бол таны залуу бөгөөд орчин үеийн сэтгэлгээнд атаархахаас өөр арга алга. Та хэдэн настай байх нь огт хамаагүй, та залуугаараа алхана.

Бөгжний тухай таны хариултууд дараах зүйлийг илэрхийлсэн байж болно:

  • Өөрөө өөртөө хандах таны хандлага. Бөгж танд таалагдаад сонголтоо хийсэн бол бүх зүйл хэвийн гэж үзнэ.
  • Таны бодсон бөгж олон, олон жил болсон байвал танд амралт хэрэгтэй эсвэл мэдлэгээ дээшлүүлэх цаг болжээ.
  • Бөгжийг өөртөө үлдээмээр байна уу гэдэг асуултад үгүй гэсэн хариулт өгсөн бол таны амьдралд дутагдаж байгаа зүйл алга, таны амьдрал бүхий л талаараа дүүрэн байна гэж ойлгоорой.

Та өөрийн хариултыг коммент хэсгээр бусадтайгаа хуваалцахад бэлэн үү?

14
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Сарангуй Хоролжав

    Сарангуй Хоролжав

    2020/05/26 at 14:03

    😂

  2. Сарангуй Хоролжав

    Сарангуй Хоролжав

    2020/05/26 at 14:03

    4

  3. Jargalsaikhan Baterdene

    Jargalsaikhan Baterdene

    2020/05/26 at 14:05

    2

  4. Shatar Undrah

    Shatar Undrah

    2020/05/26 at 18:38

    1, 6 taalagdaad bn kk

  5. Nominerdene Sukhbold

    Nominerdene Sukhbold

    2020/05/26 at 22:34

    Хамгийн эхний бөгжийг сонгоё

  6. Tegshee Eebig

    Tegshee Eebig

    2020/05/26 at 22:36

    3

  7. Enkhlen Enkhlen

    Enkhlen Enkhlen

    2020/05/27 at 19:58

    5 ???

  8. Naljirmaa Naljirmaa

    Naljirmaa Naljirmaa

    2020/05/28 at 11:41

    Яг үнэн бна.

  9. Nyamdorj Monkhzul

    Nyamdorj Monkhzul

    2020/05/28 at 20:38

    3

  10. Tselmuun Togtoh

    Tselmuun Togtoh

    2020/05/29 at 07:31

    1

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *