Гэрийн нөхцөлд өөрийнхөө үсийг яг л мэргэжлийн үсчин шиг засаж, тайрах 7 арга

0

Гэртээ үсээ тайрна гэхээр аймар сонсогдож байна уу? Гэвч дэлхий нийтээр хөл хориотой байгаа энэ үед үсчид онлайнаар зөвлөгөө өгөх нь трэнд болоод байгааг мэдсэн үү? Хэдийгээр бид мэргэжлийн ур чадваргүй байж болох ч, гэртээ үсээ тайрлаа гээд муудах юу байх вэ. Ингээд яг одоо үсээрээ оролдох гэж байгаа хүмүүст тус болох үс тайралтын тухай зөвлөгөөг хүргэж байна.

1. Шаардлагатай хэрэгслээ бэлд

© shutterstock.com © shutterstock.com

Суурь зарчмуудыг алгасах хэрэггүй. Энэ нь ойлгомжтой зөвлөгөө мэт санагдаж болох ч хайчны ир мохоо байж болохгүй. Хурц байх тусмаа илүү сайн. Мэргэжлийн үсчдийн хэрэглэдэг хайчийг худалдаж аваад гэртээ ашиглах ч боломжтой.

Үсний төрлөөс хамаарч шаардлагатай багаж хэрэгсэл өөр өөр байж болно. Жишээлбэл, өргөн шүдтэй сам нь буржгар үсэнд маш сайн тохирдог бол шулуун үсэнд нарийн шүдтэй сам тохирдог байх жишээний. Мөн үсний боолт, хавчаар зэргийг ашиглаж тайрах хэсгээ нарийн тооцоолж болно. Шулуун үсийг тэгш тайрахын тулд хавчаар ашиглан үсний угийг дарна.

Танд хэрэгтэй зүйлсийн жагсаалт:

  • Хурц иртэй хайч
  • Сам
  • Боолт юм уу хавчаар
  • Ус шүршигч
  • Алчуур

Санамж: Буржгар үс норсон үедээ урт болдог тул хэт их тайрч болохгүй. Норгохдоо ус шүршигч ашиглаж болно.

 

2. Ямар болохыг хүсэж байгаа, яаж тайрч чадахаа тооцоолж тэнцвэрийг нь олох

  • Шулуун үсийг тайрахдаа бодож байгаа уртаасаа хагас см илүү тайраарай. Ингэснээр дараа нь үсчин орж хэлбэрийг нь засуулахад хэт богино болох эрсдэлгүй болно.
  • Хэрэв та долгионтой эсвэл буржгар үстэй бол шууд нэг тайралтаар шулуун хайчилж болохгүй. Үснийхээ долгионд тааруулж тайралт хийнэ.
  • Хэрэв огцом өөрчлөлт хийж богиносгохоор шийдсэн бол дахин нэг бодоод үзээрэй. Учир нь ямар төрлийн тайралт зохихоо мэдэхгүйгээр шууд богинохон үстэй болж болохгүй шүү дээ. Тиймээс бусад хүнд тайрмал үс ямар харагдаж байгаа шиг өөртөө ч бас тийм харагдана гэсэн итгэлтэй байж болохгүй. Үсний засалтыг нүүрний хэлбэр, үсний хэлбэр, цаашлаад бүр биеийнхээ хэлбэрт тааруулах ёстой.

 

3. Шатлалтай үсний тайралт

Хайчлах үед ямар нэгэн гогцоо үүсгэхгүйн тулд үсээ сайтар самна. Үсээ самнадаг шигээ самнаж болох бөгөөд арын хэсэгт гогцоо үүсгэхгүйн тулд үсээ бүгдийг нь урагш болгож байгаад хойноос нь урагш чиглэлтэй самнана. Ингээд пони хэлбэртэй болгож боох хэрэгтэй.

Дараа нь шугам ашиглан тайрах уртаа тааруулаад хавчаар ашиглан тэмдэглэгээ хийнэ. Хүссэн хэмжээнээсээ бага зэрэг урт тайрахаа мартаагүй биз.

Хайч ашиглан бага багаар хайчилж эхэлнэ. Хэрэв хэмжээ алдах гээд байвал бөөнд нь барьж байгаад ганцхан хөндлөн хайчилсан ч болно.

 

4. Шатлалтай үсний өөр нэг тайралт

Өмнөх шаталсан хэсгийг дахин богиносгохдоо үсээ сайтар самнаад урд хэсгээс эхэлнэ. Илүү байгалийн мэт харагдуулмаар байвал үсээ бага багаар тасалж мушгина. Хуруугаа ашиглан тайралт хийх хэсгээ тэмдэглэнэ.

 

 

5. Уусгалттай болгохын тулд ташуу тайралт хийнэ

Эрчилсэн үсээ тайрахдаа хайчаа өнцөг үүсгэж барина. Шууд хөндлөн тайрвал үс тэгшхэн болж эв хавгүй харагдана. Тиймээс эрчилсэн хэсгийг бага зэрэг ташуу байрлалтай хайчилна.

 

6. Үсээ жижиг хэсгүүд болгон хуваах

Үсний хавчаар ашиглан үсээ жижигхэн хэсгүүд болгон тасалж хуваана. Өмнөх шатлалтай байгаа хэсгүүдийг дагуулж тайралтаа хийгээрэй. Мэдээж ташуу өнцгөөр хайчлахаа мартаж болохгүй.

 

7. Үсний үзүүр сэмлэх

Урд хэсгээ тайрсан бол одоо үсний үзүүрээ янзална. Үсчид үс зассаныхаа дараа үзүүрийг нь хэрхэн сэмлэдгийг санаж байна уу. Зураг дээрх шиг барьж байгаад бага багаар хайчилна.

 

Бонус: Чёлк хэрхэн тавих вэ?

Чёлк хүний төрхийг бүрэн өөрчилж чадна. Гэвч энэ нь тийм ч амархан тайралт биш юм. Тиймээс зураг дээрх шиг нүүрний маск тавьж байгаад тайрвал илүү хялбар болох болно. Чёлк тайрахдаа үсээ 3 хэсэг болгож хуваана. Урд, дунд, хажуу гэсэн 3 хэсэг. Хоёр хажуу талыг хавчаараар хавчаад урд үлдсэн үсээ эрчилж байгаад хайчилна. Хавчсан байсан үснүүдээ задлаад өөрийн мэдрэмжээр хэлбэрт оруулж тайрна.

25
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *