Эмч нарт зориулан 30 сая фунт стерлинг цуглуулж чадсан ахмад дайчны 100 насны ойг Их Британичууд хамтдаа тэмдэглэж байна. Түүнд хүмүүсээс 125 мянган мэндчилгээ иржээ

0

Британийн ахмад дайчин ахмад Том Мур 4 дүгээр сарын 30-ны өдөр 100 насныхаа ойг тэмдэглэжээ. Мэдээж өндөр насныхаа ойг тэмдэглэж байгаа нь угаасаа тэмдэглэлт өдөр, гэхдээ яагаад мистер Мурын төрсөн өдрийг Их Британичууд бүгдээрээ тэмдэглэн өнгөрүүлэх болов?

Хэрвээ та ахмад Томын тухай сонсоогүй бол танд гэж дуулгахад, 99 настай ахмад дайчин хүүхдүүдийнхээ тусламжтайгаар коронавирустэй тэмцэж байгаа эмч нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор интернетэд хандивын аян зохион байгуулжээ. Хүүхдүүд нь түүнд Твиттерт аккаунт нээж өгсөн бөгөөд Мур өөрийн санаачилсан аяндаа олон нийтийн анхаарлыг татах үүднээс өөрийн цэцэрлэгээ 100 удаа тойрно гэж амласан байв. Мистер Мур ойролцоогоор мянга орчим фунт стерлинг цуглуулах байх гэж төсөөлж байсан ч түүний үйлдэл олон хүний сэтгэлийг хөдөлгөж чаджээ. Хандивын аянд улс орон даяараа оролцсон байна. Ингээд Том Мур 30 сая фунт стерлинг цуглуулж чадсан юм.

Эмч нарт 30 сая фунт стерлинг цуглуулж чадсан ахмад дайчин Том Мур 100 насныхаа ойг саяхан тэмдэглэжээ

captaintommoore

Түүний нэрийг дэлхий дахинаа мэдэхгүй ч гэлээ Их Британийн иргэд маш сайн мэднэ. 4 дүгээр сарын 30-нд Том Мур 100 насныхаа ойг тэмдэглэн өнгөрүүлжээ.

 

Ахмад дайчин Их Британи улсын зүгээс мэндчилгээ хүлээн авсан юм

captaintommoore

Ноён Мур хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа (тэр одоо амсхийх завгүй ярилцлага өгч байгаа) Хатан хаан II Элизабет–тай биечлэн уулзахыг байнга мөрөөддөг байсан гэжээ. Хөл хорионы улмаас мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа хэдий ч Хатан хаан ахмад дайчинд төрсөн өдрийн мэндчилгээ илгээсэн байна. Ахмад дайчин ямар их баярлаж байгааг та хар л даа (эхний гэрэл зураг). Цар тахал дууссаны дараа түүний мөрөөдлийн уулзалт болно гэж найдацгаая. Ганцхан Хатан хаан ахмад дайчинд мэндчилгээ явуулсан гэж бодож болохгүй.

 

Их Британийн өнцөг булан бүрээс ахмад дайчин Томд 125 мянга гаруй ил захидал илгээжээ

newsfeeds

Мурын гэрийн ойролцоо орших орон нутгийн сургуулийн урлагийн танхимд уг ил захидлуудыг байрлуулжээ. Та урьд нь ийм зүйл харж байсан уу? Энэ бүх халуун дулаан үгс агуулсан мэндчилгээнүүдийг бүгдийг нэг бүрчлэн уншихад лав 10 жил зарцуулах болов уу. Гэхдээ мэндчилгээ зөвхөн ил захидлаар хязгаарлагдаж дуусаагүй юм.

 

 

Төрсөн өдрийн эзний байрны дээгүүр агаарын мини-парад болж өнгөрлөө

Уг парадад Дэлхийн 2 дугаар дайны үеийн Spitfire болон Hurricane гэх хоёр онгоц оролцжээ.

 

Мөн Их Британийн цэргийн найрал хөгжмийн хамтлаг Zoom ноён Мурт баяр хүргэсэн юм

Үүгээр ч зогсохгүй Твиттерийн тусламжтайгаар Том Муртай тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон холбогдсон байна. Ерөнхий Сайд засгийн газрын зүгээс ахмад дайчинд албан ёсоор талархах арга хэмжээ авна гэж амласан. Хэлсэндээ ч хүрч 4 дүгээр сарын 30-ны өдрийг “Ахмад Том Мурын өдөр” болгосон байна.

Хүмүүс ч үүнийг талархан хүлээн авчээ. Ноён Мурын цуглуулсан мөнгө коронавирустэй тэмцэж буй Британийн эмч нарт нэн шаардлагатай хамгаалалтын хэрэгсэл худалдаж авахад зориулагдаж эхлээд байна.

 

Том Мурыг “You’ll Never Walk Alone” дууны ковер-хувилбарын клипний бичлэгт оролцохыг урьжээ

BBCBreakfast

Тэрээр дуучин Майкл Болл болон Их Британийн эрүүлийг хамгаалах албаны ажилтнуудтай хамтран дууг дуулсан юм. Мэдээж Zoom-ийн тусламжтайгаар. Шинэ уран бүтээл үндэсний хэмжээнд дээгүүр бичигдэхийн зэрэгцээ долоо хоногийн хамгийн их борлуулалттай синглээр шалгарсан. Мистер Мур ч Дэлхийн Гиннессийн амжилтын номд бичигдсэн юм. Тэр өндөр амжилтад хүрч чадсан хамгийн өндөр настай дуучин болжээ.

Гэрэл зураг дээр Мур Дэлхийн Рекордын номоос хоёр гэрчилгээ авсан байгааг та харж байна уу? Хоёр дахь гэрчилгээнд түүхэн дэх хамгийн их өндөр дүнтэй хандив цуглуулж чадсан хувь хүн хэмээн өргөмжлөгдсөн байна. Британийн ахмад дайчинтай холбоотой болгон дэлхийн рекорд болоод байгааг та анзаарсан байх аа.

 

Ахмад Том олны анхааралд нэг их түүртэхгүй байгаа юм

captaintommoore

Хөл нь бага зэрэг өвдөж байгааг боловч толгой нь бүх хүч чадлаараа ажиллаж байгаад ахмад дайчин баяртай сууна. Нэг хэсэг тайван амрах бодолтой байгаа аж, үүний зэрэгцээ хүмүүст туслах шинэ арга эрэлхийлэх санаатай. Энэ бол түүний ирээдүйн төлөвлөгөө.

5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Otgoo Oogi

    Otgoo Oogi

    2020/05/04 at 01:00

  2. Oyunkhand Dondog

    Oyunkhand Dondog

    2020/05/04 at 12:39

  3. Batbayr Manlai

    Batbayr Manlai

    2020/05/04 at 14:48

    l

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *