Стресс, сэтгэл гутралын эсрэг заавал хийх йогийн 8 дасгал. Та Энэтхэгийн гуру нар шиг амар амгаланг олох болно

0

Хүнд стресстэх олон шалтгаан бий. Жишээлбэл, хүмүүсийн 37% нь ганцаардмал байдлаасаа болж стресстэж зовж шаналдаг гэсэн байна. Гэвч та сэтгэл гутрал гэгч мангаст ялагдаж болохгүй бөгөөд үүнийг даван туулахад тань йогийн дасгалууд туслах болно. Тиймээс та өмнө нь хэзээ ч йог хийж байгаагүй хүн ч хийж чадах 8 байрлалыг сураад аваарай. Эдгээр дасгалыг хийхэд стресс үлэмж хэмжээгээр буурах болно.

1. Бүргэдийн тамга

Бясалгалын үеэр гараа ийм байрлалтай байлгаж болно. Ямар нэг тодорхой хугацаа заадаггүй. Хэт их ачаалалтай үед тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.

1. Гарын алгаа дээш харуулаад.

2. Баруун гараа зүүн гар дээгүүрээ давуулна.

3. Эрхий хуруунуудаа чагтлан барина. Гарын бусад хуруунууд дэлгээтэй сул байх ёстой.

 

2. Дээш харан хэвтэх үндсэн байрлал

Дээшээ харж хэвтэх үндсэн байрлал нь нуруугаараа газар хэвтэхээс эхэлнэ. Стресс тайлж, уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.

1. Нуруун дээрээ хэвтээд гараа хажуудаа ав.

2. Өдгөө нугалж өгзөгний чигт аваачина.

3. Амьсгалаа гаргаад зүүн хөлөө сунгана. Гараа дээш нь өргөөд зүүн хөл, нуруугаа хөдөлгөлгүйгээр 15 секунд барина.

4. Нөгөө хөлдөө солбиж хийнэ.

 

3. Муурын сүүл

Муурын сүүл байрлал нь нуруу, нугасны өвчинд маш сайн нөлөөтэй. Мөн сэтгэл гутралтай тэмцэхэд тань туслах болно.

1. Нуруун дээрээ хэвтээд аарцгаа баруун тийш эргүүлнэ.

2. Баруун өвдгөө цээж рүүгээ татаж зүүн хөлөө хойш татна.

3. Зүүн өвдгөө нугалаад өгзөг рүү чиглэлтэй жийгээд өгөх хэрэгтэй. Зүүн шагайгаа баруун гараараа барь.

4. 5 минут энэ байрлалаа бариад нөгөө талдаа давтаж хийнэ.

 

4. Зүрхний хайлан

Зүрхний хайлан байрлал нь цээжний хөндийг онгойлгож зүрх судасны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн бүх биеийг тайвшруулна.

1. Дөрвөн хөллөхөөс эхэлье. Өвдөг чинь өвдөх гээд байвал доор нь зөөлхөн зүйл тавьж болно.

2. Хоёр гараа урагш сунгана. Ташаа өвдөг хоёр ижил чигт байх ёстой.

3. Цээжээ урагш зөөлөн сунга.

4. Энэ байрлалдаа 3-5 минут хөдлөлгүй байх хэрэгтэй.

 

 

5. Урагш гулзайх

Урагш гулзайх байрлал нь сэтгэлээ сэргээж, тайвшрахад туслах болно. Мөн гуя, өвдөг хэсгийн булчинг чангална.

1. Хөлдөө бага зэрэг зай аваад цэх зогсоод гараа ташааныхаа хажууд аваачих хэрэгтэй.

2. Амьсгалаа аваад гаргах үедээ бага багаар урагш бөхийгөөрэй.

3. Нуруунд хэт их ачаалал ирээд байвал өвдгөө бага зэрэг нугалж болно. Гараа өөрт тухтай байхаар бодож толгойн ард барих юм уу өвдгөө тэвэрч болно.

4. Аажмаар өвдөгний нүд рүү дөхнө. Та шөрмөснийхөө сунаж байгааг мэдрэх болно.

5. Энэ байрлалдаа 30 секундээс 1 минут хүртэл хөдлөхгүй байна.

6. Босохдоо амьсгалаа сайтар авч, гаргана.

 

6. Аз жаргалтай хүүхэд

Аз жаргалтай хүүхэд байрлал нь нуруугаа сунгахад тусалдаг бөгөөд энэ нь сэтгэлийн амар амгаланг авчирдаг гэж үздэг. Мөн нурууг сунгаж, гар, мөрийг бэхжүүлдэг.

1. Нуруун дээрээ хэвт.

2. Өвдгөө нугалаад суга руугаа тат.

3. Хоёр хөлийн улаа гараараа бариад өөр рүүгээ сайтар татна.

4. Шилбэ шалтай перпендикуляр байх ёстой. Сүүжний яс холгож байгаа эсэхийг шалгаарай.

5. Энэ байрлалдаа 45-аас 60 секундийн турш бай.

6. Өвдгөө амрааж байгаад 3-5 удаа давтан хийгээрэй.

 

7. Ноомой дайчин

Энэ байрлал сэтгэл зүйд нөлөөлөхөөс гадна мөр сунган, хөл бэхжүүлж, хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг.

1. Цэх зогсоод баруун хөлөө урдаа авна.

2. Баруун хөлөөрөө алгуурхан 1, 2 алхам хийнэ. Зүүн хөлийн хуруунуудыг бага зэрэг гадагш буюу баруун тийш хазайлгана. Ингэснээр тэнцвэр алдахаас сэргийлж байгаа гэсэн үг.

3. Гараа хойш өргөөд түгжинэ. Амьсгалаа аваад гаргахдаа урагш бөхийнө.

4. Болсон гэж бодтолоо энэ байрлалаа өөрчлөхгүй байж болно.

 

8. Дарь эх

Дарь эх нь биеийн доод хэсгийг сунгаж, зөөлрүүлж, цусны эргэлтийг нэмэгдүүлж, сэтгэл санаагаа тайвшруулахад тусалдаг олон ашиг тустай байрлал юм.

1. Хөлдөө баг зэрэг зай аваад цэх зогсоно. Хөлийнхөө хуруу, өсгий хэсгийг 45 градусын өнцгөөр гадагш чиглүүл.

2. Өвдгөө нугалаад ташаагаа доош нь болгоно.

3. Гараа дээшээ сунган, нурууны булчингуудаа идэвхжүүл.

4. Нуруугаа чадах чинээгээрээ сайтар сунгаарай.

5. Энэ байрлалаа 30 секундээс 1 минут барина.

14
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Soko Saikhnaa

    Soko Saikhnaa

    2020/05/04 at 08:30

    Aagii Anuka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *